Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03980

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/0*******80

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* давхар ******* тоотод оршин байх, РД *******832**************1/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны 1*******а тоотод оршин суух, эмэгтэй, овогт гийн /РД /-д холбогдох,

 

*******4*******,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь "******* ББСБ-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, *******1694 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа *******0,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг, мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай.

Зээлдэгч Д. нь 2022 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр 1*******0,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 9*******21-4621 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж, төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Д.гийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1*******0,000 төгрөг, зээлийн хүү 331,90******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,771 төгрөг, нийт *******4*******,676 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.

Гэрэл финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.гаас цахим зээлийн гэрээний үүрэгт *******4*******,676 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн *******4*******,676 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан *******4*******,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн *******4*******,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хариуцагч Д.гийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн *******4*******,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,021 төгрөгийн *******0 хувь болох 8,*******10.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8,*******10.******* төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 8,*******10.******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ