Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0207

 

       2024            03             07                                             128/ШШ2024/0207

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, Х.С*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С*******гээс шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: "М.Э******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэрэгт миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх нэхэмжлэл гаргагч М.Н*******, Х.С******* нараас, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг тус тус даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2020/1860 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020  оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2020/6184 дугаар захирамжаар шийдвэрлэж, уг захиргааны хэргийг М.Э******* нарын нэр бүхий 38 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

3. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.С******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан.

5. Нэхэмжлэгч Х.С*******гийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

6. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

7. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг сунгах, гэрээ байгуулахыг тус тус даалгах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Р*******т даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

                       ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ