| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03793/И |
| Дугаар | 183/ШШ2024/02556 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/02556
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 301 383 төгрөгийг хариуцагч С.Э******** төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 780 төгрөгийн 17 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э*********** улсын тэмдэгтийн хураамжинд 17 890 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 17 890 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *************ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ