Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00400

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** онд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Ж.О

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Э.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Казино баарны гадна тамхи татаад сууж байтал 3 залуу тэр баарны үүдэнд зогсож байсан. Нэг залуу нь надад хандаж чи яаж хараад байгаа юм бэ? гэхээр нь чам руу харсан хүн яадаг юм гэж хэлээд хоорондоо маргалдсан. Маргалдаад зогсож байхад нэг залуу миний хойноос хавсарч унагасан. Тэгээд унаж амжаагүй байтал миний баруун чих рүү хөлөөрөө өшиглөж байсан. Унасан хойно зүүн талын нүд рүү 3 удаа өшиглөсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 10-12 ху/,

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Өчигдөр орой найзууд болох О, Г, Э нарын хамт  “Тайгер” баар луу орчихоод Г бид хоёр түрүүлж гарч ирээд нөгөө хоёрыг гадаа үүдэн дээр хүлээж байсан чинь хаалганы хажууд нэг эмэгтэй хүнтэй сууж байсан халамцуу ах миний найз Г чи яасан муухай хардаг юм бэ? чи наашаа хүрээд ир гээд сууж байгаад босч ирээд Г-г мөргөж зогсоод заамдаад ийшээ явья гээд чирээд Г зүүн талын шанаа руу цохисон. Тэр үед найз Одбаяр гарч ирээд Г цохисон ахын нүүр лүү нь нэг удаа толгой руу нь цохисон. Тэгтэл тэр ах газарт унасан. Тэгсэн дээрээс нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг / хх 17-р ху/,

Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр О, Э, Г гэх багын найзуудтайгаа  “Алтай” төвд  19 цагийн үед уулзаад тэнд сууж хоол идэж, пиво ууж байгаад тэндээс гараад г “Казино” бааранд ажилладаг найз Хэрлэнтэйгээ уулзахаар болоод 11 цагийн үед очоод Х уулзаад гараад үүдний хэсэгт зогсож байтал нэг танихгүй ах намайг юу хараад байгаа юм гээд над руу зандарсан байдалтай харьцсан.Тэгээд би яаж харсан юм гэтэл наашаа хүрээд ир гээд намайг дагуулаад баарны үүднээс цааш алхаад намайг заамдаад, бид хоёр муудалцаад тэр ах намайг толгой руу цохисон.Тэгээд байж байтал найз О араас гарч ирээд муудалцаж байсан ахыг гараа атгаж байгаад нэг удаа цохисон.Тэгээд тэр залуу газарт унахаар нь нүүр хэсэгт нь 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг / хх19-р ху /,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 956 дугаартай:

 Э.Ц биед зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт, хамрын нуруу, баруун чихний дэлбээ, баруун чамархай, баруун гарын шуунд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, зүүн нүдний гадна өнцөг дор зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн 5 удаагийн цохих, цохигдох  хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна.

Зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт, гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана,бусад гэмтэл  нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна  гэсэн дүгнэлт /хх 28 ху/,

-Ж.О яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-03 ху/

   -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой иргэн Э.Ц “Казино” баарны гадна  зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Ц “Тэгээд унаж амжаагүй байтал миний баруун чих рүү хөлөөрөө өшиглөж байсан.Унасан хойно зүүн талын нүд рүү 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг/хх 10-12 ху/, гэрч Д.Г, Э.Г, Л.Э нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хөнгөн  гэмтэл үүссэнийг тогтоосон 956 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                      Шүүгдэгч Ж.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.