Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2024/01945

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 02 өдөр              Дугаар 183/ШШ2024/01945                   Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Г.Солонго, шүүгч Б.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Л.М нэхэмжлэлтэй, Б.Л холбогдох гэм хорын хохиролд 5 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 /70 200+29 550/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН

 

                                                 ШҮҮГЧИД                            Б.ГАНЦЭЦЭГ

                                      

                                                                                              Г.СОЛОНГО