| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03970/И |
| Дугаар | 183/ШШ2024/02817 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/02817
2024 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/02817 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ......... оршин суух, Ч овогтой Л-ийн О /РД:......./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...........тоотод байрлах, Ж ХХК /РД:........./-д холбогдох
Хан-Уул дүүргийн ........... тоот, 59,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.От би Ж ХХК-ийн хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн ......................тоот 59.3 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцныг худалдан авахаар 2012 оны 10 сарын 31 өдөр ............ тоот гэрээ байгуулсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг тухайн үед бүрэн барагдуулж дууссан байна. Дээрх Орон сууц захиалгаар бариулах гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.6-д Гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн хүртэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа учир гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэхүү Орон сууцыг өмчлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан тайлбартаа: Л.О-ын нэхэмжлэлтэй Орон сууц захиалан бариулах гэрээний өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт доорх тайлбарыг гаргаж байна. Ж ХХК нь ХУД 22-р хорооны нутаг дэвсгэрт Mountain View Residence хотхоны гэрчилгээтэй 188 айлын 12 давхар бүхий орон сууцыг 2015 оны 01-р сард ашиглалтад оруулсан. Л.О нь Орон сууц захиалан бариулах гэрээний орон сууцны төлбөрийг гүйцэтгэгчид саадгүй төлсөн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд Хан-Уул дүүрэг,..........тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэгдсэн 51-р байрны 1-р орц 6-р давхарын 162 тоот орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох Л.О-лын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ж ХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ............. тоот, 59,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж ХХК нь Хан-Уул дүүргийн ........... тоот, 59,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 717.082 төгрөгийн 358.541 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 358.541 төгрөгийг хариуцагч Ж ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.О-ын нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн ........... тоот, 59,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 717.082 төгрөгийн 358.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 358.541 төгрөгийг улсын орлогоос, 358.541 төгрөгийг хариуцагч Ж ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО