| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/01570/И |
| Дугаар | 183/ШШ2024/02361 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/02361
2024 оны 05 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/02361 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л.Э нэхэмжлэлтэй, Г.М, А.Б нарт холбогдох орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбоотой үлдэгдэл төлбөр болон хохирол 39 470 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч Г.М эвлэрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 39 470 000 төгрөгийн алданги 11 990 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27 480 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр зөвшөөрч, уг 27 480 000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 480 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Б холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч А.Б холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М 295 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН