Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02823

 

2024 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/02823 Улаанбаатар хот

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .......... тоотод байрлах, М  ХХК /РД...... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,...... дугаар байр, ..... тоотод байрлах И  ХХК /РД:......... /-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 59.381.037 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 93.437.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №.......тоот гэрээний И  ХХК-ийн 2 ширхэг хауст Холбоо дохиоллын тоног төхөөрөмж, Control 4 брэндийн гэрийн автомажуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжийг дотор цахилгааны бараа материалын хамт нийлүүлж, программ хангамж болон суурилуулалтын ажлыг иж бүрэн байдлаар угсарч суурилуулан хэвийн ажиллагаанд оруулах үүргийг хүлээсэн. Гэрээний нийт дүн 365.226.335 төгрөг ба гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 182.613.167 төгрөгийг авч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж эхлэсэн. Өнөөдрийн байдлаар манай компани 242.451.335 төгрөгийг ажлыг гүйцэтгэсэн байна. И  ХХК компанийн зүгээс дараагийн ажил болох тоног төхөөрөмжийн суурилуулалт, тоног тохиргооны ажлыг хийх нөхцөл боломжоор хангахгүй байгаагаас үүдэн ажил гүйцэтгэх боломжгүй байна.Үлдэгдэл ажлын хэзээ гүйцэтгэх нь мэдэгдэхгүй байгаа цаг хугацаа урт хугацаагаар үргэлжилж буйтай холбоотойгоор гэрээнд дурдсан бараа бүтээгдэхүүний үнэ өсч нэмэгдсээр байна.Уг гэрээ байгуулагдахад ам доллар ханш 2850 төгрөг байсан ба өнөөдрийн байдлаар 16-18 хувийн өсөлттэй байна.Мөн түүхий эдийн хомсдолоос үүдэлтэй материалын үнийн өсөлт, хил гаалийн хүндрэлтэй байдлаас тээврийн үнийн өсөлт зэрэг нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн. Дээрх нөхцөл байдал болон гэрээ байгуулах үед гэрээний хугацааг бид урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас шалтгаалж төсөв нэмэгдэж байгаа тул Иргэний хуулийн 345.1-д зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа тул И ХХК-д энэ тухай мэдэгдэж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 1-д заасан гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн тул өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээ байгуулахаар санал гаргасан боловч зөвшөөрөөгүй. Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 59.381.037 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 2024.06.26-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан .......... дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой 59.381.037 төгрөг гаргуулах Инэл ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Б тал нь А талын нийт 34 нэр төрлийн, 317 ширхэг бараа бүтээгдэхүүнийг буцаан авахыг даалгаж, 93.437.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 93.437.135 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Б тал нь тус гэрээний 2.1.3.1-д заасан 93.437.135 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсны дараа нийт 34 төрлийн, 317 ширхэг бараа материалыг А талаас Б талд акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М  ХХК гэрээнээс татгалзаж, ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 59.381.037 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 93.437.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Инэл ХХК-д холбогдуулан тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ......... дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой 59.381.037 төгрөг гаргуулах И  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Б тал нь А талын нийт 34 нэр төрлийн, 317 ширхэг бараа бүтээгдэхүүнийг буцаан авахыг даалгаж, 93.437.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 93.437.135 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Б тал нь тус гэрээний 2.1.3.1-д заасан 93.437.135 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсны дараа нийт 34 төрлийн, 317 ширхэг бараа материалыг А талаас Б талд акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695.336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М   ХХК-иас 695.336 төгрөгийг гаргуулж, хариуцагч И   ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М  ХХК-ийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох 1 гэрээнээс татгалзаж, ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 59.381.037 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 93.437.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ................... дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой 59.381.037 төгрөг гаргуулах И  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. М  ХХК тал нь И ХХК-ийн нийт 34 нэр төрлийн, 317 ширхэг бараа бүтээгдэхүүнийг буцаан авахыг даалгаж, 93.437.135 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 93.437.135 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Б тал нь тус гэрээний 2.1.3.1-д заасан 93.437.135 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсны дараа нийт 34 төрлийн, 317 ширхэг бараа материалыг А талаас Б талд акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695.336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М  ХХК-иас 695.336 төгрөгийг гаргуулж, хариуцагч И  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО