Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03130

 

 

 

 

 

 

 

 

*******4 оны 07 сарын ******* өдөр Дугаар *******3/ШШ*******4/03130 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн, ******* дугаар хороо, хотхон өөрийн байранд байрлах ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг ******* дугаар хороо, Гэгээнтэн хотхон, ******* зайсан гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт оршин суух, Б овогт С. Б-т холбогдох,

 

Хулдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, торхон хийцлэлтэй байшинг буулгаж, суурийн ажлыг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хийж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******1******* оны 0 дугаар сарын 0-ны өдөр манай компани ******* болон түүний эхнэр ******* өөрийн өмч болох Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах давхар 10 м.кв талбайтай, дугаартай 100 хувь ашиглалтад орсон дүнзэн хаусыг 1*******0 000 000 төгрөгөөр худалдсан. Захиалгын гэрээнд *******ийн эхнэр гарын үсэг зурсан ба гэрээ байгуулсан өдөр 50 000 000 төгрөг төлсөн. Удалгүй *******ийн эхнэр нас барсан. Үүнээс хойш хариуцагч ******* нь 10 000 000 төгрөгийн шил, 10 000 000 төгрөгийн тээврийн хэрэгсэл нийт ******* 000 000 төгрөгийн төлбөр төлсөн ба 1******* 000 000 төгрөгийн үлдэгдлийг одоог хүртэл төлөөгүй. нь *******1 оны 07 дугаар сарын -ны нас барсан ба түүнээс хойш өв хүлээн авах, мөн татгалзах тухай хүсэлтийг нотариат болон бусад хуулиар эрх олгогдсон этгээдэд ямар ч иргэн хандаагүй байна. Иргэний хуулийн зохицуулалтаар түүний нөхөр ******* нь өвийг хүлээн авсан, гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй этгээд гэж үзэх боломжтой тул түүнээс захиалгын гэрээний дагуу зуслангийн байшингийн үлдэгдэл төлбөр 1******* 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй... гэв.

 

. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү байшин байрлаж байгаа газарт эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэдэг байсан боловч гаргаж өгөөгүй. Мөн байшин дотор, гадна засвар үйлчилгээг хийж өгнө гэдэг боловч хийж өгөөгүй, бохир бөглөрсөн зэрэг хүн хэвийн хэмжээнд амьдрах боломжгүй, ихээхэн хэмжээний доголдолтой байсан хэвээр байгаа. Товчхондоо нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой, эрхийн зөрчилтэй эд хөрөнгөд холбогдуулан үлдэгдэл төлбөр хэмээн 1******* 000 000 төгрөг шаардах эрхгүй гэж үзэж байна... гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй. ******* нь эхнэр ийн эрх залгамжлагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Тус хувийн сууцыг нэхэмжлэгч тал барьж байгуулахдаа барилгын норм дүрэмд заасныг зөрчиж, баримтлаагүй барьсны улмаас барилгын үндсэн суурьд доголдол илэрдэг. Энэ нь зуны дулааны улиралдаа нэгдүгээр давхрын шал бүхэлдээ харилцан адилгүй хэмжээгээр далийх, байнгын чийг цохисны улмаас мөөгөнцөртөх, урд хэсгээр ус нэвтрэх доголдол илэрдэг. Харин өвлийн улиралд чийтэй хөрс хөлдөж овойдог. Иймд нэхэмжлэгчийг тус асуудлыг өөрийн зардлаар засаж шийдвэрлэх буюу торхон хийцлэлтэй байшинг буулгаж, суурийн ажлыг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хийж өгөхийг даалгаж өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Тухайн зуслангийн хувийн сууц нь хотхон зориулалтаар баригдсан. Нэгдсэн дэд бүтэцтэй сайхан сууц. *******1******* оноос хойш хариуцагч тухайн сууцыг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа доголдлын талаар огт шаардлага гаргаж байгаагүй. Гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардаж шүүхэд хандсанаас хойш доголдлын тухай ярьж байгаа нь үндэслэлгүй... гэв.

 

. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******1*******.0.0-ны өдрийн дугаартай захиалгын гэрээ, кассын орлогын ордер, компанийн дүрэм, эдгээр баримтыг шүүхэд гаргасан.

Хариуцагчаас итгэмжлэл, ийн нас барсны гэрчилгээ, **************.05.*******-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/*******5 дугаар газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай захирамж, хавсралтын хамт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, шинэ хэрэглэгчийн сүлжээ холбох зөвшөөрлийн хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, техникийн нөхцөл, тоолуур тавих зөвшөөрөл, цахилгааны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, 3 хуудас фото зураг, БТБЭ ХХК-ийн *******14.08.1-ний өдөр Голомт банкинд гаргасан хүсэлт, хувийн барилгын чанарын үр дүнг үнэлэх гэх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг, Нотариатын танхимаас ийн өмчлөлийн өвлөгдөх эд хөрөнгийн талаарх лавлагааг, тус тус нотлох баримтаар гаргуулсан. Зохигчдын хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...*******1******* оны 0 дугаар сарын 0-ны өдрийн захиалгын гэрээг хариуцагч *******ийн эхнэр *******эй байгуулсан. нас барьсан гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөрийг ******* хариуцах ёстой... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, ийн эрх залгамжлагч биш гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Сөрөг шаардлагын үндэслэлээ ...Тус хувийн сууцыг нэхэмжлэгч тал барьж байгуулахдаа барилгын норм дүрэмд заасныг зөрчиж, баримтлаагүй барьсны улмаас барилгын үндсэн суурьд доголдол илэрдэг. Торхон хийцлэлтэй байшинг буулгаж, суурийн ажлыг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хийж өгөхийг даалгах... гэж тайлбарласныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд.

 

4.1. ******* ХХК болон нарын хооронд *******1******* оны 0 дугаар сарын 0-ны өдөр дугаартай захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сэлбэ зуслан дүнзэн хоёр давхар хаусыг хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчид 1*******0 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

4.. Дээрх гэрээг захиалгын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээ байгуулагдах үед тухайн зуслангийн байшин нь бэлэн болсон, гэрээ байгуулснаар худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн талаар зохигч тайлбарлаж байгаагаас дүгнэхэд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.

 

4.3. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.4. Худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр буюу *******1******* оны 0 дугаар сарын 0-ны өдөр 50 000 000 төгрөгийг худалдагч ******* ХХК-д төлсөн нь кассын орлогын ордер гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний 5.3-т төлбөр төлөх нөхцөл гэх хэсэгт 10 000 000 төгрөгийн шил, 10 000 000 төгрөгийн хуучин машин гэх тэмдэглэл хийсэн байгаагаас үзэхэд гэрээний үлдэгдэл төлбөр 1******* 000 000 төгрөг төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

4.5. Гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгэгч буюу ******* ХХК-ийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд байрны төлбөр 100 хувь хийгдэх хүртэл уг байрны хууль ёсны өмчлөгч ******* ХХК байна гээд гэрээний 3.1-т гүйцэтгэгч тал орон сууцны чанарт нэг жилийн баталгаа өгөх бөгөөд орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх, 3.-т баталгаат хугацаанд гарсан техникийн, чанарын, инженер тоноглолын гэх мэт ашиглалтаас бус шалтгаанаар гарсан аливаа гэмтлийг арилгах үүргийг хүлээсэн бол гэрээний 4 дүгээр зүйл захиалагч ийн эрх, үүргийг тодорхойлохдоо төлбөрөө 100 хувь төлөхөөс өмнө тухайн байрыг худалдах, барьцаалах, бусдад бэлэглэх эрхгүй гэжээ.

 

4.. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан.

 

4.7. Гэрээнд нэг жилийн баталгаат хугацаа тогтоосон байх бөгөөд Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдагч авагч доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхийг зохицуулсан. Худалдан авагч нь баталгаат хугацааны дотор худалдагч талд доголдлын талаар шаардлага гаргаж байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

4.8. нь *******1 оны 07 дугаар сарын 1-ны өдөр нас барьсан болох нь 0000*******400 дугаар нас барьсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Монголын Нотариатчидын танхимын *******3 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 7************** дугаар албан бичигт ийн өмчлөлийн өвлөгдөх эд хөрөнгөд түүний хууль ёсны өв залгамжлагчаас өв хүлээн авах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна гэжээ. /хх-ийн 4/

 

4.*******. Хариуцагч ******* нь *******1 оны 0******* дүгээр сарын 1-ны өдөр эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, Сүхбаатар дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн газарт ...миний бие өөрийн барьсан Орос токарийн дүнзээр барьсан 5 м.кв байшинд үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгнө үү. Тус байшин инженерийн шугам сүлжээ, шалны халаалт, гүнийн худаг зэргийг бүгдийг нь шийдсэн. Сүхбаатар дүүрэг ******* дугаар хороонд байрлах зуслангийн сууцны зориулалттай... гэх агуулгаар өргөдөл гарган улмаар *******1 оны 0******* дүгээр сарын -ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******304443 дугаар бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Сэлбэ-1 /140*******/, 4-р хэсэг гудамж 483б тоот хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

 

4.10. Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй боловч ******* ХХК, нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох зуслангийн зориулалттай хувийн сууцыг хариуцагч ******* нь өөрөө барьсан гэж улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэн өмчлөх эрх олж авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

4.11. Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 4*******.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас зуслангийн байшингийн төлөгдөөгүй төлбөр 1******* 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

4.1. Сөрөг шаардлагын тухайд, дээр дүгнэсэнчлэн доголдолтой холбоотой шаардлага гаргах хугацаа өнгөрсний дээр хариуцагч ******* нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.13. Иймд хариуцагч *******аас 1******* 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан торхон хийцлэлтэй байшинг буулгаж, суурийн ажлыг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хийж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 115..3, 11, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 4******* дугаар зүйлийн 4*******.1, 4*******.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 1******* 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан торхон хийцлэлтэй байшинг буулгаж, суурийн ажлыг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хийж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 757 *******50 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 *******0 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 757 *******50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 11*******.7, 1******* дугаар зүйлийн 1*******. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ