| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/04068/И |
| Дугаар | 183/ШШ2024/02948 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/02948
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2024/02948 | Улаанбаатар хот |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийн шаардлага 5 500 000 төгрөгийг хариуцагч ********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 920 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 920 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 920 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 920 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 920 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 920 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгөөс 55 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ улсын тэмдэгтийн хураамжид 55 000 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 55 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ