Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02919

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/02919 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хотхоны  дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Б овогт, М. М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Махатма Гандигийн гудамж-, Романа ресиденс,  дугаар давхарт байрлах, ******* ХХК /РД: /-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг *******ны барьцаанаас чөлөөлж өгөхийг, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг тус тус хариуцагчид даалгах, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190375 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгож, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хувиар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алданги 97 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.М зүгээс хариуцагч ******* ХХК-д холбогдуулаад талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. М.М тухайн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Парк-Од молл худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот буюу ашиглалтад орсны дараах шинэчилсэн хаягаар ******* дүгээр байрны 2 давхрын ******* тоотод орших 39,02 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үйлчилгээний талбайг *******ны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгуулах, тухайн үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 10 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190315 тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгоод, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн 10 хувиар тооцно гэсэн хэсгүүдийг стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх, хугацаа хэтрүүлсний алдангид 97 980 000 төгрөгийг гаргуулах нийтдээ 6 нэхэмжлэлийн шаардлага болгож нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд ******* 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг ******* ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээрээ Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд баригдаж байсан, хэрэгжиж байсан төсөл болох Парк-Од молл худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад 39,02 м.кв талбайг захиалсан байдаг. Энэ талбайг 195 960 000 төгрөгөөр захиалж, төлбөрөө бүрэн төлсөн. Төлбөрөө 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээ байгуулагдсан өдрөөс эхлээд 2020 оны 05 дугаар сарын 07-ны хооронд нийтдээ 6 удаагийн төлөлтөөр бүрэн төлбөрөө төлөөд дуусгасан байдаг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө оруулалтын дүнг бүрэн хэмжээгээр төлсөн тохиолдолд, барилга зохих журмын дагуу ашиглалтад орсны дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан үйлчилгээний талбайг шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Мөн гэрээнийхээ 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгч буюу ******* ХХК нь үйлчилгээний талбайг чанартай сайн барьж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтааж, захиалагчид хүлээлгэж өгнө гэж тохиролцсон. ******* ХХК нэхэмжлэгчийн захиалсан талбайг 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу гэрээгээр тохиролцсон хугацаанаас хойш нийтдээ 18 сар 2 хоногийн дараа 548 хоног хугацаа хэтрүүлж хүлээлгэж өгсөн. Хугацаа хэтрүүлээд 2021 оны 5 сард хүлээлгээд өгсөн боловч нэхэмжлэл гаргах үед өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, өмч захиалагчийн нэр дээр шилжээгүй байсан. Ийм учраас өмчлөгчөөр тогтоолгоё гэдэг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчтэй 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн захиалсан талбайг барилгынх нь блокоор нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ү-2******* гэсэн үл хөдлөхийн том гэрчилгээ гаргаад, *******ны зээлийн барьцаанд барьцаалсан байдаг. Өөрөөр хэлбэл захиалгын гэрээ хийгдсэний дараа барьцааны гэрээ хийгээд, барьцаалсан процесс болсон. Нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй, өмчлөлд шилжихэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй учраас гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар хөрөнгө оруулалтынхаа дүнг бүрэн төлчихсөн учраас би өмчлөгчөөр тогтоолгоё, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулъя. Мөн энэ нь өмчлөл шилжих төрлийн гэрээ буюу захиалгын ажил гүйцэтгэх гэрээгээр явж байгаа учраас эрхийн доголдолгүй эд хөрөнгийг би өмчлөлдөө шилжүүлж авах эрхтэй гэдэг үүднээс барьцааны эрхийн доголдлыг арилгаж өг гээд барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хязгаарлаад, 97 980 000 төгрөг шаарддаг. Үндэслэл нь тухайн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ маань стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийнхээ 10 хувиасаа 0,1 хувиар хоногт алданги тооцно гэж байгаа нь хуулиар тогтоосон хариуцлагыг багасгасан гэж үзэж байгаа. Нэгэнт хуулиар тогтоочихсон хариуцлагыг дахиад багасгасан хэмжээгээр үүрэг хүлээхээр зааж байгаа маань Иргэний хуулийн 202 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэдгийг тогтоолгоод, тухайн 18 сар 2 хоног нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учраас 195 960 000 төгрөгөө хувилаад, 97 980 000 төгрөгийг гаргуулъя гэдэг тооцооллыг хийсэн. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг нэхэмжлэгч талаас хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр гэрээний 2 дугаар зүйлд захиалагч талын эрх, үүргүүд байдаг. Энэ дээр захиалагч хэрвээ төлбөр төлөх үүргээ хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,1 хувиар алданги төлнө гэж заасан. Гэтэл 3 дугаар зүйлийн 3.4 дээрээ гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийнхээ 10 хувиасаа хоногт 0,1 хувийн алданги төлнө гэсэн байгаа нь харилцан итгэлцэл, шударга ёс, тэгш байдал, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хөндсөн тэгш бус, шударга бус заалт байна гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12 дахь хэсэгт хуулиар нэгэнт тогтоосон үүргийг багасгасан хэмжээгээр дахиад үүргээ багасгаж заах юм бол энэ тохиолдолд хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт энэ заалтад хамаарч байна гэж үзэж алдангиа тооцоод, 50 хувиар нь шаардаж байгаа... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Манай компани ******* ХК-тай эвлэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөх болсон. Мөн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгнө. Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухай хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байна. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг байгуулснаар үл хөдлөх хөрөнгийн үнийг ******* 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулж, дуусгахаар гэрээнд тусгаж тохирсон. Манай компани ч гэсэн мөн өдөр үл хөдлөх хөрөнгөө хүлээлгэж өгөхөөр тохирсон. Гэхдээ барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасны дагуу цаад хугацаагаар нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэсэн хугацаа гарч ирж байгаа. Үүнийг 2 тал хүлээн зөвшөөрөөд, гарын үсэг зурсан. Ер нь үл хөдлөх хөрөнгийн хүлээлгэж өгөх хамгийн сүүлийн хугацаа гэрээгээр тохирсноороо 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр. 2020 оны 11 сард улсын комисс хүлээж авсан. Гэрээнд зааснаар улсын комисс хүлээж авсан үл хөдлөх хөрөнгийг мэдээж өмчлөгчид хүлээлгэж өгөх ёстой. Ямар шалтгаанаар 9 сар хойшилсон бэ гэхээр манай компани барилгаа барьж хүлээлгэж өгөх хүсэлтийг гаргасан боловч төрийн байгууллага ажиллахгүй, цар тахлын нөхцөл байдал үүссэн байсан. Үүнийг нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Ингээд 11 сар хүртэлх хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас болоод улсын комисс ажиллахгүй байж байгаад, 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын комисс хүлээж аваад, актаар хүлээлцэж, барилга маань ашиглалтад орсон байгаа юм. Талууд гэрээгээр тохиролцчихсон гэрээний бүх заалтууд хүчин төгөлдөр. Яагаад гэвэл тухайн үед хүлээн зөвшөөрөөд, харилцагчийн зүгээс гарын үсэг зурсан. Ямар нэгэн хүчээр зуруулсан, буруу, дутуу тайлбарласан, бичиг үсэг мэддэггүй хүн гарын үсэг зурсан зүйл байхгүй. Талууд тохиролцоод, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэж байгаа учраас 1, 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Алданги нэхэмжилж байгаа шаардлагын тухайд гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт захиалагч гэрээний 2.1 дэх хэсэгт заасан графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан бол гүйцэтгэгч тал гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөнө гээд 2 тал тохирчихсон байгаа. М.М хувьд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө төлж дуусгах ёстой байсан ч төлбөрөө хугацаа хэтрүүлээд, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлөлт хийгээд, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлөлт хийгээд, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлөлт хийгээд, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлөлт хийсэн. Төлбөр төлөх үүргээ хоцроож, хойшлуулж явсан. Тийм учраас алдангийг бид нар зөвшөөрөхгүй байгаа. Компани алданги төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, төлбөрийн тооцоо, худалдаа үйлчилгээний талбай хүлээлцсэн акт, фото зураг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.20-ны өдрийн 181/ШЗ2021/11 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг *******ны барьцаанаас чөлөөлж өгөхийг, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг тус тус хариуцагчид даалгах, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190375 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгож, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хувиар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алданги 97 980 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанаас чөлөөлөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

4. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 190315 дугаартай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр захиалагч ******* нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******l үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот 39,2 м.кв талбайг, нэг м.кв талбайн үнэ 4 999 000 төгрөг буюу нийт 195 960 000 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч ******* ХХК нь үйлчилгээний талбайг 2019 оны 10 дугаар сарын 31-ний дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байна.

 

5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, иргэний эрх зүйн харилцааны хувьд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Гэрээний 2.1-т зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 30 хувийн төлбөр болох 58 788 240 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор 20 хувийн төлбөр болох 39 192 *******0 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн дотор 30 хувийн төлбөр болох 58 788 240 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувийн төлбөр болох 39 192 *******0 төгрөгийг тус тус гүйцэтгэгч буюу хариуцагчид төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 60 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 40 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5 960 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус хариуцагчид төлснийг талууд төлбөрийн тооцоо гэх баримтаар баталгаажуулжээ.

 

8. Талууд гэрээний нөхцөлүүдийг тохиролцон тогтоосон гэж үзэх тул маргааны эрх зүйн баримт бичиг болох 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 190315 дугаартай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн 190375 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хувиар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Дээрх дүгнэсэнчлэн, гэрээ талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгч ******* нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул түүнийг Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *******l үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот буюу шинэчилсэн хаягаар ******* дүгээр байрны ******* тоот 39,2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

11. Шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

12. Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд ******* ХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Хариуцагч нь тус үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

13. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдөр үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь худалдаа үйлчилгээний талбай хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

 

14. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасанчлан хариуцагч хугацаа хэтрүүлсэн байна.

 

15. Гэрээний 3.4-т ...хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө... гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

*******. Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *******l үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот буюу шинэчилсэн хаягаар ******* дүгээр байрны ******* тоот 39,2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.М тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үл хөдлөх эд хөрөнгийг *******ны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах, 190375 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хувиар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, алданги 97 980 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *******l үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын ******* тоот буюу шинэчилсэн хаягаар ******* дүгээр байрны ******* тоот 39,2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч М.М тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Мөнхцацаралын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг *******ны барьцаанаас чөлөөлж өгөхийг даалгах, 190375 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10 хувиар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, алданги 97 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 066 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 788 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ