Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

 

Б.О, Н.Н, Н.Н,

С.Э,  Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Ц.Ц,

Шүүгдэгч: Н.Н, Б.О,

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч: Ж.Ж, Ж.Х,

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч: М.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.О, Н.Н, Н.Н, С.Э, Н.А нарт холбогдох 2103002530318 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: З овгийн Б-ийн О,

 

Б овгийн Н-ийн Н,

 

Х овгийн Н-ийн Н,

 

Х овгийн С-ийн Э,

 

Х овгийн Н-ийн А,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан буюу Н.Нод галт тэрэг найруулах, Н.Ныг галт тэрэгнээс жонш авах, С.Э, Н.А нарыг тээврийн хэрэгслээр жонш зөөвөрлөх талаар санал тавьж, харилцан тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “А” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Хюьндай Маяти маркийн 15-15 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Н.Н, Б.О, С.Э, Н.А нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “А” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Хьюндай Маяти маркийн 15-** ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ад холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,

шүүгдэгч Н.Н, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,

шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Н, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Нод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хюьндай Маяти маркийн 15-15 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч В.Очирсүрэнд буцаан олгож /шүүгдэгч С.Эын хашаанд байгаа/, тээврийн хэрэгслийн үнэ 16,105,573 төгрөгийг шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нараас хувь тэнцүүлэн тус бүр 4,026,393 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э нараас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 3,130,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 1,043,333 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн Н.Нын өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын үндэслэл нь: Н.Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй зөрчилдөж байна хэмээн үзэж байгаатай холбоотой юм.

Үүнд: Н.Н нь О нартай бүлэглэн уг хэргийг үйлдэхдээ зөвхөн мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл шүүхээс түүнийг уг хэрэгт тээврийн хэрэгсэл ашигласан болохыг мэдсэн байх боломжтой гэсэн үндэслэлээр тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 өөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг зөв зүйтэй үйлдэл холбогдолд нь тохирсон байна хэмээн үзсэн нь учир дутагдалтай юм. Аливаа гэмт хэрэг, түүнд оролцож буй оролцогчдын үйлдэл нэг бүрийн онцлог нөхцөл байдал, хамтран үйлдэгсдийн оролцооны хир хэмжээ, санаа зорилго, хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, үйлдлийн арга барил, түүнийг урьдчилан тооцоолж мэдэх боломжтой эсэх зэрэг хууль зүйн шаардлага бүхий нөхцөл байдлуудыг хамруулан шинжлэн судалж, уг үйлдэлд нь тохирсон хуулийн зүйл ангийг хэрэглэх нь хууль хэрэглээний зүй ёсны шаардлага билээ.

Тэгвэл Н-ын хувьд уг хэрэг үйлдэгдсэн газар биечлэн очих ямар ч боломжгүй, өөрөөр хэлбэл тэрээр өртөөний жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсантай холбогдуулан хэргийн обьект уг өртөөнөөс 1 км гаруй зайтай байдаг учраас обьектыг биечлэн үзэх харах нөхцөл байдлыг мэдэх ямар ч боломжгүй. Түүнчлэн ямар нэгэн камер, техник тоног төхөөрөмжийн тусламжаар ч мэдэх нөхцөлгүй. Тиймээс ч жоншны хэмжээ, жин сортыг мэдэх нөхцөлгүйн гадна уг газраас нэг удаагийн үйлдлээр хэдэн тонн жоншийг ямар байдлаар яаж авч хэдэн төгрөгөөр хэнд зарж борлуулж, хэдий ашиг олж байсан болон уг хэрэгт хэн хэн ямар байдлаар яаж оролцож байсан болохыг ч огт мэдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох өөрийнх нь эхнээсээ шударгаар мэдүүлсэн мэдүүлэг, улмаар А, Э, Н нарын мэдүүлэг зэргээр нотлогддог юм.

Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт ч шүүгдэгч Очирхуягаас уг жонш хулгайлах үйлдлийг Э, Н бид 3 гардан гүйцэтгэж ачааны вагоноос жоншийг буулгаж өөрсдөө машин руу зөөж тээвэрлэсэн болохоо мэдүүлсэн. Үүнтэй уялдан Н-ын хувьд уг жоншийг авахад ямар хүч хөдөлмөр арга хэрэгсэл тооцогдохыг огт төсөөлөн бодох боломжгүй түүний оролцооны шаардлагаар ийм нөхцөл боломж шаардагдаг шаардлагагүй болох субьектив талын онцлог шинж байдлыг анхаарч өөрөөр хэлбэл уг үйлдэлтэй холбогдон хөндөгдөх үйлдлийн арга барилыг тэрээр урьдчилан мэдэх тооцоолох боломжгүй байсан болох санаа зорилго болон энэ бүгд түүний хүсэлт зоригийн илэрхийллээс гадуур хийгдсэн болох оролцооны онцлог зэрэгт зайлшгүй ялгамжтай хандаж зөв зохистой дүгнэлтийг хийх зүй ёсны шаардлага гарч байгаа юм.

Иймээс хууль зүйн шаардлагын энэ онцлог нөхцөл байдлаар зүйлчлэлийг зөв зүйтэй шийдвэрлэх нь чухал бөгөөд гэтэл хамтран оролцогч нийтлэг хэлбэрээр уг үйлдэлд тээврийн хэрэгсэл шаардагдах нөхцөл боломжийг урьдчилан мэдсэн байх ёстой гэсэн төсөөтэй байдлаар гэм буруугийн шинжийг буруу дүгнэж Насантогтохын үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй учраас түүний үйлдэлд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгийг өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж улмаар оногдох ял шийтгэлийг хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.  

 

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэдийгээр Э гэдэг хүний тээврийн хэрэгслийг ашигласан болохыг мэдээгүй гэх боловч жонш зарж ашиг олох талаар болон жонш зарсан ашгаас авч байгаа баримтаас дүгнэхэд Н төмөр замын талбайгаас жоншоо авч машин механизм ашигласан болохыг мэдэж байсан гэх үндэслэлгүй байна. Иймээс түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэнээс гадна хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд жонш ачсан вагоныг ажиллаж байсан ажлынхаа эрх хэмжээгээр бусдад давуу байдал бий болгон хулгайлах нөхцөл байдал бий болгосон идэвхтэй үйлдлээр оролцсон нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н нь Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигч байх нь бүрэн үндэслэлтэй.

Гэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн. Н, О, Э нарыг машин механизм ашиглахад нь дэмжлэг үзүүлж байгаа мэт харагдаж байх боловч эд нар бүлэглэн машин механизм ашиглаж байна гэдгийг хэргийн материалаас харахад анхнаасаа мэдээгүй талаараа мэдүүлдэг. Эд нарийн мэдүүлгийг үзэхээр вагон тэнд байгаа шүү. Тийм жонштой вагон ирлээ шүү гэдэг мэдээллийг дамжуулж байгаа боловч цаана нь юу болж байгаа юм машин механизм ашигласан юм уу? гэдэг үйлдлийг нь тогтоогоогүй байхад машин механизм ашигласан үйлдэлд нь идэвхтэй дэмжлэг үзүүлж санаатай дэмжсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Дараа нь энэ 7 дугаар зам гээд л яригдаад байдаг. Хэргийн материалыг уншихаар 7 дугаар зам гэдэг нь камер байхгүй, хүн ашигладаггүй, нууц газар юм шиг харагдаж байгаа.

Тэгээд хэргээ үзэхээр өртөөн дээр найруулга хийдэг жижүүр тэр 7 дугаар замыг ашиглахаас өөр аргагүй болдог юм шиг байна лээ. Заавал тэр замыг ашигладаг. Зөвхөн Н, Н нарт хулгай хийлгэх боломж олгохын тулд тэр жонштой вагоныг өөрийн санаачилгаар аваачиж тавиад байгаа асуудал хэрэг дээрээс  харагдахгүй байгаа. 7 дугаар зам дээр Бор-Өндөрөөс жонштой вагон ирсэн гэдэг мэдээг дамжуулж байгаа л нөхцөл байдал харагдаж байгаа. Анхан шатны шүүх дүгнэхдээ 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н нь энэ гэмт хэрэгт бүлэглэн оролцоод санаа сэтгэлээрээ нэгдээд үүргээ хуваарилаад явж байгаа байдал тогтоогдохгүй байгаа. Н-ын энэ үйл баримтад оролцож байгаа оролцоо нь 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймээс 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хуульд заасан хариуцлагыг нь оногдуулах нь зүйтэй байгаа учир зүйчлэлийг өөрчилж шийдэж өгөөч гэж хүсэх байна.

... Насантогтох Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг мэдээгүй гээд хавтаст хэрэг дээр яригдаад байгаа. Энэ дээр Эрүүгийн хуулийг хэрэглэх тайлбарлахад эргэлзээ үүсээд байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн эргэлзээтэй л байдал үүсгэсэн байна гэж хараад байгаа. Эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой юм байна л гэж үзээд байгаа. Хэдийгээр энэ хүн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр машин механизм ашигласан хулгайн гэмт хэргийн хамжигч гэж байгаа боловч энэ хүн анхнаасаа мэдээгүй. Тэр жонштой вагон байна гэж хэлчихээд тэрийг шөнө ирж авна уу? авахгүй байна уу? шуудайгаар зөөнө үү? машинаар зөөнө үү? энэ хүн огт хамаагүй гэж л харагдаад байгаа.” гэв.

 

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч М.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н-ын хувьд О-тай ярихдаа машиныг нь Э гэдэг хүн барьж байгаа гэдгийг нь мэдсэн болохоос өөр зүйл мэдээгүй байдаг юм байна лээ. Тэгээд тийм их юм авахдаа энэ хэд борлуулаад мөнгө төгрөгөө хувааж авахдаа юун дээр ачсан гэдгийг далдуур тойруу утгаар юугаар зөөсөн гэдгийг ойлгож болно. Өргөөд даахгүй байгаа зүйлийг ямар нэгэн машин тэрэг ашиглаад өөр газар аваачиж өгөөд мөнгийг нь хуваагаад авсан идэвхтэй үйлдэл л харагддаг. Тийм учраас анхан шатны шүүх үүн дээр нь тулгуурлан ингэж ял шийтгэл оногдуулсан. Энэ нь хэргийн оролцооны хувьд машин механизм ашиглаагүй гэж үзэхэд учир дутагдалтай эргэж нягталмаар л зүйл бодогдож байна.” гэв.

 

Шүүгдэгч Н.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Жонш авахад техник хэрэгсэл машин ашиглаж байгааг нь мэдээгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Хэргээ хүлээж байгаа.” гэв.

 

Прокурор Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тогтоолыг хэвээр үлдээх байр сууртай оролцож байгаа. Учир нь энэ хэрэгт Н нь тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг мэдээгүй гэдэг зүйл яригдаж байгаа. Н нь тухайн хэрэгт хамтран оролцогч, хамжигчаар буюу хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн. Тухайн гэмт хэргийн халдлагын зүйл нь өөрөө онцлог байгаа. Энэ хэргийн хэргийн халдлагын зүйл нь өөрөө чулуулаг, элслэг, хөрслөг зүйл байгаа. Үүнийг нэг удаагийн үйлдлээр хүн хармаалаад, үүрээд авч явах боломжгүй халдлагын зүйлтэй. ...Энэ хэргийн халдлагын зүйл их бага хэмжээтэй чулуулаг зүйлийг буулгаж маш түргэн хугацаанд өөр газар руу шилжүүлж буюу Говьсүмбэр аймаг руу аваачиж тушаан мөнгө болгож авах энэ процесст тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ гэмт хэрэгт оролцсон хүмүүс бүгд мэдэж байгаа. Яллагдагч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд тээврийн хэрэгсэл байсан байгаагүй гэдгийг мэдээгүй. Тухайн хэрэгт оролцсон хүмүүсийг би мэдээгүй, дараа нь мэдсэн гэж ярих нь таны эрхийн асуудал. Хэргийн нөхцөл байдал өөрөө ийм байгаа. Гэмт хэрэгт хамтран оролцох гэмт хэргийн бүрэлдэхүүн нь өөрөө хэд хэдэн нөхцөлүүдийг хангасан байхыг шаарддаг. Энд юу байх вэ гэхээр 2 ба түүнээс дээш хүн оролцсон байгаа.

Энэ гэмт хэрэгт оролцож байгаа хүн болгоны үйлдэл нь өөрөө дараагийн хүний гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Н жонш ачсан вагон ирлээ гэж мэдэгдсэнээс О хүмүүсээ цуглуулж авчраад вагон дээрээс жоншийг буулгаж байгаа. Буулгасан жоншийг дараагийн хүмүүс гээд нэг хүний  үйлдэл нь төгс хийгдэхээр дараагийн хүмүүсийн гэмт үйлдэл нь хийгдээд байгаа. Дараагийн нэг шинж нь энэ гэмт хэргийг үйлдэхээр та нар нэг л үр дүнд хүрэхээр байгаа. Энэ дээр л та нар нэгдэж гэмт хэрэг үйлдэж байгаа. Мөн та нарын гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдчихсон байгаа. Ингээд гэмт хэрэгт хамтран оролцох гэмт хэргийн үндсэн шинжүүд бүгд хангагдчихсан болохоор  Н-ын хувьд энэ гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласныг мэдээгүй гэдгийг улсын яллагчийн хувьд хүлээн авах боломжгүй. Энэ гэмт хэргийн зорилго нь энэ хэргийн улмаас Н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ашгаа 4 хувааж байсан гээд өөрөө мэдүүлсэн байдаг. Мөн дээрээс нь өөрийнх нь дансны хуулга зэргээр энэ хэрэг төгс үйлдэгдэж мөнгө олох зорилгодоо хүрч ашгаа авч байгаа үйлдлээс нь энэ хүн анхнаасаа машин ашигласныг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэдэг байдлаар хандаж байгаа.

Шийтгэх тогтоол төсөөллийн байдал дээр дүгнэлт хийж бичигдсэн байна гэдэг дээр тайлбар хэлье. Шийтгэх тогтоолын гэм буруугийн байдал дээр Н хүний хүчээр даахааргүй жоншийг тээврийн хэрэгсэл ашиглаж уг газраас холдуулан зарж борлуулан ашгаасаа тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Түүнийг хулгайлах үйлдэлд санаатай нэгдсэн гээд байгаа. Энэ хамтран оролцох гэмт хэрэг чинь өөрөө үйлдлээс гадна субьектив шинж буюу сэтгэл санааны байдал өөрийн үйлдлийг дэмжээд байгаагаас гадна чиний сэтгэл санааны байдал чинь тэр дээр бас сэдлээрээ нэгдээд байгаа. Чиний сэдэл чинь өөрөө энэ хэрэг дээр жоншийг л хулгайлаад аваачиж зарж мөнгө олно гэдэг байдал харагдаад байгаа болохоор шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гаргаж байгаа гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод нь хууль ёсны шаардлагыг хангасан байна гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас шүүгдэгч Б.Оийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан буюу Н.Нод галт тэрэг найруулах, Н.Ныг галт тэрэгнээс жонш авах, С.Э, Н.А нарыг тээврийн хэрэгслээр жонш зөөвөрлөх талаар санал тавьж, тэднийг харилцан тохиролцож, бүлэглэн шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.А нар нь нийт 6 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Н.Н нь 4 удаагийн үйлдлээр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Айраг өртөөн дээрээс 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагаас 00 цагийн орчимд 7 дугаар зам дээр байрлуулсан 61101879 ПВ1 дугаартай ачааны галт тэрэгнээс 4 тонн 50 кг жонш,

 

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагаас 00 цагийн орчимд 7 дугаар зам дээр байрлуулсан 61625612 ПВ1 дугаартай ачааны галт тэрэгнээс 4 тонн 250 кг жонш,

 

2021 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагаас 04 цагийн орчимд 7 дугаар зам дээр байрлуулсан 60615705 ПВ1 дугаартай ачааны галт тэрэгнээс 5 тонн 500 кг жонш,

 

2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цагийн орчимд 7 дугаар зам дээр байрлуулсан 60624616 ПВ дугаартай ачааны галт тэрэгнээс 5 тонн 500 кг жонш,

 

2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд 6 дугаар зам дээр байрлуулсан 61625612 ПВ дугаартай ачааны галт тэрэгнээс 97,5 кг жонш,

 

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цагийн орчимд 7 дугаар зам дээр байрлуулсан 60622560 ПВ дугаартай ачааны галт тэрэгнээс 2 тонн 800 кг жоншийг тус тус бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “А” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Hyundai Mighty” маркийн 15-15 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн үйлдэлд:

 

шүүгдэгч Б.Оийг гэмт хэргийн зохион байгуулагч буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

 

шүүгдэгч Н.Ныг гэмт хэргийн гүйцэтгэгч буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

 

шүүгдэгч С.Эыг гэмт хэргийн гүйцэтгэгч буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

 

шүүгдэгч Н.Аг гэмт хэргийн гүйцэтгэгч буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

 

шүүгдэгч Н.Ныг гэмт хэргийн хамжигч буюу Б.От “жонш ачсан галт тэрэг ирж байгаа талаар мэдээлж, тухайн галт тэрэгнүүдийг хүнээс зайтай газар байрлуулах” талаар урьдчилан амласан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.От 2 жил, шүүгдэгч Н.Н, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Нод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Ад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

Тодруулбал шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн Б.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилж зохион байгуулсан, шүүгдэгч Н.Н, С.Э нар нь галт тэрэгнээс жоншийг авах, тээврийн хэрэгслээр зөөвөрлөх зэргээр гэмт хэргийг үйлдэхэд гардан гүйцэтгэж оролцсон, шүүгдэгч  Н.Н нь жонш ачсан галт тэргийг зам дээр байрлуулах, найруулах, Б.От галт тэрэгний байрлалын талаар мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэгт хамжигчаар оролцож, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “А” ХХК-д нийт 14,430,000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг Хьюндай Маяти маркийн 15-** ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Н.А нь тэднийг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж байсан, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнөөс мэдсээр байж ашиг хүртсэн болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх 107-108/, гэрч Э.Оргилболд /1 хх 113-115/, гэрч Т.У /1 хх 120-122/, гэрч М.М /1 хх 201-202/, гэрч О.Г /1 хх 208-209/, гэрч Н.Х /1 хх 212-214/, гэрч Б.Т /1 хх 237-238/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, жонш тээвэрлэн дамжин өнгөрсөн аж ахуй нэгжийн талаарх “Галт тэрэгний биечилсэн хуудас” /1 хх 36-69/, Хаан банк дахь Н.А, Н.Н, Н.Н, С.Э, Б.О нарын харилцах дансны хуулга /1 хх 76-88, 2 хх 249-250, 3 хх 1-4, 6-38/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-13/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 20-21/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 90-93/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 163/, “108 ойл” ХХК-ийн Пүүний баримт /2 хх 216/, “З” ХХК-ийн Пүүний баримт /2 хх 218-219, 221/, галт тэрэгний биечилсэн хуудас /1 хх 37-69, 2 хх 229-239/, Айраг өртөөний Хөдөлгөөний цехийн ажилтнуудын ажиллах график /2 хх 240-245/ зэргээр нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 14,430,000 төгрөгийг хохирогч “А” ХХК-д төлж барагдуулсан байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, үйлдсэн хэргийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  буюу “машин механизм ашиглаж” үйлдсэн байх ба шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, үйлдлийн шинж чанарыг харгалзан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх саналтай оролцож, улмаар энэ үндэслэлээр буюу шүүгдэгч Н.Н нь “... жонш ачсан галт тэргийг зам дээр байрлуулах, найруулах, Б.От галт тэрэгний байрлалын малаар мэдээлэл өгөх оролцоотой байсан бөгөөд бусад шүүгдэгч нарыг гэмт хэргийг “машин механизм ашиглаж”  үйлдсэнийг мэдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3-т “Хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ.” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь энэ гэмт хэргийг үйлдэхэд нийт 6 удаагийн үйлдлээс 4 удаагийн үйлдэлд /2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр/ шүүгдэгч Б.Оийн санал болгож гуйснаар Бор-Өндөр өртөөнөөс ачигдаж ирсэн жонш ачсан галт тэрэгний байрлалын талаар мэдээлэл дамжуулах, галт тэргийг байрлуулах зэрэг оролцоотойгоор шүүгдэгч нарын машин механизм ашиглаж галт тэрэгнээс жонш хулгайлсан үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсон болох нь:

 

шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “... Би анх Айраг өртөөнөөс жонш нууцаар авч болох юм байна гэдгийг мэдээд Айраг өртөөний жижүүр Н болон өртөөний туслах машинч Н нартай ярилцаж нууцаар жонш авч заръя гэж санал тавиад бүгдээрээ зөвшөөрсөн. ...Анх 2021 оны 08 дугаар сарын 14-нд Айраг өртөөний жижүүр Н тухайн үед жижүүрт гарч байсан. Бор-Өндөр өртөөнөөс орж ирсэн жоншийг М-18 дохио буюу 7 дугаар замд байршуулж өгсөн. ... Н-ын Хаан банкны дансанд 230000 төгрөг хийсэн. ...2021 оны 08 дугаар сарын 26-нд Айраг өртөөнд шөнө Бор-Өндөр өртөөнөөс жонш ачиж ирсэн вагон ирлээ гэж Н хэлэхээр нь ...7 дугаар замд байршуулсан вагон дээрээс жоншоо буулгаж бэлдээд машинтайгаа ороод ачиж явсан. ... Галбаатар гэх ченжид өгсөн. ...Би тэр мөнгөнөөс Н-д 600000 төгрөг дансанд нь хийсэн. ... 2021 оны 09 сарын 06-07-нд шилжих шөнө Н Бор-Өндөрөөс 2 вагон жонш ирлээ гэсэн. Тэгээд 7 дугаар замд тавьчихлаа шүү аваарай гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /3хх158-159/,

 

шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн “...О  бид хоёр ажлын найзууд 2021 оны 08 дугаар сарын 13-нд О надтай манай гэрийн гадна ирж уулзаад жонш нууцаар хулгай хийж болох талаар хэлсэн. Бас Айраг өртөөний жижүүр Н-д хэлсэн байгаа вагон найруулж өгнө гэж хэлсэн. ... 2021 оны 09 сарын 03-нд шөнө өртөөний жижүүр Н7 дугаар замд жонш ирсэн шүү гэж О-т хэлсэн. ... энэ мөнгөнөөс би Н-ын Хаан банкны дансанд 535000 төгрөг хийсэн. ... “гэсэн мэдүүлэг /3хх164/

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХААН банк, харилцагч Н Н, дансны дугаар 5361085331/ /3хх37/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХААН банк, хэрэглэгч Б О, дансны дугаар 5363071278/ /1хх79, 81/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХААН банк,  хэрэглэгч Н Н, дансны дугаар 5361088490/ /1хх85/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Нын хувьд Бор-Өндөр өртөөнөөс Айраг өртөөнд  ирж байгаа жонштой  ачааны галт тэргийг 7 дугаар зам дээр байрлуулж, мөн энэ талаарх мэдээллээр хангаж, бусад шүүгдэгч нарт жоншийг хулгайлан авах боломжийг олгоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, ийнхүү үүргээ гүйцэтгэсэн, улмаар тодорхой ашиг хүртсэн бөгөөд тэрээр шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болохыг мэдээгүй байж болох талтай ч энэ нь түүнийг тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааралгүй гэж үзэн түүний үйлдлийг тусад ялган зүйлчлэх үндэслэл болохгүй.

 

Учир нь гэмт хэрэгт хамтран оролцогч бүр санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийж оролцдог бөгөөд тэд үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдах ба шүүгдэгч нарын гэмт үйлдлийн гол санаа зорилго нь ачааны галт тэрэгнээс жонш хулгайлах явдал байсан бөгөөд шүүгдэгч Н.Н нь энэ санаа зорилгод нэгдэж тодорхой үүрэгтэй, гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсоноороо гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

 

Харин шүүгдэгч Б.О, Н.Н, С.Э нар нь гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болсон ба шүүгдэгч Н.Н-141од уг хүндрүүлэх бүрэлдэхүүний хувьд субъектив санаа зорилго байсан эсэх нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоныг үгүйсгэх, түүний үйлдлийг дангаар нь зүйлчлэх нөхцөл болохгүйн гадна тухайн хулгайлах гэмт хэрэгт нэгдэж дэмжлэг үзүүлж оролцсон үйлдэл нь л түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл болно.

 

Энэ нь тухайн гэм буруутай этгээд гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон тохиолдолд түүний гэм буруугийн хэр хэмжээ, санаа зорилго нь гэмт хэргийг тухайн хүний хувьд үйлдлийг нь ялган зүйлчлэх үндэслэлгүй ба харин энэхүү үндэслэл нь ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахад л харгалзан үзэх нөхцөл байдал болох бөгөөд энэ утгаараа анхан шатны шүүх шүүгдэгч Н.Нод оногдуулж болох хамгийн хөнгөн ялыг оногдуулсан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... Эрүүгийн хууль ...-ийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэсэнд хамааруулах талаар гаргасан санал нь үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсанаар гэмт хэрэгт хамтран оролцох талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасан “... гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн ...”, “...үйлдлээрээ санаатай нэгдсэн ...” гэсэн хуулийн агуулга нь ямар нэгэн салаа утга, эргэлзээгүй байх ба энэ нь шүүгдэгч Н.Н нь шүүгдэгч Б.Оаас тавьсан саналыг хүлээн зөвшөөрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд нэгдэж орсон үйлдлээр гэмт хэрэг төгссөн гэж ойлгогдох бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан огноог 2022 он гэж алдаатай буруу бичсэн байх бөгөөд энэ нь техникийн шинжтэй залруулга хийж болох алдаа тул анхан шатны шүүх өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд нийцүүлэн залруулга хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.О, Н.Н, Н.Н, С.Э нарын цагдан хоригдсон 39 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БАТЧИМЭГ