Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/02671

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 394 293 төгрөгийг хариуцагч ******** төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 480 төгрөгийн 6 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** улсын тэмдэгтийн хураамжинд 6 240 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 6 240 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, ********* ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ