| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04121/И |
| Дугаар | 183/ШШ2024/02936 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/02936
2024 оны 07 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/02936 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан А овогт Д. Б /-ыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын хоёрдугаар таван жил нэгдэлд 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус нэгдэлд жолоочоор, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үйлдвэр бригадад барилгачнаар, 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлдвэр бригадад барилгачнаар, 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Завхан аймгийн НААҮ-ний төвийн цахилгаан станцын дизельчинээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ