Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03979

 

 

 

 

 

202******* оны 08 сарын 01 өдөр

Дугаар 18*******/ШШ202*******/039*******9

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, дүгээр байрны 15******* тоотод оршин суух, эмэгтэй, овогт /РД УЗ9*******051*******0*******/-д холбогдох,

 

3,*******62,*******0*******.2******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э. нь манай компанитай 20******* оны 3 дугаар сарын 2*******-ний өдөр Э-БЗГ/20*******-969******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 3,959,910.00 төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Мөн 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БЗГ/20*******-22829 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 3,*******99,0,00 төгрөгийг, сарын 2,*******%-ийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, гар утсыг худалдаж авах зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч Э. нь манай байгууллагаас олгосон Э-БЗГ/20*******-969******* зээлийн гэрээний дагуу Apple iphone 12promax Pblue 128gb MGDA3ZP/A загварын гар утас, БЗГ/20*******-22829 зээлийн гэрээний дагуу Apple iphone 13 pink 256GB MLQ83ZP/A загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Э. нь Э-БЗГ/20*******-969******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 202******* оны ******* дүгээр сарын 11-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,883,2*******5.08 төгрөг төлөх байснаас нийт *******,*******51,11*******. төгрөг төлж, 1,*******32,161.08 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, үндсэн зээл *******9******* хоног,

БЗГ/20*******-22829 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээл авснаас хойш 202******* оны ******* дүгээр сарын 11-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу *******,*******39,3**************.******* төгрөг төлөх байснаас нийт 2,*******08,831.00 төгрөг төлж, 2,030,5*******6.******* төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй *******31 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний *******.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний *******.2.******* дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Э. нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч Э. нь Э-БЗГ/20*******-969******* тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 202******* оны ******* дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээл 1,0*******6,931,*******6 төгрөг, зээлийн хүү 302,322.*******9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,*******.13 төгрөг, нийт 1,*******32,161.08 төгрөгийн зээлийн өртэй,

БЗГ/20*******-22829 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 202******* оны ******* дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээл 1,610,120.62 төгрөг, зээлийн хүү 360,*******10.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,*******15.5******* төгрөг, нийт 2,030,5*******6.******* төгрөгийн зээлийн өртэй, БЗГ/20*******-969******* БЗГ/20*******-22829 тоот 2 барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой нийт 3,*******62,*******0*******.2******* төгрөг болоод байх тул зээлдэгч Э.гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэчулуун овогтой нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,*******62,*******0*******.2******* төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан 3,*******62,*******0*******.2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,*******62,*******0*******.2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, **************.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хариуцагч Э.гийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,*******62,*******0*******.2******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ************** дүгээр зүйлийн **************.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,35******* төгрөгийн 50 хувь болох 35,1************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,1************** төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10020009*******1 тоот данснаас, хариуцагч Э.гоос улсын тэмдэгтийн хураамжид 35,1************** төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ