Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/02186

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/02186 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д, Т.Х нарт холбогдох гэрээний үүрэгт 4 227 070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 227 070 төгрөгийг хариуцагч нар маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 227 070 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 227 070 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 600 төгрөгийн 41 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 41 300 төгрөг, хариуцагч нараас 41 300 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН