| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/04298/И |
| Дугаар | 183/ШШ2024/02881 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/02881
2024 оны 07 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/02881 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .......... байрлах, Б ХХК /РД:........./,
Нэхэмжлэгч: Хан-Уул............ дугаар давхарт байрлах дүүрэг, 1, Б ХХК /РД:......../ нарын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК, Б ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК болон иргэн Г.Г нар Сүхбаатар дүүрэг, ............. тоот хаягт байршилтай, 37.5 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 42 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр худалдан авагч нь гэрээний нийт үнийн урьдчилгаа 50 хувь болох 54.375.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан худалдагч талд төлөх, үлдэгдэл төлбөрийг хуваарь тохиролцон төлөх, Бэрэн Мортгэйж групп ХХК нь тус орон сууц болон орон сууцны түлхүүрийг худалдан авагч талд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд худалдагч тал худалдан авагч талд орон сууц болон орон сууцны түлхүүрийг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэвч иргэн Г.Г тус орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.2-т заасан гэрээний нийт үнийн урьдчилгаа 50 хувь болох 54.375.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан төлөх, үлдэгдэл төлбөрийг хуваарь тохиролцон төлөх үүргээ биелүүлэлгүй нийт үнийн урьдчилгаа 50 хувь болох 54.375.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 34.375.000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрөө зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Манай компанийн зүгээс худалдан авагч тал нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөөр байсан тул гэрээний 3.1.5-т заасны дагуу гэрээний үүргийн зөрчлөө арилгах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаар удаа дараа амаар болон бичгээр сануулсан боловч гэрээгээр хүлээж үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироосоор байгаагаас гадна байраа суллаж өгөөд хохирлыг чинь төлөөд гарна гэсний дагуу гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзаж иргэн Г.Г-т орон сууцны хохирлыг төлөхийг удаа дараа шаардаж байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч хохирлоо төлөөд суллаад удахгүй гарна гэсээр өнөөдрийг хүрч суллаж өгөхгүй, тус байранд хэн амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Бэрэн Мортгэйж групп ХХК-ийн зүгээс иргэн Г.Г-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдож байна. Мөн хариуцагч Г.Г-ын нэхэмжлэлд дурдсан 000000000 дугаарын утас руу залгахад таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэх хариу нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа тул иргэн Г.Г-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байгаа болно. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д энэхүү гэрээтэй холбоотой маргааныг худалдагч талын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ гэж заасан болно. Иймд иргэн Г.Г-ын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б ХХК, Б ХХК нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г Сүхбаатар дүүрэг, ........... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32024/0000 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд Г.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г-гийн Г /РД:............/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Г.Г-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО