Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02509

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 539 360 төгрөгийг хариуцагч Ж.Б бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 180 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 180 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 179 360 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 831 төгрөгөөс 8 416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б улсын тэмдэгтийн хураамжид 8 416 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 8 415 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ