Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03976

 

 

 

 

 

2024 оны 08 сарын ******* өдөр

Дугаар 184/ШШ2024/03976

Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: Содон СӨХ /Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, *******, ******* дүгээр байрны ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, *******, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, С.Золжаргалд холбогдох,

 

998,388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Золжаргал нь Содон Орон сууцны хорооллын нийтийн зориулалттай орон сууцны ******* дугаар байшингийн ******* тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3,000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 1 сарын 1,200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамжийн 1 сарын төлбөрт 2,500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн дулаан, гэрэлтүүлгийн 1 сарын төлбөрт 2,000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын хуримтлалын санд хариуцагчийн өмчлөлийн байрны сууцны зориулалттай талбайн 1 м2.кв тутмыг тогтмол, сар бүр 100 төгрөгөөр, бичиг хэргийн материал, баримтын төлбөрт 1 сарын 100 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөрт 1 сарын 6,000 төгрөгөөр тооцож, буюу нийт дүнгээр 2020 оноос 2024 оны 5 дугаар сарыг хүртэлх 48 сарын ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 998,388 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Содон СӨХ-ны захирал шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Золжаргал нь 998,388 төгрөгийг бүхэлд нь төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Содон СӨХ нь хариуцагч холбогдуулан 998,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч *******-ны захирал нь хариуцагч холбогдох 998,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-ны захирал ын татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ны захирал ын хариуцагч холбогдох 998,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,112 төгрөгийн 50 хувь болох 14,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14,556 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200*******0941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Содон СӨХ-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ