Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/02553

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3 310 850 төгрөгийг хариуцагч Ж.Х***** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 924 төгрөгөөс 33 962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжид 33 962 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 33 962 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ********-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ