Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/01449

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,505,934.20 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 901,186.8 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 901,186.8 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 901,186.8 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 901,186.8 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 901,186.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 045 төгрөгийн 43,522.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжинд 43,522.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 43,522.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ