| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03577/И |
| Дугаар | 183/ШШ2024/02506 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/02506
|
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5 195 061 төгрөгийг хариуцагч *********** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 95 061 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 070 төгрөгөөс 49 035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжид 49 035 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 49 035 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч **********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ