| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03559/И |
| Дугаар | 183/ШШ2024/02804 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/02804
2024 оны 06 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/02804 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,:......... тоотод байрлах,Х ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, Б овогтой -гийн Б /РД:....../,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ............ тоотод оршин суух, Б овогтой Я-гийн Д /РД:........../ нарт холбогдох
6.678.443,72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Я.Б,Я.Д нар нь манай компанитай 2022 оны 09 сарын 19-ний өдөр......... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.299.900 төгрөгийн сарын 2,79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Үндсэн зээл 4.935.078.,98 төгрөг, зээлийн хүү 1.705.237,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.127,06 төгрөг, нийт 6.678.443,72 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Я.Д-аас татгалзаж байна гэжээ..
Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.678.443,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2024.06.25-ны өдрийн дотор 1.113.073,83 төгрөг, 2024.07.25-ны өдрийн дотор 1.113.073,83 төгрөг,2024.08.25-ны өдрийн дотор 1.113.073,83 төгрөг, 2024.09.25-ны өдрийн дотор 1.113.073,83 төгрөг, 2024.10.25-ны өдрийн дотор 1.113.073,83 төгрөг, 2024.11.25-ны өдрийн дотор 1.113.073,83 төгрөг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК 6.678.443,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Я.Б-д холбогдуулан шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч Я.Б-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Б-дод холбогдох 6.678.443,72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121.806 төгрөгөөс 60.903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60.903 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Я.Б-оос 60.903 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО