| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00447/И |
| Дугаар | 135/ШШ2024/00981 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/00981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00447/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр ******* оршин суух, ******* овгийн ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух, ******* овгийн (утас: )-д холбогдох,
Байрнаас албадан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.д холбогдуулан Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
...Д.******* миний бие гагнуурчнаар ажиллаж, улсад сайн ажилласан гэж Дархан хотын 1-р орлогч дарга Б. Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, 2 өрөө байрыг 1982 онд олгосон юм. Дархан хотынхон бүгд мэднэ. Намайг эзгүйд миний төрсөн дүү Д., миний ээж Ц. нар өмчилж авсан. Энэ хоёр хүн одоо байхгүй нас барсан. Иргэний хууль болон Үндсэн хуульд зааснаар энэ байр надад өвлөгдөж миний байр болсон. Миний байрнаас Н.ыг албадан гаргах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н. хариу тайлбартаа:
...2014 онд Дархан-Уул аймагт шилжиж ирээд 2015 онд энэ байрыг худалдаж авсан. Бэлэн 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоогоор ам бүл зургуулаа амьдардаг. Энэхүү Д.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хүнийг мэдэхгүй, танихгүй. Манайх энэ байранд амьдраад 9 жил болж байхад ийм асуудал яригдаагүй учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон 79 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00077 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (хх 2-7, 33-37, 61-69х) зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл (хх 29-32х) зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Н.д холбогдуулан гаргасан Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ....Намайг улсад сайн ажилласан гэж 1982 онд Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, 2 өрөө байрыг олгосон юм. Намайг эзгүйд миний төрсөн дүү Д., миний ээж Ц. нар уг байрыг өмчилж авсан. Энэ хоёр хүн одоо байхгүй нас барсан. Иргэний хууль болон Үндсэн хуульд зааснаар энэ байр надад өвлөгдөж миний байр болсон. Миний байрнаас Н.ыг албадан гаргах шийдвэр гаргаж өгнө үү гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчаас ...Тухайн байрыг 2015 онд н. худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Энэ асуудал манайд хамааралгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч Д.ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, орон сууцыг өмчлөх эрхийг Ц., нэхэмжлэгч Д.******* нарт өвлүүлжээ. (хх 5х)
4.2.2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан Д.*******ын нэхэмжлэлтэй, С. холбогдох зээлийн гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1-т тус тус зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй С. холбогдох хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, энэ 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар Дархан сумын баг ******* хороолол ******* байрны 5тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 79 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэснийг,
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай магадлалаар: ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 280 дугаар зүйлийн 280.1, 515 дугаар зүйлийн 515.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч С. холбогдох хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг ******* хорооллын ******* дүгээр байрны 5тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг өвлөх эрх олгосон 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 79 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрт өөрчлөлт оруулж,
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00077 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор тус хэргийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрүүдэд зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, ******* хороолол, ******* байр байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.*******од өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байна.
5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2 Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээр Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, ******* хороолол, ******* байр, 2 өрөө байрны өмчлөгч нь хариуцагч Н. болох нь нотлогдож байна. (хх 29, 30х)
Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийнх нь нэр дээр гараагүй гэж мэдүүлсэн болно.
Иймээс хариуцагчийг тус байранд хууль бусаар оршин сууж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7.Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тус байр надад өвлөгдөж ирсэн учир би байрыг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй. Мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 95 дугаартай магадлалаар Д.******* гэдэг хүнд байр өвлөгдсөн нь зөв болно гэж шийдвэрлэсэн гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байрны өмчлөх эрхийг өвлөн авсан нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгаажих тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
8.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Н.д холбогдуулан гаргасан Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН