| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/05303/И |
| Дугаар | 184/ШШ2024/04019 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/04019
| 2024 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/04019 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, ******* оффис ******* давхар *******12 тоотод оршин байх, РД 60**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, 1******* дугаар гудамжны тоотод оршин суух, эмэгтэй, овогт ын /РД ШЕ*******50*******1064/-д холбогдох,
5,*******00,550.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД ШУ950*******1001/, /РД УП9*******010106/,
Хариуцагч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ЗГ005-230200******* тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 5,*******99,900 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Омни смарт ХХК-аас Iphone-14 promax загварын гар утас худалдан авсан боловч гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,006,4*******0.*******1 төгрөг, хүүгийн төлбөрт 1,5*******6,56*******.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,690.51 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлснөөс хойш зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчиж, нийт 1************** хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд зээлийн гэрээний 9.2 дугаар зүйлийн 9.2.1, 9.2.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,*******93,429.19 төгрөг, төлөх ёстой хүү *******66,63*******.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,4*******2.5******* төгрөг, нийт 5,*******00,550.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* ББСБ ХХК-аас хэрэглээний зээл болох айпоне 14 загварын гар утас авсан. Зээлд нийт 3,*******96,*******2******* төгрөг төлсөн. Үндсэн зээлд 1,006,4*******0 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 29-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,5*******6,56******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,690 төгрөг. 2023 оны 11 дүгээр сарын 30-нд 9*******10102******* дугаараас хуульч нь ярьсан. 3,*******50,000 төгрөг үлдсэн байна гэж. 4 сарын сүүлээр эдийн засагч нь залгаад нэмэгдүүлсэн хүүтэйгээ 4,100,000 төгрөг гэсэн. Үндэслэлгүй 1,600,000 төгрөг нэмсэн учир хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэгдэл 4,100,000 төгрөгийг төлнө гэжээ.
Зохигч 2024 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч С. нар дараах байдлаар эвлэрч байна.
2024 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд буюу 2025 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл сар бүрийн 0*******-ны өдөр 5*******0,000 төгрөгөөр, сүүлийн төлөлт дээр 550,49 төгрөгийг нэмж төлөхөөр эвлэрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч С. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.д холбогдуулан 5,*******00,550.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 5,*******00,550.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 2025 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл сар бүрийн 0*******-ны өдөр 5*******0,000 төгрөгөөр, сүүлийн төлөлт дээр 550.49 төгрөгийг нэмж төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар болон тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн *******4.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч С. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 5,*******00,550.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 2025 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл сар бүрийн 0*******-ны өдөр 5*******0,000 төгрөгөөр, сүүлийн төлөлт дээр 550.49 төгрөгийг нэмж төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 106,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ