Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02876

 


2024 оны 07 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/02876 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .......... оршин суух, Б  овогт Н-ийн Э  /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нацаг овогтой Энхтуяа миний бие Ж  ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 22/......тоот Гэест хаус-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн . байрлах Севен стар цогцолбор хотхоны.......... 5 дугаар блок 12 давхарт 100 тоот 2 өрөө 46,33 м2 бүхий сууцыг захиалан бариулахаар тохиролцож төлбөрт 139.877.500 төгрөгийг тус компанийн ..........8 тоот дансанд төлж миний бие гэрээний үүргээ биелүүлсэн. Бидний байгуулсан гэрээний дагуу хариуцагч тап 46.33м2 сууцыг барьж хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 43,64 м2 сууц барьсан байна. Мөн 2023 оны 03 дугаар улиралд багтааж орон сууцыг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөх, улсын бүртгэлийн газар өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл үүргүүдийг биелүүлээгүй байна. Гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж хаягт байрлах Севен стар цогцолбор хотхоны 5 дугаар блок 12 давхарт 100 тоот 2 өрөө 46,33 м2 гэест хаусны өмчлөгчөөр тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ж  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Голден Будда 3 давхарт Севен Стар борлуулалтын газарт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд  ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Э  нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж  ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж ХХК Хан-Уул дүүрэг, ........... Севен стар борлуулалтын газарт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32024/........... дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

 

Иймд Ж ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж  ХХК /РД:........../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Ж   ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО