Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03131

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр Дугаар *******83/ШШ2024/03*******3******* Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Тайн гудамж, Тэнүүн хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт оршин суух М овогт, Н. О,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Сурагчийн ******* дугаар гудамж, ************** тоот хаягт оршин суух М овогт Ц. Г нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Тэнүүн хотхон орон сууцны ******* давхарт байрлах ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Орон сууцны өмлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр *******04 дугаартай орон сууцны барилга захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд баригдаж байсан Тэнүүн хотхоны 9 давхрын ******* тоотын ******* м.кв орон сууцыг захиалан, гэрээний төлбөр 49 000 000 төгрөгийг төлсөн. Тус хотхоны орон сууц ашиглалтад орж орон сууцаа хүлээн авч ашиглаж байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж, , биднийг Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд баригдаж байсан Тэнүүн хотхоны 9 давхрын ******* тоотын ******* м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн нь манай байгууллагатай 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг ******* дугаар хороо, тайна 0 гудамж /шинээр ******* дугаар хороо/ 9 давхрын ******* тоот, ******* м.кв байрны захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний үнэ бүрэн төлөгдсөн. Манай компани нь 20*******9 оноос Тэнүүн хотхон барилга угсралтын ажил гүйцэтгэж, 2023 онд ашиглалтад оруулсан. Барилга угсралтын ажил үргэлжилж байх хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул дуусаагүй барилгын гэрчилгээг Хаан банкинд зээлийн барьцаанд тавьсан. Хаан банкны зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалан аль захиалагч нарыг орон сууцыг барьцаанаас тэргүүн ээлжинд чөлөөлөх нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгч нар байрыг барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хүлээж чадахгүй гэвэл гэрээний мөнгийг буцаах саналтай байгаа... гэв.

 

3. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц захиалан бариулах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг шүүхэд баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын *******9-ны өдөр *******04 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 49 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Тайна 0 гудамж, ******* тоот ******* м.кв талбайтай орон сууцыг захиалан, төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн талаар маргаагүй. Харин Хаан банкны зээлийн барьцаанд барилга бүхэлдээ барьцаанд байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг өгөх боломжгүй байгаа талаар тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.*******. ******* ХХК болон нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр *******04 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч нь төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Тайна 0 гудамж, Тэнүүн хотхоны ******* тоот, ******* м.кв талбай бүхий орон сууцыг захиалан, барьж дууссаны дараа өмчлөлдөө шилжүүлэн авах, хариуцагч ******* ХХК нь орон сууцыг 202******* оны 4 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэрээ хүчин төгөлдөр байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ******* ХХК-нд гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 40 000 000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч нар гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн талаар маргаагүй болно.

 

4.4. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2023 оны 0******* дүгээр сард орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй.

 

4.6. Гэрээний 3.*******-т ...захиалагч төлбөрөө *******00 хувь төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрх нээгдэх бөгөөд улсын комиссын акт, *******00 хувь төлсөн санхүүгийн баримтыг тус тус үндэслэн түлхүүрийг хүлээлгэн өгч, орон сууц хүлээлцсэн акт үйлдэнэ... гэж, 4.2.2-т барилгыг улсын комисс хүлээн авсан, гэрээний төлбөр *******00 хувь төлөгдсөн нөхцөлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус төсөл хэрэгжүүлэгч хүлээхээр тохирсон байна.

 

4.7. Иргэний хуулийн **************2 дугаар зүйлийн **************2.*******-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч , нар нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Тайна 0 гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр , нарыг тогтоох нь зүйтэй.

 

4.8. Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах шаардлага нь бие даасан шаардлага гэж үзэхгүй. Маргаж буй эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

4.9. Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Хаан банк ХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа нь Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байхыг нэхэмжлэгч талд тайлбарласан болно.

 

4.*******0. Шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн *******0******* дүгээр зүйлийн *******0*******.*******, 343 дугаар зүйлийн 343.******* дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Тайна 0 гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч , нарыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 402 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.7, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ