| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03729/И |
| Дугаар | 184/ШШ2024/03981 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/03981
| 2024 оны сарын 01 өдөр | Дугаар 184/ШШ2024/03981 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, *******, *******, ******* давхар *******0******* тоотод оршин байх, РД 606272*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эмэгтэй, овогт ын /РД /-д холбогдох,
1,436,63******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н. /РД / нь 20******* оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд 13390 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 3*******0,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 20,1*******0 төгрөгний шимтгэлтэй,
800,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 44,900 төгрөгний шимтгэлтэй,
90,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, *******,8*******0 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний ******* дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан.
Гэтэл зээлдэгч Н. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.
2024 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 821,700 төгрөг, шимтгэл үлдэгдэл *******,320 төгрөг, хүүгийн үлдэгдэл *******9*******,61******* төгрөг, нийт 1,436,63******* төгрөг байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,940 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н. би ******* ББСБ ХХК-аас 1,436,63******* төгрөгийг зээлж авсан. Тус зээлээ 4 хуваан төлөх болно. 2024 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан 1,436,63******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,436,63******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2024 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,436,63******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2024 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр 3*******9,1*******8.7******* төгрөгийг тус тус төлөхөөр
эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,940 төгрөгийн *******0 хувь болох 18,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18,970 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Н.гаас улсын тэмдэгтийн хураамжид 18,970 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ