Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/02931

 

 

 

 

 

 

 

 

*******0*******4 оны 07 сарын 0******* өдөр Дугаар 183/ШШ*******0*******4/0*******931 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, үйлдвэр *******, Шаравын гудамж ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо,  байрны ******* тоот хаягт оршин суух Чонс овогт, О. О /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 *******17 7*******5 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, урамшуулалд өгсөн 9 500 000 төгрөгийг буцаан гаргуулах, дутуу олгосон цалин, алдангийн хамт 4 078 *******14 төгрөг, нийт 13 578 *******14 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн цалингийн зээлийн үлдэгдэл 7 *******17 7*******5 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Манай компанид хариуцагч ******* нь *******018 оны 1******* дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн борлуулалтын шинжээчийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа *******0*******0 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр 17 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Хариуцагч цалингийн зээл авах хүсэлт гаргахдаа байрны урьдчилгаа төлбөрт тус 17 000 000 төгрөгийг банканд урьдчилгаа төлбөр болгон төлөх шаардлагатай гэж тайлбарласан. Компанийн удирдлагын зүгээс даруй шийдвэрлэж, *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 17 000 000 төгрөгийг бэлнээр олгож, зээлийн эргэн төлөлтийг хариуцагчийн хүсэлтийн дагуу 6 сараар тохиролцсон. Гэвч хариуцагч ******* нь *******0*******0 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бөгөөд нийт цалингийн зээлээс 9 78******* *******75 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл 7 *******17 7*******5 төгрөгийг төлж барагдуулаагүй. Манайх хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр буцалтгүй тусламж байдлаар ******* ХК-д баримт өгсөн байдаг. Энэ баримтыг өгөх болсон шалтгаан нь ипотекийн зээлийн өр орлогын харьцаа 45 хувиас хэтэрч болдоггүй, ипотекийн урьдчилгаа төлбөрийг зээлээр бүрдүүлж болдоггүй. Тийм учраас хариуцагчийн хүсэлтийн дагуу тийм албан бичгийг нэг хувь үлдээд өгсөн. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн. Гэхдээ ******* ХК-д хариуцагчийн хүсэлтийн дагуу албан бичиг явуулсан. Хариуцагч нь өөрөө 17 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтээ гаргасан. Мөн хариуцагч өөрийн данснаас 5 удаагийн зээл төлөв гэсэн гүйлгээний утгатай зээлийн төлөлтүүд хийсэн байдаг. Үүнээс харахад зээлийн харилцааг аль аль талууд мэдэж байсан. Гэвч хариуцагчийн хүсэлтийн дагуу хуурамчаар баримт бичиг үйлдэж өгсөн байхад зээл олгогдоогүй, буцалтгүй тусламж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

*******. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Цалингийн зээл байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол цалингийн зээл байсан гээд хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд байгаа О.Оөргөдлийг дурдаад байна. Өргөдлийн агуулгыг сайн харах хэрэгтэй. Өргөдөлд О овогтой О миний бие *******018 оны 1******* дугаар сарын 07-ны өдөр компанидаа борлуулалтын шинжээчээр анх орж, одоог хүртэл ажиллаж байна. *******0******* оны 10 дугаар сараас орон сууцын ипотекийн зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд *******0*******0 оны 10 дугаар сарын санхүүжилтээр Х банкнаас зээл олгох шийдвэр гарсан. Байрны урьдчилгаа төлбөр болох 38 000 000 төгрөгөө манай гэр бүлийн хуримтлал болон автомашин зарсан мөнгөөр бүрдүүлсэн боловч 17 000 000 төгрөг дутаж байгаа болно. Байгууллагаас 17 000 000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтийг минь хүлээж авна уу гэсэн байна. Яагаад 6 сарын хугацаанд төлөх болсон гэвэл бид нар хариу тайлбартаа өмнө нь дурдсан. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-ийн санхүүгийн албаны дарга н.Байгальмаа гэж хүн байдаг. Энэ хүн өргөдлийг ингээд биччих гээд гуйх маягтай, аргалах маягтай бичүүлсэн. ******* тухайн үедээ сайн ойлгоогүй, ингээд бич гэхээр нь бичсэн. Намайг ажлаасаа гарчих юм болов уу гэж бодоод бичүүлж байна гэж ойлгосон байгаа юм. Мөн яаралтай мөнгөний шаардлага байсан учраас хэлснээр нь бичсэн. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-д гаргасан өргөдөл өөрөө зээлийн гэрээ биш. Зээлийн гэрээ нь ******* талт гэрээ буюу сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх ёстой. Зээлийн гэрээний шалгуур нь зээлийн гэрээг байгуулж байгаа этгээд нь хуулийн этгээд бол зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх ёстой. Нэхэмжлэгч компани ийм хуулийн этгээд биш. Сая бид нар өргөмжлөлийг нотлох баримтаар өгсөн. Анхнаасаа энэ компанид ажилд ороход н.Б захирлын амласан зүйл тэр байсан. Ажил амьдрал ямар байдаг вэ, ийм цалинтай ажилд авъя, цалинг чинь жил бүр өсгөе, дэмжлэг үзүүлье гэсэн. Сүүлд ******* ХК-аас шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотор *******0******* оны 10 дугаар сарын 4-ний өдрийн *******/180 дугаартай албан бичиг байна. Түүн дээр маш тодорхой дурдсан байна. Бид борлуулалтын шинжээч ажилтан О.О дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байгаа гэж байна. Энд зээлийн тухай яриагүй. О.О өргөдөл бичиж өгсөн *******0*******0 оны 0******* дугаар сарын 03-ны өдрөөс 5 сарын өмнө ******* ХК-д ийм хүсэлт өгчихсөн байна. Энд зээлийн тухай огт яригдаагүй байна. ******* ч өөрөө зээл авах тухай өргөдөл, хүсэлт өгөөгүй. Анхнаасаа л чамайг дэмжинэ, мөнгө төгрөг байвал туслалцаа үзүүлнэ гээд яриад л явж байсан асуудал. Бид нар н.Байгалмаа гэдэг хүнд маш их гомдолтой байдаг. Яагаад анхнаасаа мөнгө өгсөн юм бэ. Үүнийг анхаарах ёстой. Өгөхгүй байж болох байсан. Байгууллага ажилтандаа цалин хөлс, урамшуулал олгодог хуулийн зохицуулалттай. Тийм цалингийн зээл О.О өөр хүнд өгсөн тохиолдол байдаг юм уу. Ялангуяа Борлуулалтын орлого нь 6 дахин өссөн. Үүнд О.О оруулсан үүрэг оролцоо байсан. Үүнтэй бид маргахгүй гээд хэлчхэж байна. Тэгсэн мөртөө хийсэн ажлынхаа цалин урамшууллыг аваад явж байсан юм гээд байх юм. Энэ чинь ерөөсөө тохирохгүй байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуульд заасан үндсэн цалин, нөгөөх нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох урамшууллын тухай яриад байна. Урамшууллын тухай маргаж байгаа нөхцөлд бид нар зохих ёсны цалинг нь өгч байсан гэж сонин юм яриад байх юм. Үндсэн цалин, урамшуулал гэдэг чинь ******* өөр ойлголт. Энэ зээлийг *******0*******0 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр олгосон гэж байна. Тэр зээл гэдэг ч юм уу, урамшуулал гэдэг ч юм уу энэ мөнгийг авснаас хойш дарамт үүссэн. Энэ байгууллага тухайн мөнгийг яах гэж өгсөн нь ч ойлгомжгүй болсон. Буцаагаад үүнийг төлөөд явсан гэж яриад байна. Төлөхгүй яах юм бэ. Цалин буух болгонд санхүүгийн албаны дарга н.Б О рүү утасдаад, мөнгөө өгөөрэй гэдэг. Өгөх үү, байх уу гэдэг нь аягүй эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Ажилтан ажил олгогч ******* бие биеийнхээ өмнө итгэлцэл хүлээж ажилладаг. Тэгтэл нөгөө тал нь гэнэт мөнгө авъя гэдэг. *******0*******0 оны 5 сараас эхэлж дарамталж эхэлсэн. Тохиолдол юм уу, эсвэл санаатай юм уу мэдэхгүй О.О жирэмсний амралтаа авъя гэдэг асуудал яригдаж эхэлснээс хойш мөнгөө нэхэж эхэлсэн. Ингээд энэ мөнгийг өгөхөөс өөр аргагүй болсон. Цалингаас чинь суутгалаа гэдэг дарамтад ороод, өгч эхэлсэн. Өгөхдөө бага багаар өгсөн. Энэ нь ямар учиртай юм гэвэл өгмөөргүй байсан. Өөрт нь ашигтай юм шиг дүр үзүүлэх байдлаар өөрт нь хохирлын шийдвэрийг өөрөөр нь бичүүлж авсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Урамшуулал болон цалингийн үлдэгдэл нийт 13 578 *******10 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-аас урамшуулал болгон өгсөн 9 500 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухай тодруулъя. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн *******0*******0 оны 0******* дугаар сарын 04-ний А/04*******0 дугаартай шийдвэрээр тус компанийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өөрийн ажил мэргэжилдээ амжилт гаргасан гэж үзэж, компанийн борлуулалтын шинжээч ажилтай надад орон сууцын ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт зориулж, *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 17 000 000 төгрөгийг компаниас олгосон. Миний бие *******018 оны 1******* дугаар сарын 07-ны өдөр тус компанид борлуулалтын шинжээчээр ажилд орж, үр бүтээлтэй ажиллаж байсны үр дүнд компанийн борлуулалтын орлого *******0*******-*******0*******0 онд ******* дахин өссөн амжилтыг үзүүлсэн. *******0******* оны тэргүүний ажилтнаар шалгарч байсан. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-ийн *******0******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******/108 дугаартай албан бичгээр борлуулалтын шинжээч ажилтан *******т дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн болно. Иймд дээрх ажилтны 8 хувийн ипотекийн орон сууцын зээлийг судалж, нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн. Мөн *******0*******0 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн *******8/*******0 дугаартай албан бичгээр бид ажилтныхаа нийгмийн асуудалд тодорхой хэмжээгээр тусалж, дэмжих хүрээнд борлуулалтын шинжээч О.О урьдчилгаа төлбөрийг тодорхой нөхцөлтэйгөөр олгож байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг тус тус ******* ХК-д гаргаж өгсөн байдаг. Гэтэл *******0*******0 оны 0******* дугаар сард тус компанийн санхүүгийн албаны дарга н.Байгальмаа намайг хуурч компаниас өгсөн 17 000 000 төгрөгийг 6 сарын дотор төлнө гээд биччих гэхээр нь би итгээд, хэлсэн үгээр нь хүсэлт бичиж өгснийг зээл өгсөн, авсан мэт болгон тус компани шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Тухайн үед өөрсдийнх нь илэрхийлж байсан дээрх албан бичиг, байр суурьтай тохирохгүй байна. *******0*******0 оны 05 дугаар сараас н.Байгальмаа нь 17 000 000 төгрөгөө төл, төлөхгүй бол цалингаас чинь суутгана гэж дарамтлах болсноор миний бие тус компанид асар их гомдож, сэтгэлийн дарамттай явах болсон. Компанийн санхүүгийн албаны дарга *******0*******0 оны 05 дугаар сараас цалин буух болгонд цалингаас чинь суутгал хийнэ гэж сүрдүүлдэг. *******0************** онд жирэмсний амралттай байх хугацаанд захирал н.Батбаатар мөн утсаар нэхэх болсноор миний бие дээрх 17 000 000 төгрөгөөс 9 500 0000 төгрөгийг сэтгэл зүйн дарамтад орж, аргагүй эрхэнд компанид буцаан өгсөн. Үүний ******* 000 000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгодог жирэмсний амралтын мөнгөнөөс компани шууд суутгаж авсан нь хууль зөрчиж байгаа юм. Гэтэл тухайн үед уг компанийн сарын борлуулалтын орлого намайг ажилд орж байх үеэс 6 дахин өссөн байсан. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн *******0*******0 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн А/04*******0 дугаартай шийдвэрээр ажилтан надад олгосон 17 000 000 төгрөгөөс тус компани 9 500 000 төгрөгийг буцаан авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэсэн заалт, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасныг зөрчсөн. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-аас цалингийн үлдэгдэл 4 078 *******14 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд миний бие шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдаж байснаар *******0************** оны 08 дугаар сард намайг жирэмсний амралттай байх үед санхүүгийн албаны дарга н.Байгальмаа чиний оронд ажилд орсон н.Б ажлаасаа гарна гээд байна чи ажилдаа яаралтай ор гэж шаардсаны дагуу миний бие хүүхдээ харж байгаа учраас зайнаас ажиллах нөхцөлтэйгөөр *******0************** оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилдаа буцаж орсон. Ажилдаа орсны дараа компани миний цалинг дутуу бодож олгосон тул учрыг нь лавлахад үндсэн цалин 1 800 000 төгрөг дээр нэмэх нь 100 000 төгрөг байсныг надад мэдэгдэлгүй бууруулж, үндсэн цалинг 1 400 000 төгрөг дээр нэмэх нь 700 000 төгрөг болгосон байсныг миний бие эс зөвшөөрч аргагүйн эрхэнд ажлаас гарах өргөдлөө *******0************** оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.*******-т заасны дагуу ажил хүлээлцсэн. *******0************** оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж, гүйцэтгэж дуусгасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас өгсөн хариу тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч талаас нотлох баримт шүүхэд ирүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгох тухай гээд О.О нь хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан тул *******0************** оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэсэн утгатай тушаал байгаа. О.О өөрийн хүсэлтээр гэхээсээ илүү аргагүй эрхэд орж хүсэлт гаргасан. Ер нь дээр дурдсанаар цалин хөлсийг нь өөрт нь мэдэгдэхгүй бууруулсан ойлголт байгаа. Энэ тушаалыг өөрт нь тухайн үед танилцуулаагүй учраас сүүлд нөхөж гаргасан байна гэж хариуцагч тал үзэж байгаа. Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг минь өнөөдрийг хүртэл надад өгөөгүй бөгөөд ажилласан хугацааны цалинг ч дутуу бодож, үлдэгдэл ******* 718 809 төгрөгийг надад олгоогүй болно. Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд *******ийн хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгох тухай гээд *******0************** оны 9 сарын 15-ны өдрийн тушаал байгаа. Тушаалын ******* дугаар заалт дээр *******ийн сарын цалинг 1 500 000 төгрөгөөр бодож олго гэж байгаа юм. 1 500 000 төгрөг болсон гэдгийг шүүхэд өгсөн энэ баримтаас бид нар олж харж байна. Өмнө нь талаар тушаал танилцуулж байгаагүй. Ажилтантай тохиролцохгүйгээр шууд ийм тушаал гаргах эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.1-д энэ хуулийн 104.1-д зааснаар ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, ажилтанд нөхөн олгоно гэж заасан. Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт байдаг. Дээрх олгоогүй цалингийн алданги нь 1 359 405 төгрөг болж байгаа бөгөөд үлдэгдэл цалин дээрээ үүний нэмбэл цалингийн үлдэгдэл 4 078 *******14 төгрөг болж байна гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1, Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4, 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д заасныг тус тус үндэслэн Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-аас урамшуулал болон цалингийн үлдэгдэл нийт 13 578 *******14 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ гаргахдаа бараг 9 500 000 төгрөгийг бүгдийг нь цалингаас нь татаад авчихсан юм шиг тайлбарлаж байна. Энэ төлөлтийнх 6 000 000 орчим төгрөг нь зээл төлөв гээд ******* өөрийнхөө данснаас шилжүүлсэн байдаг. ******* нь хөдөлмөрийн харилцааг дуусгах хүсэлтийг өөрөө гаргасан. Нэхэмжлэгч байгууллага дандаа сүрдүүлдэг, хөдөлмөрийн эрхийг нь зөрчдөг, дарамталдаг гэсэн зүйлүүдийг ярьж байна. Гэхдээ эдгээр зүйл хэрвээ байсан бол тухайн үед нь хариуцагч яагаад гомдол шаардлагаа гаргаад яваагүй юм. Баримтгүйгээр нэхэмжлэгч байгууллагыг харлуулсан, хуурч мэхэлсэн гээд байна. Хавтас хэргийн нотлох баримтуудаас харах юм бол хариуцагч тал өөрөө ийм баримт бичиг гаргаад өгөөч, ингээд ипотекийн зээл болох гээд байна гэсэн хүсэлтийн дагуу л манайх гаргаж өгсөн. Зээлийн төлбөрт 3 000 000 орчим төгрөгийг цалингаас нь авсан байна. Харин 6 000 000 гаран төгрөгийг хариуцагч өөрөө сайн дурын үндсэн дээр зээл төлөв гээд өөрөө төлчихсөн байна. Цалин хөлсийг олгоогүй гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.******* дахь хэсэгт зааснаар үүнтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд 90 хоногийн дотор энэ асуудлаар харьяалагдах газарт нь гомдлоор гаргаад явах ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа гэж юм байгаа. Гэнэт нэхэмжлэл гаргаснаас хойш, ажлаасаа гараад *******, 3 жилийн дараа олгоогүй цалин урамшууллаа авъя гэдэг зүйл ярьж болдог юм уу. Тухайн үед ийм урамшуулал байхгүй байна, цалин дутуу байна гээд Зебра Интернэшнл дистрибьюшн ХХК-д хүсэлтээ гаргаад явж байсан юм уу. Өөрөө хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосныхоо дараа үр үндэслэлгүй ийм цалин байсан, үүнийг одоо л мэдэж байна гээд яваад байж болдог юм уу. 9 500 000 төгрөгийн тухайд хэрэгт авагдсан баримтууд, зээлийн төлөлт хийсэн баримтуудаас харахад энэ зээлд төлсөн 9 500 000 төгрөг гэж ойлгож байна. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ өөрөө өгсөн. Цалингийн ямар нэгэн үлдэгдэл байхгүй. Тийм учраас алданги тооцогдохгүй. Цалингийн урамшууллаа нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.*******.*******-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүтэн хангахгүй орхиж өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******0*******0.0*******.03-ны өдрийн О гаргасан өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, авлагын нэгтгэл, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, *******0**************.,09.15-ны өдрийн Б/149 дугаартай *******ийн хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, *******0**************.10.07-ны өдөр *******ийн ажлаас чөлөөлөгдөх талаар гаргасан хүсэлт, *******0**************.10.14-ны өдрийн Б/174-******* дугаартай, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, *******0**************.11.10-ны өдрийн ажил хүлээлцсэн акт, Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-ийн эзэмшлийн ******* дахь 50**************84363******* тоот дансны хуулга, цалингийн хүснэгт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Хариуцагчаас итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн гэрээ, өргөмжлөлийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр ******* ХК-иас Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-ийн *******0*******.10.04-ний өдрийн *******/180 дугаартай *******ны галерей салбарт гаргасан хүсэлт, *******0*******0.0*******.04-ний өдрийн *******8/*******0 дугаартай *******анд гаргасан тодорхойлолт, Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-ийн *******0*******0.0*******.04-ний өдрийн а/04/*******0 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, бэлэн мөнгөний зарлагын баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

*******. Нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК нь хариуцагч О.О холбогдуулан цалингийн зээлийн үлдэгдэл 7 *******17 7*******5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...хариуцагч орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөртөө зориулж 17 000 000 төгрөгийн цалингийн зээлийн хүсэлт гаргасны дагуу түүнд хүүгүй, 6 сарын хугацаатай зээл олгосон. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд зээлийн үлдэгдэл 7 *******17 7*******5 төгрөгийг төлөөгүй... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч 17 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин буцаан төлөх үүрэг хүлээгээгүй, ажил олгогчоос урамшуулал зориулалтаар олгосон мөнгө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ажил олгогчийн шахалт дарамтын улмаас аргагүй байдалд орж урамшуулалд олгосон 17 000 000 төгрөгөөс буцаан төлсөн 9 500 000 төгрөг, дутуу олгосон цалин, хуульд заасан алдангийн хамт 4 078 *******14 төгрөг, нийт 13 578 *******14 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. Хариуцагч ******* нь Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-ийн борлуулалтын албанд борлуулалтын шинжээч албан тушаалд *******018 оны 1******* дугаар сараас ажиллаж, *******0************** оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны хүсэлт, ажил олгогчийн тушаал, эдгээр баримтаар тогтоогдож байна.

 

4.*******. *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар маргааны зүйл болох 17 000 000 төгрөгийг хариуцагч *******т хүлээлгэн өгөхдөө авлагын тооцоо үүсгэв 6 сарын хугацаатай ******* гэх утгаар, А/09/*******0 тушаалын дагуу буцалтгүй тусламж хандив гэх утгаар тус тус зөрүүтэй баримт хэрэгт авагдсан.

 

4.3. Нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн *******0*******0 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн А/04/*******0 дугаар шийдвэрээр ...борлуулалтын шинжээч ажилтай ******* нь орон сууцны ипотекийн зээл авч байгаатай холбогдуулан зээлийн урьдчилгаа төлбөр болох 17 000 000 төгрөгийг компаниас гаргаж өгөхийг зөвшөөрсүгэй... гэсэн агуулгатай баримт, *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн А/09/*******0 тушаалын дагуу буцалтгүй тусламж хандив гэх утгатай бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг хариуцагч *******ийн хүсэлтээр ******* ХК-д гаргаж өгөх зорилгоор үйлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан.

 

4.4. Хариуцагч ******* нь Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-д ...*******0******* оны 10 сараас орон сууцны ипотекийн зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд *******0*******0 оны 0******* дугаар сарын санхүүжилтээр *******наас зээл олгох шийдвэр гарсан. Гэвч байрны урьдчилгаа төлбөр болох 36 сая төгрөгийг манай гэр бүлийн хуримтлал болон автомашин зарсан мөнгөөр бүрдүүлсэн боловч 17 сая төгрөг дутаж байгаа болно. Байгууллагаас 17 сая төгрөгийг шийдвэрлэж өгнө үү. Дээрх мөнгийг 6 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтийг минь хүлээн авч тус болно уу... гэх агуулгаар *******0*******0 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан байна. /хх-ийн 6/

 

4.5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.*******-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

 

4.6. Хариуцагч *******ийн дээрх өргөдөл болон *******0*******0 оны 05 дугаар сарын *******1-ний өдөр 500 000 төгрөгийг зээл төлөлт-1, *******0*******0 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 500 000 төгрөгийг зээл төлөлт-*******, *******0*******0 оны 07 дугаар сарын *******0-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээл төлөлт-3, *******0*******0 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээл төлөлт-4, *******0*******0 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг зээл төлөлт-5 гэх утгаар тус тус төлсөн үйл баримтаас дүгнэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, талуудын хооронд Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

4.7. Хариуцагчийн нягтлан бодог Ж.Байгалмаагийн шахалтаар 6 хувааж төлнө гэж өргөдөлд бичсэн. Шахалт дарамтаас аргагүй байдалд орж буцаан төлсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

4.8. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан бөгөөд талууд хооронд *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.9. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.10. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч ******* нь нийт 9 78******* *******75 төгрөгийг нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-д буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул зээлийн үлдэгдэл 7 *******17 7*******5 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4.11. Хариуцагч ******* нь зээлийн төлбөрт төлсөн 9 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй болно.

 

4.1*******. Түүнчлэн, дутуу олгосон цалин, хуульд заасан алданги 4 074 *******14 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ... *******0*******0 оны 09 дүгээр сард 375 000 төгрөг, 10 дугаар сард 1 6*******0 000 төгрөг, 11 дүгээр сард 7*******3 809 төгрөгийг тус тус дутуу олгосон... гэж тайлбарласан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.*******-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.*******.*******-т зааснаар цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах эрхийг зохицуулсан.

 

4.13. Хариуцагч ******* нь цалин хөлстэй холбоотой гомдлоо хуульд заасан журам, хугацааны дотор гаргаагүй байна.

 

4.14. Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ийн нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 115.*******.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.*******.*******-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.О 7 *******17 7*******5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-д олгож, хариуцагч О.О нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-д холбогдуулан гаргасан 13 578 *******14 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 440 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************5 84******* төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.О улсын тэмдэгтийн хураамжид 130 440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Зебра интернэшнл дистрибьюшн ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ