| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03120/И |
| Дугаар | 183/ШШ2024/02490 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/02490
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6 411 157.98 төгрөгийг хариуцагч ********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оын 10 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 12 дугар сарын 06-ны өдөр 1 411 157.98 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 528.53 төгрөгөөс 58 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжид 58 765 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 58 764 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ***********ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ