Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02878

 


2024 оны 07 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/02878 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..........байрлах, Ш  ХХК /РД......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.Э  нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ........ дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 899.900 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 12 сарын хугацаатай зээл авсан. У.Э  нь ...... дугаартай зээлийн гэрээний 899.900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч У.Э-эй удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч У.Э  нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 908 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасны дагуу Ш   ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хаягаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Нуурын 4, 1а тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч У.Эрдэнэсүхийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай бие даасан нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Э-ийг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э- ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э  Багахангай дүүрэг, .........тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 189/Ш32024/....... дугаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

 

Иймд У.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У-ын Э /РД:........./-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч У.Э-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО