| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00439/И |
| Дугаар | 142/ШШ2024/00701 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2024/00701
| 2024 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 142/ШШ2024/00701 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Б.Э, О.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ..................нарыг эх О.У-ийн асрамжинд, .......Б.Э ын асрамжинд тус тус байлгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ............. орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч О.У хүлээн зөвшөөрч, уг байрыг 2024 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Ц.Э-д чөлөөлж өгөх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрийн доторх бүх эд зүйл, тавилга, Ц.Э-ын эзэмшилд байгаа гутал засварын байр, Lехus-470 маркийн ...... ОРА улсын дугаартай автомашиныг Ц.Э О.У т хүлээлгэн өгөх, О.У нь гутал завсарын тоног төхөөрөмж, Приус 41 маркийн ........улсын дугаартай авто машиныг Ц.Э хүлээлгэн өгч, О.У нь сөрөг нэхэмжлэлийн шарадлагаас Приус 41 маркийн ........улсын дугаартай авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах шаардлагаасаа татгалзаж гэж тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч О.У -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ