| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/00472/И |
| Дугаар | 183/ШШ2024/02362 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/02362
2024 оны 05 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/02362 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч.М нэхэмжлэлтэй, Я.Т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 349 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 349 500 000 төгрөгөөс 132 100 000 төгрөгийг татгалзаж, үлдэх 217 400 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 217 400 000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17 400 000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 150 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 905 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Т 952 725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.М олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН