Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02026

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр              Дугаар 183/ШШ2024/02026                Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон          

                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Р******** ХХК-д холбогдох хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 5 440 500 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2 720 250 төгрөг, нийт 8 160 750 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8 160 750 төгрөгийн 820 250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7 340 500 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 7 340 500 төгрөгийг 2024 оны 6 дугаар сард 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сард 500 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сард 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сард 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1 000 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1 340 500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р******** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 132 398 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН