Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Төрболд |
Хэргийн индекс | 183/2024/00053/И |
Дугаар | 183/ШШ2024/01814 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01814
2024 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/01814 Улаанбаатар хот
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * дүгээр хэсэг, жардин *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, Т******* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,768,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус хэлтэс нь Т******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулахаар 20** оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот нэхэмжлэл явуулсан бөгөөд аж ахуйн нэгж нь нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Т******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,768,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД