Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02912

 

 

2024 оны 7 сарын 01 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/02912

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........... өөрийн байранд байрлах, Х ХК /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ........... байрлах, А  ХХК, /РД:....../,

Хариуцагч: Улаанбаатар хот, ........... оршин суух, Ш  овогтой Д-гийн Б  /РД: ......../ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 38.708.606.399 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 18-ны өдрийн ................. тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ................тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу төлсөн 9.392.230.046 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Э.М, хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, Ч.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А  ХХК нь Хас банк ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.800.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 1 жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, мөн өдрөө ЗГ0000000 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 3.000.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 1 жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, дараа жил нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЗГ000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2.000.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 жилийн 20,4 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Талууд үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгон барьцааны гэрээний Чингэлтэй дүүрэг, .......... тоот хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, мөн газар эзэмших эрхийн хамт, Хан-Уул дүүрэг,.............3 тоот үйлдвэрлэл үйлчилгээний барилгын газар эзэмших эрхийн хамт тус тус барьцаалан барьцааны болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Х  2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргаж, эвлэрсэн боловч тус эвлэрэл нь шүүхээр орж хүчин төгөлдөр бус болсон. Эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор бид Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгсөн боловч Дээд шүүхийн шийдвэрээр барьцааны эрхийг сэргээж, барьцааны үүргийн гүйцэтгэлээр хангуулан хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн маргаан нилээн удсан, энэ хугацаанд зээл бодитойгоор төлбөр төлөгдөөгүй учраас Банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн. 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ЗГ1............ дугаартай 7.800.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл 7.550.000.000 төгрөг, хүү 12.368.016.986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.473.603.397 төгрөг, нийт 22.391.620.384 төгрөг, ЗГ............4 дугаартай 3.000.000.000 төгрөгийн зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 3.000.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүү 5.005.148.051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.001.029.610 төгрөг, нийт 9.006.177.661 төгрөг, ЗГ............. дугаартай 2.000.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үлдэгдэл нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1.993.301.204 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүү 3.273.120.721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.624.144 төгрөг нийт 5.921.046.069 төгрөг, мөн нэмээд хариуцагч нартай тохиролцоод Азмолл дэлгүүрийн өмчлөл нь манайд шилжсэн үеийн гарсан зардал 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлж авсан. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өмчлөх эрхийг буцааж өгсөн. Энэ хугацааны барилгатай холбоотой гаргасан зардал 989.091.553 төгрөгийг төлсөн. Үүнд өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хариуцагчийн өмнөөс үл хөдлөх хөрөнгийн 2%-ийн татвар 232.000.000 төгрөгийг төлбөр орсон байгаа. Үүнээс гадна тус үл хөдлөх хөрөнгийн газрын төлбөр 13.759.220 төгрөг, цахилгааны төлбөр 79.618.632 төгрөг, дулаан ашиглалтын төлбөр 142.592.880 төгрөг, харуул хамгаалалтын зардал 164.700.000 төгрөг нийт 1.389.762.285 төгрөг болсон бөгөөд нийт 38.708.606.399 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд үндсэн зээлийн авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас үндсэн зээлийн төлбөрийг банкнаас бага зэргийн тооцооны зөрүүтэй зүйлийг ярьж байна. Хариуцагч нарын зөвшөөрч байгаа үнийн дүн нийт 13.405.082.548 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2024 он хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон үйл ажиллагааны зардал гэж нэхэмжилж байгааг хариуцагчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2022 онд батлагдсан урт нэртэй хууль буюу Банк эрхий бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 22.1-г үндэслэж нэхэмжилсэн. Хуульд зааснаар зээлийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх боломжгүй. Зээлийн гэрээнийн 1.1.7-д гэрээний хугацааг заасан. Зээлийн гэрээний хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр дуусаагүй байсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгосон. 1 дүгээр хавтаст хэргийн 70-р хуудаст Хас банк ХК-ийн зээлийн гэрээг цуцалсан талаарх албан бичиг авагдсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зээлийн гэрээний 5.1.1 дэх хэсэгт зааснаар ЗГ............., ЗГ............ дугаартай зээлийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болгон цуцалж, 13.427.528.300 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна гэх мэдэгдэлийг ирүүлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 39-44 хуудаст 3 зээлийн гэрээ болон мэдэгдэлтэй холбоотойгоор дансыг хааж, зарлага гаргах эрхийг зогсоон баримт байгаа. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  зээлийн гэрээг зээлдүүлэгчийн буюу Х  ХК-ын санаачлагаар цуцалж байсан, үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгнө үү гээд саяны баримтууд авагдсан гэж ойлгож байна. 3 дугаар хавтаст хэргийн 180 дугаар хуудаст 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Эдгээр баримтаар зээлийн гэрээ цуцлагдсан болох нь хангалттай тогтоогдсон. Зээлийн гэрээ цуцлагдсан хойш яагаад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж үзэж байгаа вэ гэхлээр Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар тайлбарт зээлийн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах 2-ын ялгаа тайлбарласан. Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээ цуцална. Нэхэмжлэлийн анх гаргасан шаардлага, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өгсөн мэдэгдлээр гэрээ цуцлагдсан. Энэ хүртэлх хэсэг нь хэвээр үлдэж, үлдэх хэсэг нь цаашид хэрэгжих боломжгүй. Зээлдүүлэгч буюу банкны үйл ажиллагааны улмаас зээл төлөх боломжгүй болсон бөгөөд тодорхой хэмжээний хугацааны хэтрүүлсэн, үүнд зээл төлөх боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн веб сайтад зээлийг гэрээг цуцалсанаас хойшхи хүү, болон нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй гэх тойм авагдсан. Зээлдүүлэгчийн буюу банкны буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа хэтэрсэн бол хүүг гаргуулахгүй гэсэн шийдвэрүүд гарсан байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйл 223.2.3-тай холбогдуулан тайлбарлаж байна. Банк барьцааны хөрөнгийг өөртөө шилжүүлж авч ашиглаж байсан ба энэ хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Харуул хамгаалалт, газар, цахилгааны төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн үүнийг гаргаж өгөх боломжгүй учир нь банк Азрийч ХХК-ийн хөрөнгийг шилжүүлж аваад ашиглаж байсан. Банкны ашиглаж байсан хугацааны төлбөрийг хариуцагч төлөх ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13.405.082.548 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ.............. дугаар, 7.800.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ5................ дугаартай гэрээ, 3.000.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ............ дугаартай гэрээ, 2.000.000.000 төгрөг, зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоны үр дагавар буюу Х  ХК-д төлсөн 9.392.230.046 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү. Хас банк 2003 оноос хойш үйл ажиллагаа тогтмол явуулж байсан. Хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас жилийн 18.4 хувийн хүүтэй зээл авч ашиглаж байсан. Ашиглаад явж байтал Х ХК-иас Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк гэж байдаг, жилийн 3%-ийн бага хүүтэй зээл авч өгөх боломж байгаа учраас зээлээ манай банк руу шилжүүлчих гэх саналыг тавьсан. Хас банкны хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээллийг интернэтээр дамжуулан, Хас банкны цахим сайтаас судалж үзэхэд тухайн үед Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Хас банкны хувьцаа эзэмшигч байсан. Хэвийн төлөлтэй явж байсан 18.4%-ийн 4 жилийн хугацаатай Худалдаа хөгжлийн банк ХК-иас авсан зээлээ 20.4%-ийн өндөр хүүтэй зээл рүү шилжүүлсэн. 7 дугаар хавтаст хэрэгт Х ХК-иас ирүүлсэн тодорхойлолт байгаа, тухайн үед зээл хэвийн төлөлтэй байсан. А  ХХК-ийн Х  банканд байрлах 5.............оот дансаар дамжуулж 2014 оны 12 дугаар сарын 08 өдөр зөвлөх үйлчилгээний хөлсөнд 224.857.610 төгрөгийг Тэнгэр Капитал Санхүүгийн Нэгдэл болон MICC ХХК-д тус тус төлсөн. Гэтэл 2016 оныг дуустал Хас банкны удирдлагуудын хэлж, ярьж байсан шиг бага хүүтэй зээл Европын сэргээн босолт хөгжлийн банкнаас орж ирээгүй, эсэргээрээ өндөр хүүтэй зээлийг сар бүр төлсөөр эцэст нь компани санхүүгийн хүнд байдалд орж зарим саруудад зээлийн эргэн төлөлт доголдолтой болж эхэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хас банкнаас зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Х ХХК-ийн зүгээс Монгол Улс ФАТФ-ийн саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа тул чанаргүй зээлийн хэмжээгээ багасгах шаардлагатай байна. Тиймээс барьцаа хөрөнгүүдээ түр Хас банк ХХК-ийн нэр дээр шилжүүлээд буцаагаад Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт орж ирэхээр зээлийг чинь шийдээд, хөрөнгүүдийг чинь буцаагаад өгчихнө гэсний дагуу шилжүүлж өгсөн. Энэ нь худлаа гэдэг нь тогтоогдож, 2018 оноос 2023 он хүртэл 5 жилийн хугацаанд шүүхээр явж, хөрөнгөө шилжүүлж аваад зээлийн маргаан үргэлжлээд явж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 57.1, 59.1, 56.1.1-д зааснаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х  ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай А  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоолд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, хүүхдийн дэлгүүрийн барилгыг ашиглалтад оруулахад шаардагдаж буй 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг Хас банк ХК-иас зээлээр авахыг зөвшөөрсөн, зээлийн гэрээнд компанийг төлөөлж Д.Батжаргалыг томилсугай гэсэн. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаар тогтоолд манай компани үйл ажиллагаа явуулахад эргэлтийн хөрөнгө болон барилгын хөрөнгө 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа тул та бүхэн манай компанийн үйл ажиллагааг дэмжиж 10.8 тэрбум зээлийг жилийг 20.4%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгож өгнө үү гээд А ХХК-ийн захирал Д.Б  гэсэн. Мөн хувь нийлүүлэгчдийн шийдвэр А ХХК нь эргэлтийн хөрөнгө санхүүжилүүлэх зорилгоор Х  ХК-иас 2 тэрбум төгрөгийг зээлээр авах гэсэн шийдвэр гарч байгаа юм. Зээл аваад өр дараад дууссан уу? гэхээр үгүй. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А ХХК-иас ирүүлсэн шилжүүлэг хийх хүсэлт гаргах нь БНХАУ-с бараа татаж байгаа тул 692.659.522 төгрөгийг энэ дансанд шилжүүлж өгнө үү гэх, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дотоод шилжүүлэг хийх хүсэлт гаргах тухай гэх баримтууд. Нэгдүгээрт зээл авах хүсэл зориг байсан уу, хоёрдугаарт зээлийг авч ашигласан уу, гэх үйл баримтыг тогтоож байгаа юм. 5.7 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байсан гэж байна. Бид нар 5.7 тэрбумын барьцаа байгаа гэж цаасаар өгсөн боловч яг биет байдлаар хүлээлцсэн үйл баримт байхгүй. 2015 оноос үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн. Дээд шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр бус болсон хэлцэл гэж яриад байна. Тэр хэлцэлийн үр дагаварыг арилгахтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн шүүх дээр хянагдаж байгаа. Дээд шүүхийн тогтооолоор хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэхдээ Иргэний хууллийн 56 дугаар зүйлийн 56.1-г бариагүй. 171-г барьсан. Талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцсон, хэн нэгнийг буруутгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг хүчин төгөлдөр биш байна, эрхтэй байна, эрхгүй байна, бодит байдал тийм байна гэхгүй. Тэгэхээр эвлэрлийн гэрээ байгуулахдаа барьцаанаас чөлөөлсөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа. Хариуцагч зээл авъя гэсэн бид зээл олгосон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээг хууран мэхэлж хийсэн зүйлгүй. Эцэст нь нэг зүйлийг хэлчихье. Зөвлөх үйлчилгээ авсан гэж байгаа боловч Х ХК нь өөрөө ямар нэгэн компани эзэмшдэггүй. Манай банкны доор ямар нэгэн компани байхгүй. Тэнгэр Капитал Санхүүгийн Н  ХХК-ийн хувьцааг Х ХК эзэмшдэггүй. Тиймээс зөвлөх үйлчилгээний хөлс гэж төлсөн мөнгийг манайхаас шаардах эрхгүй. Ийм үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд И ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлэх шаардлагагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор манай компанийн нэр дээр байгаа 3 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь 2023 оны Дээд шүүхийн тогтоолоор 2014, 2015 онд байгуулагдаж байсан барьцааны гэрээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж байна. Өөрөөр хэлбэл 2014, 2015 оны барьцааны гэрээний дагуу шаардлага гаргаж байна гэж ойлгож байна. Гэтэл үүнээс хойш олон бүртгэл хийгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байгаа. Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээ заавал бичгээр байгуулж, заавал бүртгүүлэх ёстой. Хэлцлийнхээ шаардлагыг хангаж байж хүчин төгөлдөр болно. Магадгүй тухайн 2014, 2015 онд хүчинтэй байсан байх, гэхдээ энэ гэрээний өмчлөл дуусгавар болсон. Учир нь 2017 онд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, түүний дараа барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийгдсэн. Үүний дагуу худалдах, худалдах авах, газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэлүүд болон бүртгэл хийгдэж, гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн. Гуравдагч этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх болон газар эзэмших эрх хэн нэгний барьцаа болох нэхэмжлэгч, хариуцагч нарт хамаагүй болж байгаа юм. Дээд шүүх эрхийг сэргээлээ гээд Улсын бүртгэлд Хас банк ХК-ийн барьцаа бүртгэлтэй гэдэг асуудал өнөөдөр яригдах боломжгүй. Тиймээс энэ шаардлага үндэслэлгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйл өмчлөх эрхийг шударгаар олж авах, үнэхээр өмчлөх биш болохыг мэдэж байгаад авсан бол өөр хэрэг гэтэл мэдэх боломжгүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон өөрсдийнхөн тайлбараар нотлогдож байгаа. 2023 онд л Дээд шүүхийн шийдвэр гарсан тиймээс мэдэх боломжгүй юм. А ХХК болон иргэн Д.Б-аас авч байгаа харилцааг энэ хоёр ч гэсэн мэдэх боломжгүй учир нь 2023 он хүртэл эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр байсан. Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу манай компани нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Энэ шударгаар олж авсан үйл баримт, энэ харилцааг өөрчлөж, дээд шүүхийн тогтоолоор шаардах боломжгүй. Дээд шүүх барьцааны гэрээг хэвээр үлдээж болно, харин эрх нь сэргэсэн үү гэдэг асуудал. Тиймээс Дээд шүүхийн тогтоолын дагуу гуравдагч этгээдийн эрхэд халдаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын манай компанитай холбогдох нэр бүхий 3 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулъя гэх шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын зээлийн гэрээний харилцаа яаж шийдвэрлэх эсэхэд тайлбар байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.01.12-ны өдрийн №/000дугаар итгэмжлэл, 2014.11.18-ны өдрийн №ЗГ0000000000 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016.01.21-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014.11.18-ны өдрийн ЗГ00000000 дугаар зээлийн шугамын гэрээ, 2015.11.05-ны өдрийн №ЗГ1470006004 дугаар зээлийн гэрээ, 2016.01.21-ний өдрийн барьцаа хөрөнгийн жагсаалт, 2014.11.18-ны өдрийн №БГ0000000000барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2014.11.18-ны өдрийн БД000000000Батлан даалтын гэрээ, 2015.11.05-ны өдрийн БД00000000000000дугаартай Батлан даалтын гэрээ, 2014.11.18-ны өдрийн БД000000000000 дугаар Батлан даалтын гэрээ, Барьцуулагчийн батлах мэдэгдэл, 2016.09.05-2016.11.17-ны өдрийн дансны хуулга, 2015.11.04-2016.05.10-ны өдрийн дансны хуулга, 2014.01.01-2017.01.13-ны өдрийн дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Б-ын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2016.09.01-ний өдрийн №000дугаар А-ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай, 2014.10.08-ны өдрийн №00 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, А00ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн шийдвэр, эвлэрлийн гэрээ, 2017.03.30-ны өдрийн Азрийч ХХК-д хүсэлт хүргүүлэх тухай, 2017.03.31-ний өдрийн №00 дугаар Хүсэлт хүргүүлэх тухай, 2019.02.27-ны өдрийн итгэмжлэл, 2017.03.29-ний өдрийн Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, 2017.12.12-ны өдрийн Хас банкны гүйцэтгэх захирлын тушаал, 2022.03.04-ний өдрийн итгэмжлэл, Хас банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.04.07-ны өдрийн Зээлийн барьцаанаас чөлөөлөх тухай, 2021.04.06-ны өдрийн Хас банкийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болох шүүхэд төлөөлөх тухай, 2017.12.27-ны өдрийн 155 дугаар АХХК-иас Хас Банкинд хүсэлт хүргүүлэх тухай, 2021.11.19-ний өдрийн 000 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018.08.31-ний өдрийн 000 дугаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг, 2017.03.31-ний өдрийн дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тодорхойлолт, 2021.11.19-ний өдрийн 000 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017.03.31-ний өдрийн дансны хуулга, 2014.11.01-2022.10.07-ны өдрийн хоорондох үнийн тооцоолол, 2014.12.01-2017.03.31-ний өдрийн хоорондох үнийн тооцоолол, 2014.11.17-2017.03.31-ний өдрийн дансны хуулга, 2015.11.04-2017.03.31-ний өдрийн дансны хуулга, 2016.09.05-2017.03.31-ний өдрийн дансны хуулга, 2023.06.27-ны өдрийн 001/ХТ2023/0000 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/0000дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.07-ны өдрийн 181/ГХ2023/0000дугаартай гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаарх үнийн тооцоолол, 2017.03.30-ны өдрийн шилжүүлгийн баримт, Тэнцлийн гадуурх хуулга, 2023.09.07-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2019.12.31-ний өдрийн төлбөрийн түүх, 2017.04.01-2019.12.31-ний өдрийн хоорондох борлуулалтын үлдэгдэл тооцоолол, 2020.01.01-2023.08.31-ний өдрийн хоорондох дулааны үлдэгдэлийн талаарх баримт, 2020.01.01-2023.09.07-ны өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, 2017.01.01-2020.12.31-ний өдрийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2023.09.08-ны өдрийн 93/23 дугаар Тамга Секвюрити ХХК-ийн тодорхойлолт, 2023.09.12-ны өдрийн дансны хуулга, Азрийч ХХК-ийн Бизнесийн зээлийн өргөдөл, 2014.10.08-ны өдрийн №41 дугаар Азрийч ХХК-д албан бичиг, 2014.10.08-ны өдрийн №40 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2014.11.12-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны тогтоол, 2014.11.27-ны өдрийн №40/000 А ХХК-д гадаад шилжүүлэг хийх тухай хүсэлт, яаралтай шилжүүлэх захиалгын жагсаалт, хавсралт 2014.12.15-ны өдрийн №49/0000 дугаар А ХХК-иас Хас банкинд шилжүүлэг хийх тухай хүсэлт, 2014.12.15-ны өдрийн №50/0000 дугаар А ХХК-иас Хас банкинд шилжүүлэг хийх тухай хүсэлт, А ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн шийдвэр, Зээлийн удирдлагын хорооны тогтоол, Азрийч ХХК-иас Хас банкинд хүсэлт хүргүүлэх тухай, 2016.02.29-ний өдрийн №01/07 дугаар АХХК-иас хүсэлт хүргүүлэх тухай, 2016.06.22-ны өдрийн №00 дугаар А ХХК-иас Хас банк ХК-д хүсэлт хүргүүлэх тухай, 2016.07.20-ны өдрийн №00 дугаар А  ХХК-иас Хас банкинд хүсэлт хүргүүлэх тухай, 2016.08.26-ны өдрийн Азрийч ХХК-ийн ерөнхий захирал Д.Б-лд шаардах хуудас хүргүүлэх тухай, 2016.09.01-ний өдрийн №9/000 дугаар Х  ХХК-иас А  ХХК-ийн ерөнхий захирал Д.Б-д мэдэгдэл хүргүүлэх тухай, 2017.10.30-ны өдрийн А ХХК-иас Х ХХК-д хүсэлт хүргүүлэх тухай, 2017.10.31-ний өдрийн №000 дугаар АХХК-иас Х ХХК-д хүсэлт хүргүүлэх тухай, 2018.11.13-ны өдрийн Х ХХК-иас Аз Молл Төвийн түрээслэгч нарт мэдэгдэл хүргүүлэх тухай, 2018.12.03-ны өдрийн А ХХК-иас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах тухай, 2018.12.11-ний өдрийн 181/ШЗ2018/0000 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэрэг үүсгэж, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай захирамж, 2024.02.28-ны өдрийн итгэмжлэл, 2015.11.05-ны өдрийн №БГ00000000000-01 барьцааны гэрээ, барьцааны жагсаалт, Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 2024.01.19-ний өдрийн 181/ШЗ2024/0000 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.05.03-ны өдрийн Т ХК-иас А ХХК-н ерөнхий захирал Д.Б-д үнийн санал хүргүүлэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Далайван аудит ХХК-ийн үнэлгээний тайлан, АХХК-ийн үндсэн хөрөнгийн үнэ цэнийг хандлагаар тооцсон хүснэгт, Улаанбаатар хотын хэмжээнд худалдахаар зарлагдсан Үйлчилгээний зориулалттай Газрын үнэ ханшийн мэдээ /2016 оны 1 дүгээр улирлын байдлаар/, Azmall Их дэлгүүрийн зураг, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний дэлгэрэнгүй лавлагаа, 2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, 2017.03.29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/0000 өдрийн Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2019.02.14-ний өдрийн итгэмжлэл, 2020.02.02-ны өдрийн ХХХК албан бичиг, 2020.03.09-ний өдрийн №000 дугаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичиг, шилжүүлгийн баримт, 2014.11.14-ний өдрийн дансны хуулга, 2014.11.12-ны өдрийн Дугаар 14/11/12/0000 дугаар Зээлийн удирдлагын хорооны тогтоол, 2014.11.17-2019.11.18-ны өдрийн дансны хуулга, 2014.12.15-ны өдрийн А ХХК-иас Х  банкинд хүсэлт гаргах тухай, 2014.12.08-ны өдрийн шилжүүлгийн баримт, Хас банкны зээлийн удирдлагын хорооны тогтоол, 2014.11.18-2020.06.18-ны өдрийн дансны хуулга, 2014.11.18-ны өдрийн №000000 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 2015.11.05-ны өдрийн 2014 оны БИ00000000 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2014.11.26-ны өдрийн №6/494/1654 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт, 2014.11.27-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,2017.03.30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,2020.08.10-ны өдрийн итгэмжлэл,2021.06.11-ний өдөр А ХХК-иас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт, Э  ХХК-иас А ХХК-д тайлан хүргүүлэх тухай, 2021.06.10-ны өдрийн тайлан, зээлийн гэрээний тооцоолол, 2021.04.14-ний өдрийн 182/ШЗ2021/0000 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021.05.20-ны өдрийн 182/ШТ2021/000дугаар Чингэлтэй дүүрггийн иргэний хэргийн шүүхийн тогтоол, 2021.07.28-ны өдрийн итгэмжлэл, 2021.09.10-ны өдрийн 181/ШШ2021/0000 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,2021.11.19-ний өдрийн 1668 дугаар Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022.04.11-ний өдрийн 00000 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2023.09.28-ны өдрийн итгэмжлэл, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2018.12.21-ний өдрийн Дугаар 181/ШЗ2019/000 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, 2022 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2023 оны 2 дугаар улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголын Татварын албын тайлан, 2023.02.27-ны өдрийн №000 дугаар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар харилцагчийн дансны тодорхойлолт, 2023.02.27-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, 2014.11.17-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.01.01-2023.10.10-ны өдрийн дансны хуулга, 2023.10.10-ны өдрийн Аж ахуйн байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/0000 дугаар магадлал, 2023.10.11-ний өдрийн №11/00 дугааар А ХХК-д албан бичиг, 2023.10.11-ний өдрийн №НГА-0000 дугаар Найдвар од адитын баримтаар ирүүлсэн зүйлсийн тайлан, 2023.10.23-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, Г ХХК баримт, 2023.10.13-ны өдрийн Г  ХХК-ийн баримт,  ХХК-иас а компанид техникийн ээлжит магадлал хийсэн тухай баримт, 2023.10.18-ны өдрийн 01/122 Меру ХХК-иас А  ХХК-д Эскалаторт техникийн ээлжит магадлал хийсэн тухай, 2023.10.16-ны өдрийн техникийн магадлалын акт №2023/00 дугаар Техникийн магадлалын акт,2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00, 2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00, 2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00, 2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00, 2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00, 2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00, 2023.10.16-ны өдрийн Техникийн магадлалын акт №2023/00,2023.10.18-ны өдрийн 01/00 дугаар М ХХК-иас А ХХК-д лифт, эскалаторын тухай албан бичиг, 23/200 тоот үнийн санал, 2023.10.20-ны өдрийн №А/00 дугаар В ХХК-ийн дүгнэлт, 2023.10.20 Дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмжийн угсралт нийлүүлэлтийн үнийн санал, Дотор цахилгаан угсралтын ажлын төсөвт өртөгийн товчоо, 2023.10.19-ний өдөр АХХК-д хамтран ажиллах санал, Д.Б, Д.О, нарын Үйлчилгээний барилгын Засварын төсөв, 2023.10.27-ны өдрийн итгэмжлэл, 2024.02.06-ны өдрийн Санхүүгийн баримтаар тодорхойлолт гаргах тухай, Х ХК нь Аз Молл Худалдааны төвийг ашиглаж байсаныг харуулсан зургууд баримт хавтас 1, Ил задгай зориулалтын бус газарт хүнд хөнгөнөөр бие зассанаас болж хүний ялгадасаар бохирлогдсон туслах шат, агуулах, ажилчидын хувцас солих өрөөнүүд мөн ариун цэврийн өрөөнүүдийн зургууд, Хэвийн ажиллагаагүй усгүй суултуур, писагуурын дотор болон гадна талд шалан дээр бие зассанаас болж хүний ялгадасаар бохирлогсдон байдал 2-р давхар, 4-р давхар, 6-р давхар, 7-р давхарын бүх ариун цэврийн өрөөнд энэ байдал давтагдсан байгааг харуулсан зургууд баримт хавтас 5, 2024.03.13-ны өдрийн 7-452/337 дугаар Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, 2014.11.16-ны өдрийн 6/494/1654 дугаар Худалдаа хөгжлийн банкнаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай, 2023.08.21-ний өдрийн татвар төлсөн баримт,2024.01.31-ний өдрийн А ХХК-ийн Санхүүгийн баримтаар тодорхойлолт,2023.10.13-ны өдрийн А ХХК-ийн тэмдэглэл хөтлөх тухай, хүлээлцэх акт 1,2,3,4,5,6,7 давхар, В1 давхар, В2 давхар, зэрэг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

 

Гуравдагч этгээд И ХХК-иас: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.09.19-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт,

 

Шүүхийн журмаар: Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хан-Уул дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс баримт шаардсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч АХХК, Д.Бнарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 38.708.606.399 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А ХХК талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 18-ны өдрийн ЗГ0000000000000 тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ЗГ000000000000 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу төлсөн 9.392.230.046 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2014 оны 11 сарын 18-ны өдөр ХХХК, АХХК нар ЗГ00000 тоот зээлийн гэрээгээр 7.800.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 2014 оны 11 сарын 18-ны өдөр ЗГ0000000тоот зээлийн шугамын гэрээгээр 3.000.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015 оны 11 сарын 05-ны өдөр ЗГ1470006004 тоот зээлийн гэрээгээр 2.000.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй тус тус Азрийч ХХК-нд олгожээ.

 

Х банк нь ЗГ00000тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.550.000.000 төгрөг, хүү 12.368.016.986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.473.603.397 төгрөг, нийт 22.391.620.384 төгрөг,

ЗГ00000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.000.000.000 төгрөг, хүү 5.005.148.051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.001.029.610 төгрөг, нийт 9.006.177.661 төгрөг,

ЗГ0000000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.993.301.204 төгрөг, хүү 3.273.120.721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.624.144 төгрөг, нийт 5.921.046.069 төгрөг,

2017 оны 3 сарын 30-ны өдөр А  дэлгүүр Хас банкны өмчлөлд шилжиж 2023.09.07-ны өдөр барилгыг буцааж өгсөн өдөр хүртэл тус барилгын зардал болох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 989.091.553 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн 2 хувийн татвар 232.000.000 төгрөг, газрын төлбөр 13.759.220 төгрөг, цахилгааны төлбөр 79.618.632 төгрөг, дулааны төлбөр 142.592.880 төгрөг, харуул хамгаалалтын зардал 164.700.000 төгрөг нийт 38.708.606.399 төгрөгийг гаргуулах,

барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг.................... тоот үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг байршилтай нэгж талбарын ........... дугаартай, 3,411 м.кв газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг, .......... тоот хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ..................... дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай 1230 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээс 13.405.082.548 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016.9.01-ний өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн.

 

Х  2016 оны 9 сарын 01-ний өдөр 9/000 албан тоотоор Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэг, танай компанитай байгуулсан ЗГ00000000, ЗГ0000000 тоот зээлийн гэрээнүүдийн 5.1.1-ийг тус тус үндэслэн 2016 оны 9 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон эдгээр гэрээг цуцалж байгааг мэдэгдье, харилцагч та 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцалснаас учирсан хохиролд ЗГ1000000000000000 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх бүх төлбөрөө 2016 оны 9 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна уу, ЗГ000000000 гэрээний дагуу 8.046.249.522,42 төгрөг, 0000000000 гэрээний дагуу 3.267.658.636,26 төгрөг, 00000000 тоот гэрээний дагуу 2.113.620.141,48 төгрөг, нийт 13.427.528.300,16 төгрөг гэжээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд нэгэнт зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар цуцалсан тул Хас банк ЗГ......., ЗГ............... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2024 оны 5 сарын 27-ны өдөр хүртэл шаардах эрхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл ЗГ.........., ЗГ......... тоот зээлийн гэрээг 2016.09.01-ний өдөр цуцлахад ЗГ......... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.046.249.522,42 төгрөг, ЗГ.......... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3.267.658.636,26 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж хуульчилсан байна.

 

Харин талуудын хооронд байгуулсан ЗГ............. тоот зээлийн гэрээ цуцлагдаагүй буюу 2024.05.27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1.993.301.204 төгрөг, хүү 3.273.120.721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.624.144 төгрөг, нийт 5.921.046.069 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 17.234.954.227 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Хас банк ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.

 

Х ХХК 2017 оны 3 сарын 30-ны өдөр А Х банкны өмчлөлд шилжиж 2023.09.07-ны өдөр барилгыг буцааж өгсөн өдөр хүртэл тус барилгын зардал болох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 989.091.553 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн 2 хувийн татвар 232.000.000 төгрөг, газрын төлбөр 13.759.220 төгрөг, цахилгааны төлбөр 79.618.632 төгрөг, дулааны төлбөр 142.592.880 төгрөг, харуул хамгаалалтын зардал 164.700.000 төгрөг, нийт 1.389.762.285 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч 2017.01.13-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.459.148.992 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бөгөөд 2017.03.03-ны өдрийн 00.. дүгээр шүүгчийн захирамжаар Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК, Д.Б-лд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.459.148.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 519.148.922 төгрөгөөр багасгаж, 13.940.000.000 төгрөг болгосныг хариуцагч Азрийч ХХК 13.940.000.000 төгрөгөөс 11.600.000.000 төгрөгийг барьцааны гэрээний зүйл болох А ХХК-ийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000443899 дүгээр гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, ...............тоот хаягт байршилтай, 8140,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон Д., Д.О  нарын эзэмшлийн .................... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 м.кв газар эзэмших эрхийг тус тус 2017.04.07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх байдлаар төлж, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017.10.30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн ба уг эвлэрсэнтэй холбоотойгоор барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 дугаар гудамж,.......... тоот газрыг тус тус 2017.04.07-ны өдрийн дотор барьцаанаас чөлөөлөхөөр зохигч эврлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэ эвлэрлийн гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, ........... тоот хаягт байршилтай, 8140,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, .............. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хамт Хас банк ХХК-нд 2017.03.30-ны өдөр шилжсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 181/ШШ2023/0... дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д зааснаар 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А  ХХК, Д.О , Д.Б  нарын хариуцагч Х  ХХК-нд холбогдуулан гаргасан 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах, 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-........... дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, 1230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Х  ХХК-д даалгуулах, банкны үнэлгээчин Д.Шагжийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Хас банк ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/0... магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 181/ШШ2023/0....... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар талуудын байгуулсан 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Азрийч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах, 8140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, нэхэмжлэгч Д.О, Д.Б-ын нарын эзэмшилд нэгж талбарын ..............угаартай, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, 1230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Хас банк ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үнэлгээчин Д.Ш-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.06.27-ны өдрийн 001/ХТ2023/00... тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.14-ни өдрийн 210/МА2023/00.. дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...56.1.1.. гэснийг ...56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.3 гэж, ...хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож... гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг баримтлан 2014.11.18-ны өдөр 2015.11.05-ны өдөр Х  ХХК болон А ХХК-ийн байгуулсан 2014.11.15, 2015.11.05-ны өдрийн барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгасугай гэж ... өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл Х ХХК эвлэрлийн гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, ........... тоотод байрлах, 8140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, нэхэмжлэгч Д.О, Д.Б-ын нарын эзэмшилд нэгж талбарын .............дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, 1230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, ашиглаж байх хугацааны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 989.091.553 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн 2 хувийн татвар 232.000.000 төгрөг, газрын төлбөр 13.759.220 төгрөг, цахилгааны төлбөр 79.618.632 төгрөг, дулааны төлбөр 142.592.880 төгрөг, харуул хамгаалалтын зардал 164.700.000 төгрөг, нийт 1.389.762.285 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын дээд шүүхийн хянлтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.06.27-ны өдрийн 001/ХТ2023/0.... тогтоолоор Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг баримтлан 2014.11.18-ны өдөр, 2015.11.05-ны өдөр Х ХХК болон А ХХК-ийн байгуулсан 2014.11.15, 2015.11.05-ны өдрийн барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн.

 

Үүнээс үзэхэд тус шүүхийн 2017.03.03-ны өдрийн 00... дүгээр шүүгчийн захирамжаар байгуулсан эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг . тоот үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг байршилтай нэгж талбарын 178020/0.... дугаартай, 3411 м.кв газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг, ............. тоот хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ...............дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай 1230 м.кв газрыг барьцаалсан барьцааны гэрээ шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр байна гэж шүүх үзэв.

 

Иймд хариуцагч А  ХХК, Д.Б  нараас 17.234.954.227 төгрөгийг гаргуулж, Х  ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.473.652.172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

А ХХК талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 18-ны өдрийн ЗГ.........., ЗГ.............тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ЗГ............ тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу төлсөн 9.392.230.046 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг Хас банк ХХК-нд холбодуулан гаргажээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Манай компани Х  банкид жилийн 18.4 хувийн хүүтэй зээл авсан байхад Хас банк Европын сэргээн босголтын банкнаас зээл авч өгнө, үүний тулд зээлээ манайх руу шилжүүлэх хэрэгтэй гэсний дагуу жилийн 18.4 хуийн хүүтэй зээлээ 20.4 хувь болгон шилжүүлсэн. Х  ХХК хууран мэхлэж гэрээ хийсэн гэжээ.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж зохицуулсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл А ХХК Худалдаа хөгжлийн банктай багуулсан гэрээгээр 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан байх бөгөөд Хас банк руу зээлээ шилжүүлэхдээ зээлийн дүнг 10.8 тэрбум болгон нэмэгдүүлж авсан байна.

 

Х  ХХК тухайн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй Европын сэргээн босголтын банкнаас зээл авч өгнө гэж Т C ХХК-нд 224.857.610 төгрөгийн зөвлөх үйлчилгээний хөлс төлсөн гэжээ.

 

Хэрэгт авагсдан 224.857.610 төгрөгийн зөвлөх үйлчилгээний хөлсийг Х  банкны хүсэлтийг дагуу төлсөн гэх байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл уг мөнгөн дүн нэхэмжлэгчид шилжээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 18-ны өдрийн ЗГ1............ ЗГ5........... тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ЗГ1........ тоот зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017-2023 оны хооронд маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг ................ үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг байршилтай нэгж талбарын 178020/00...... дугаартай, 3411 м.кв газар эзэмших эрх И ХК-нд шилжсэн байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор 2014.11.18-ны өдөр, 2015.11.05-ны өдөр Х  ХХК болон А ХХК-ийн нарын хооронд байгуулсан 2014.11.15, 2015.11.05-ны өдрийн барьцааны гэрээ хэвээр байх тул хариуцагч нар нь төлбөрөө сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

И  ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны зүйл хангагдсан тохиолдолд тэрээр буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй бөгөөд энэ шийдвэр түүнд саад болохгүйг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.016.885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, Д.б нараас 86.332.721 төгрөг гаргуулж, Х ХХК-нд олгож, хариуцагч А  ХХК-иас 47.119.100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А ХХК, Д.Б нараас 17.234.954.227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.473.652.172 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг ..............тоот үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг байршилтай нэгж талбарын .......дугаартай, 3411 м.кв газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг, ......... тоот хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1..............дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай 1230 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Х  банк ХХК-нд холбогдох 2014 оны 11 сарын 18-ны өдрийн......................... тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ЗГ.............. тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, энэ гэрээний дагуу төлсөн 9.392.230.046 төгрөгийг буцаан гаргуулах А  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.016.885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, Д.Б  нараас 86.332.721 төгрөг гаргуулж, Х  ХХК-нд олгож, хариуцагч А  ХХК-иас 47.119.100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО