Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Т.Нансалмаа,

Хохирогч Т.Оюунболор

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Банзрагчийн Төмөрчөдөрт холбогдох эрүүгийн 201719000311 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн.1987 оны 03 дугаар сарын 16-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникч, мэргэжилтэй, Төв чандмань Дулааны эрчим хүчний газарт машинист ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Сүмийн 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Банзрагчийн Төмөрчөдөр РД/НЮ:87031671/

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурьдагдсанаар/

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Сүмийн 2-6 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Т.Оюунболортой 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдан хөлийн шилбэн тус газар нь 4-5 удаа өшиглөн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед эхнэр Оюунболорыг “гэрийн түлхүүр хийдэг газраа хийсэнгүй” гэтэл Оюунболор “ил байгаа юмыг харахгүй” гэж хэлэхээр нь би Оюунболорыг “ажил төрөл хийсэнгүй, банкны зээл төлөхөд хэцүү байхад” гээд угааж байсан тогоог нь уурандаа өшиглөөд Оюунболорыг орон дээр очоод суухаар нь хөлрүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн нь үнэн. Эхнэр бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Т.Оюунболор шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед би тогоогоо угаагаад сууж байхдаа Төмөрчөдөрөөс “чи зуны хэдэн сар ажил хийхээр явах гэж байгаа юмуу? эсвэл бүр явах гэж байгаа юмуу” гэхэд тэр уурлаж босож ирээд “намайг хөөгөөд байгаа юм уу” гээд тогоо өшиглөөд намайг “ажил хийсэнгүй, гэрийн түлхүүр хийдэг газраа хийсэнгүй” гэж маргасан. Би айгаад тогоо угаахаа болиод орон дээр очоод сууж байхад Төмөрчөдөр миний хөлрүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Одоо би нөхөр Төмөрчөдөртэй сайн дураар эвлэрсэн санал гомдолгүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Ч.Алтанчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын хэдний өдрийг нь санахгүй байна. Шөнийн 00 цаг өнгөрч байхад урд айл пижигнэлдээд авраарай гэж орилоод байхаар нь би яасан хүн унтуулдаггүй юм бэ гэж бодоод цагдаа дуудаад өгчихье гэж бодож байтал намжсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

 

Гэрч Г.Дашдоржийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017оны 05  дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Төмөрчөдөрийнх амбаар дотроо пижигнэлдээд зодолдоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 274 тоот:

-Т.Оюунболорын биед тархи доргилт, зүүн өвдгөнд, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуя, баруун өвдгөнд,  баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдгөнд, зүүн шилбэнд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 18 хуудас/

 

Б.Төмөрчөдөрийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, сүмийн 2-6 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Т.Оюунболортой 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “гэрийн түлхүүр хийдэг газраа хийсэнгүй, банкны зээлтэй байхад ажил хийсэнгүй” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлийн шилбэн тус газар нь 4-5 удаа өшиглөн зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн... Оюунболорыг орон дээр очоод суухаар нь хөлрүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/, хохирогч Т.Оюунболорын ... би Төмөрчөдөрөөс “чи зуны хэдэн сар ажил хийхээр явах гэж байгаа юмуу эсвэл бүр явах гэж байгаа юмуу” гэхэд тэр уурлаж босож ирээд “ажил хийсэнгүй, гэрийн түлхүүр хийдэг газраа хийсэнгүй” гэж хэлээд миний хөлрүү хэд хэдэн удаа өшиглөсөн гэх мэдүүлэг/ хх-ийн 11-12 хуудас/, Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн ...Т.Оюунболорын биед тархи доргилт, зүүн өвдгөнд, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуя, баруун өвдгөнд, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдгөнд, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 18 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Оюунболорын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас Б.Төмөрчөдөрт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Оюунболор нь шүүгдэгч Б.Төмөрчөдөрт гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөрт холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Төмөрчөдөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Банзрагчийн Төмөрчөдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Төмөрчөдөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Төмөрчөдөр нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төмөрчөдөрт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Төмөрчөдөрт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА