| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03867/И |
| Дугаар | 183/ШШ2024/02842 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/02842
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **************ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4 675 048.58 төгрөгийг хариуцагч ************ бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 519 500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 519 048.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 752 төгрөгөөс 44 876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************* улсын тэмдэгтийн хураамжид 44 876 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 44 876 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ************* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ