Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03972

 

 

 

 

 

20******* оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ20*******/03972

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******ын ******* /РД *******/-н нэхэмжлэлтэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******ээс 15,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад шүүх нэхэмжлэлийг 20******* оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 20******* оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагчийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан дүүргийн дүгээр хороо, гудамж, тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь тус хорооны тодорхойлолтоор тогтоогдсон. Шүүх хариуцагчийн дугаарт холбогдох боломжгүй тийм хүн байхгүй гэжээ.

Иймд одоогоор оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.******* би ******* эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. Ш.Энхтүвшин дүүргийн дугаар хороо, байрны тоотод оршин сууж байгаа талаар Засаг даргын тодорхойлолт авч ирсэн байна. Иймд ******* эрэн сурвалжлах нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Л.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.*******н татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.*******н ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3,265 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Л.*******д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ