Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/02841

 

2024 оны 06 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/02841 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..........байрлах, Х ХК /РД:.......... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, Т-гийн С  /РД:........./-т холбогдох

13.806.881,18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т  овогтой Соёл-эрдэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 05- нд худалдан авалтын гүйлгээний жилийн 20.4 хувийн хүүтэй, бэлэн менгений гүйлгээнд жилийн 24.0 хувийн хүүтэй, 13.000.000 төгрөгийн зээлийн эрхийг......... данстай Кредит карт эзэмших гэрээ байгуулан авсан. Банк 2023 оны 12 сарын 05-ны өдөр гэрээний 2.3 заалтыг үндэслэн зарцуулах эрхийг нээж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгч Банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тогтмол зөрчиж байна. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, ....... утсаар удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, харилцагчийн гэрт буюу Хан-Уул дүүргийн 11-р хорооны 121 байрны 126 тоотод очиж уулзаж зээл төлөхийг шаардахад үл тоомсорлосон. Зээлдэгч Тогоосүрэн овогтой соёл-эрдэнэ нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан .......... данстай Кредит карт эзэмших гэрээний 6.4 дах заалтуудыг үндэслэн зээлийг гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан .......... дугаартай Кредит карт эзэмших гэрээг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл, хүү болох Нийт 13.806.881,18 төгрөгийг Т  овогтой с  / рд:......../-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй шаардлага 13.806.881,18 төгрөгийг хариуцагч Т.С бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.07.20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 6.806.881,18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  ХК хариуцагч Т.С-д холбогдуулан 13.806.881,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч Х  ХК-ийн нэхэмжлэлтэй шаардлага 13.806.881,18 төгрөгийг хариуцагч Т.С  бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.07.20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 6.806.881,18 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.984,41 төгрөгийн 113.492,41 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 113.492,41 төгрөгийг хариуцагч Т.С-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК хариуцагч Т.С-эд холбогдох 13.806.881,18 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 2024.07.20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 6.806.881,18 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.984,41 төгрөгийн 113.492,41 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 113.492,41 төгрөгийг хариуцагч Т.С-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО