Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2016/0393

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ш******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М******* ХХК-ийг хасаж, Э******* ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл болон түүнээс хойш хийгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч надад олгогдсон итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрх бүрэн олгогдсон бөгөөд уг эрхийнхээ дагуу Ш******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М******* ХХК-ийг хасаж, Э******* ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл болон түүнээс хойш хийгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаварыг бүрэн ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ш******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М******* ХХК-ийг хасаж, Э******* ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл болон түүнээс хойш хийгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч М******* ХХК-аас иргэн Д.Д******* олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх бүрэн эрхийг олгосон байна.

Уг итгэмжлэлийн дагуу М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дагвадорж нь С.Э*******ад нэхэмжлэлээс татгалзах эрх олгосон итгэмжлэлийг шилжүүлэн олгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...нэхэмжлэлээсээ татгалзах ... эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасан байна.

Дээрх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд болон аль ч нөхцөлд ямар нэгэн хуулийн хязгаарлалтгүйгээр чөлөөтэй хэрэгжүүлэх нэхэмжлэгчийн үндсэн эрх юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******ад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* нь түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.4-т заасныг тус тус баримтлан М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох Ш******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М******* ХХК-ийг хасаж, Э******* ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл болон түүнээс хойш хийгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг 59.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ