Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

Н.айд холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Н., Шүүгдэгч Н.ай, Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, Хохирогч нарын өмгөөлөгч Б., Хохирогч/ZOOM/-р*******, *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаагийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.ай, түүний өмгөөлөгч *******, хохирогч *******,*******,******* нарын давж заалдах гомдлоор Н.айд  холбогдох 2123000590154  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Завхан аймгийн Отгон сумын Буянт багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Н.ай нь 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч*******ын 120 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 5 тооны адууг бусдад зарж түүнд 2.500.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч*******ын 74 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж түүнд 900.000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын орчим хохирогч Д.*******ийн 42 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг бусдад зарж түүнд 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сард хохирогч Ч.*******ын 47 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж түүнд 900.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч *******гийн 116 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг бусдад зарж түүнд, 1.800.000 төгрөгний хохирол учруулж, нийт бусдын 11 тооны адууг завшиж, 7.400.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ан шатны шүүх:

1. Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.айд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.айг Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.айн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулж,

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1 зааснаар шүүгдэгч Н.айд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.айгаас хохирогч Ч.*******д 900.000 төгрөг, хохирогч*******т 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.т 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.д 1.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.д 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.д 350.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч *******,*******, Д.******* нарт төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б., Т. нарт нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, нэхэмжлээгүй болохыг дурдаж,

 7. Шүүгдэгч Н.айд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 8.  Шүүгдэгч Н.ай нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.ай, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 07 ны өдрийн 2022/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 02-р сарын 18-ний өдөр хүлээн авч зарим хэсгийг эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Н.ай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүхээр тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд түүний хувийн байдлын хувьд ам бүл 1, ганцаараа Завхан аймгийн Отгон сумын Буянт багт хөлсний адуу мал маллаж амьдардаг.

Түүнд анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хэдийгээр шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдсэн боловч Н.айг Отгон сумын төвөөс гapax боломжгүй болгосноор хөлсний адуу, мал маллаж орлого болон амьдрах боломжгүй байдал оруулаад байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын санал тавьсан бөгөөд өмгөөлөгч болон шүүгдэгчээс тухайн ялыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбараа гаргасан хэдий ч шүүх түүний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Завхан аймаг дахь сум дундын

эрүүгийн хэргийн анхан шатны шуухийн 2022 оны 02-р сарын 07-ны өдрийн 2022/шЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.айд оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү /жич: шүүгдэгч Н.айд давж заалдах гомдлыг тууний ******* дугаар луу ярьж итанилцуулсан болно./ гэжээ.

Хохирогч *******ын давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/23 тоот шийтгэх тогтоолтой 2022 оны 03 сарын 06-ны едер танилцааад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Завхан аймгийн Отгон сумд оршин суух Н.айд мал маллуулахаар 120 тооны адууг 2020 оны 10 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Н.айтай 1 адууг сарын 5000 төгрөгөөр тооцож маллуулахаар 2020 оны 11 зүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20 хүртэл хугацаанд 120 тооны адууг 2.400.000 төгрөгөөр маллуулахаар тохиролцон урьдчилгаа болгож 500000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Н. ай нь 2021 оны 02 сар хүртэл мал маллах боломжгүй боллоо ирж адуугаа ав гэж утсаар мэдэгдсэн. 2021 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Отгон сумын Буянт бригадад оршин суух Н.айгийнд очтол 120 тооны адуу байсан ба энэ сардаа хараад өгье дараа сарах болох 2021 оны 02 дугаар сарын 20 нд адуугаа аваарай гэсэн 2021 оны 12 сарын сүүлээр Б. гэдэг хүнээр 87 тооны адуу туулган Завхан аймгийн Шилүүстэй сумд авч ирсэн. Үлдэгдэл 33 тооны адууг яасан бэ гэж Н.айгаас асуутал 5 тооны адууг хулгайчид алдсан. 27 тооны адууг чоно идсэн гэж тайлбарласан./Yхсэн болон чоно идсэн гэх адууны шир, толгой зэрэг нотлох баримт огт гаргаж өгөөгүй./ Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр чоно идсэн гэх 3 тооны адууг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд оршин суух Б. гэх хүний адуунаас олдсон Н.ай мөн ******* гэх хүнд 1 тооны адууг зарсан мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын П. гэх хүнд нэг тооны адуу. Т 1 тооны адууг тус тус зарсан байсан. Үлдэгдэл 25 тооны адууг Н.ай огт олж өгөөгүй. Завхан аймаг дахь сум дундын эруугийн хэргийн анхан шатны шуухий 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 2022/шцт/23 тоот шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож, Үлдэгдэл 25 тооны адууг Н.айгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хохирогч *******ын давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Завхан аймаг дахь сум дундын эруугийн хэргийн анхан шатны шуухий 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 2022/шцт/23 тоот шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож, Үлдэгдэл 10 тооны адууг Н.айгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хохирогч  *******гийн давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шуухий 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 2022/шцт/23 тоот шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож, Үлдэгдэл 24 тооны адууг Н.айгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал дээр тусгайлан гаргах санал байхгүй байна. ан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн бүтэц, хэлбэр нь ойлгомжтой тодорхой байх ёстой гэдэг шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхой гаргаж ирээгүй. ын тухайд 33 ширхэг адууг олж өгөөч гэдэг дээр гомдол гаргасан байгаа. Гэтэл энэ хүний олсон адууг хохирлоор тооцож, олоогүй адууг нь хохирлоор тооцохгүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч нарт мэдүүлсэн тайлбар дээр 5 адууг хулгайд алдаж бусад нь үхсэн гэдэг байдлаар мэдүүлдэг. Энэ хүмүүс анхандаа юу гэж тохирсон бэ? гэхээр. Хорогдол гарсан тохиолдолд түүнийг бодитоор адууны хөл, арьс ширийг өөрт нь үзүүлнэ гэдэг байдлаар тохиролцож адууг нь хүлээж авсан байдаг. 5 адууг хулгайд алдсан гэж мэдүүлэг өгсөн хэрэв хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байх ёстой гэтэл цагдаагийн байгууллагад огт бүртгэгдээгүй байсан. Хавтаст хэрэгт гэдэг хүний 5 адууг хулгайд алдсан талаар цагдаад гомдол гаргасан зүйл байхгүй байгаа. Хулгайд алдсан гэх адуун дотроос нь өөрөө зарсан асуудал байдаг. Мөн чононд идүүлсэн гэх адууг өөрөө зарсан зэрэг тохиолдлууд байхад хэргийг яллах дүгнэлтээр оруулж ирэхдээ 1 адууны хохиролтой, 2 адууны хохиролтой, 5 адууны хохиролтой энэ хүмүүсийн хувьд адуунуудаа бүгдийг нь авсан ямар нэгэн хохирол, гомдолгүй гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Энэ хүмүүсийн тухайд өөрсдийн эд хөрөнгөөр их хэмжээний хохирол амсаад одоог хүртэл хохирлоо гаргуулж авч чадахгүй шүүхийн дутуу ажиллагаа болон шүүхээс энэ хэрэгт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байгаа. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчид хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан бол гэдэг байдлаар тайлбарласан байгаа. Мөн хохирогчид хавтаст хэрэгтэй огт танилцсан зүйл байдаггүй. Энэ хүмүүс надад тайлбарлахдаа “мөрдөгч нь та хэдийн адуу хулгайн замаар орсон учраас хангалттай тогтоогдож хохирлыг чинь барагдуулна” гэж эдгээр хүмүүст итгэл төрүүлээд эдгээр хүмүүс нь шүүх хуралдаан дуусаж шүүхийн шийдвэр очсоны дараа надад хандаж гомдлоо гаргасан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Хэргийн бодит дээр хулгайд алдсан гэдэг зүйл яригдсан. Хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэтэл мэдэгдсэн зүйл байхгүй. Хулгайнаас гадна чононд идүүлсэн гэх юм бол адууны ширийг үзүүлэхээр талууд хоорондоо тохиролцсон байдаг. Үнэхээр чононд идүүлсэн зүйл байгаад түүнийгээ нотлох юм бол хохирлоос хасуулах боломжтой юм. Дутсан адуунуудыг чононд идүүлсэн эсвэл хулгайд алдсан гэж хохирогчийн эд хөрөнгөд ноцтойгоор халдаж байгаа асуудал байгаа анхан шатны шүүх огт хэлэлцээгүй. Шүүгдэгч Н.айгийн хувьд чононд идүүлсэн гэдгийг тухайн үед огт хэлээгүй, адуунуудыг  алдсан гээд л байгаа хэргийг санаатайгаар худал мэдүүлэг өгч байгаа нь ялын бодлогод сөргөөр нөлөөлөх юм. Дутуу хийгдсэн ажиллагаа нь дээр цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах ёстой. Үнэхээр Н.ай гэдэг хүн нь ын 5 тооны адууг хулгайд алдсан талаарх асуудлаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн үү гэдгийг тодруулах шаардлагатай. Өөрийнх нь ярьсан зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дангаараа мэдүүлэг, нотлох баримт болохгүй гэх зарчим байгаа. Гэтэл энэ хүний мэдүүлгийг дангаар нь авч үзээд байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж, тодорхой хэмжээний хохирлыг гаргуулах боломжтой байгаа гэв.

Прокурор Н. дүгнэлтдээ:

Прокуророос энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гаргахдаа Н.айд олон тооны адууг хөлсөөр өгсөн ба 1 адууг 5000 төгрөгөөр харуулахаар тохиролцсон байдаг. Тэгээд буцааж адуунуудыг өгөхдөө тодорхой хэмжээний хорогдол гаргаж адууг дутааж өгсөн асуудал байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлуудаар яг дутсан адуунаас Н.ай хэдийг завшсан юм бэ? гэдгийг шалгаж тогтоосон. ын 120 тооны адууг хариулж явахдаа 5 тооны адууг бусдад зарж завшсан, ын 74 тооны адуунаас 1 тооны адууг бусдад зарсан, *******ийн 42 тооны адуунаас 2 тооны адууг бусдад зарсан, *******ын 47 тооны адуунаас 1 тооны адууг бусдад зарсан, 116 тооны адуунаас 2 тооны адууг бусдад зарсан. Тэгээд Н.айгийн үйлдлийн улмаас 11 тооны адуу зарагдаж 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоож байдаг. Энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өөр тооны адууны мөнгийг бусдад зарсан юм уу? завшсан гэдэг нь тогтоогдоогүй. Хохирогч нарын ярьж байгаа асуудал нь миний 30 тооны адуунаас 5 тооны адууг зарсан юм чинь бусад 25 адууг нь мөн адил бусдад зарсан л байгаа гэдэг байдлаар таамаг төдий зүйл дэвшүүлээд байдаг. Итгэмжлэл гэдэг нь иргэний хэргийн шүүхийн асуудал бол, хохирогч нарын тухайд бусад олдоогүй дутсан адуунуудаа Н.айг зарж борлуулсан гэж хардалт төрүүлж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулаад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Түүнээс биш хохирогч нарыг хол газраас авч ирээд хэргийн материалтай заавал танилцуулах үүрэг байхгүй юм. Хохирогч нь 25 тооны адууг дутуу гэж үзээд байгаа бол Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчээс болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам түүнд тавигдах шаардлагыг зөрчөөгүй мөрдөн шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан баримтууд болон бусад нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Н.ай нь 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч*******ын 120 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 5 тооны адууг бусдад зарж түүнд 2.500.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч*******ын 74 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж түүнд 900.000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын орчим хохирогч Д.*******ийн 42 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг бусдад зарж түүнд 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сард хохирогч Ч.*******ын 47 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж түүнд 900.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч *******гийн 116 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг тус тус өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогч*******ын “ ...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай талийгаач хүүхэд ...120 тооны адуугаа өнгөрсөн өвөл айд хөлсөөр харуулж өвөлжөөд, ...хүрэн морь, буурал хээр морь, хар хамартай зээрд морь, хонгор морь зэрэг 5 морь алдагдсан. ...даагануудаас нь 4 тооны даагыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн буюу Сэдээ гэгчид зарсан байсан. Манай адууны тамган дээр нь тамга давхарлаж дарсан байна лээ. Мөн Дэлгэр сумын иргэн Мөнхдалай гэгчид миний өөрийн МАРАЛ тамгатай 1 тооны байдсан гүү өгсөн байсан. Нэг адууг сарын 5000 төгрөгөөр хариулуулахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.*******ийн “...Би 2020 оны 10 дугаар сард Отгон сумын иргэн айд өөрийн 42 тооны адуугаа отроор хөлсөөр харуулахаар өгсөн ...2021 оны 01 дүгээр сард адуугаа аван Отгон сумын адуучин гэх хүнд өгөхөд 4 тооны адуу дутаж, 38-н адуу байсан. ...хөлсөндөө бор халзан гүү, хар саарал байдас авч хоцорсон... “гэсэн мэдүүлэг,

Хохирогч*******ын “...Би 2020 оны 10 дугаар сард *******ийн хамт өөрийн 54 тооны адуу, Болдбаатар ахын 20 тооны адуутай хамт өнгөрсөн өвөл Отгон сумын адуучин ай гэх хүнд хөлсөөр харуулж, ...Нэг адууг сарын 5000 төгрөгөөр хариуцуулахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.*******ын “...2020 оны 10 дугаар сард 47 тооны адуугаа Отгон сумын адуучин ай гэгчид хөлсөөр харуулахаар өгөөд 2021 оны 03 дугаар сард буцаан авахад, ...39 тооны адуу явууллаа гээд туулгасан байсан. Дутсан 8 тооны адууны талаар айгаас асуухад, бүгдийг нь чоно идсэн гэж хэлсэн. Тэгсэн дараа нь Отгон сумын иргэн аа гэгчид нэг улаан хээр гүүг нь адууны оронд өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч *******гийн “...2020 оны 09 сарын 20-нд өөрийн дүү Б.Мөнхбатын хамт 116 тооны адуугаа хөлсөөр хариулгахаар Завхан аймгийн Отгон сумын адуучин Н.ай гэгчид хоорондоо яриад л ...хүлээлгэн өгөөд 2021 оны 02 дугаар сард адуугаа авах гээд очсон чинь манай дүү бид хоёрын адуунаас 28 адуу дутаад уг адуунуудаа яасан талаар нь асуухад зарим нь үхсэн зарим нь чононд идүүлсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь миний адуунаас 1 хээр даага, 1 хүрэн буурал үрээ, 1 байдас зэргийг Тэлмэн сумын хүнд зарсан байсан тул цагдаагийн байгууллага уг адуунуудыг надад хураан авч хүлээлгэн өгсөн.  ...одоо надад хохиролгүй болсон...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.гийн “... Бор хээр шүдлэн байдас...нийт 7 тооны адуу авсан... 2 шүдлэн байдсыг нийт 700.000 төгрөгөөр ... багцлаад авсан...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.ийн “...айгаас хөгшин нь адуу малаа жаахан өсгөх санаатай байна охин даага, сарваа байна уу гэж асуусан чинь надад зарах ганц хоёр юм байгаа гэж хэлэхээр нь би айтай үнэ ханшаа тохироод тус бүрийг нь 150.000 төгрөгөөр бодож 4 ширхэг сарвай авсан...ай... бүрэн төлж барагдуулсан надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.ын “...Н.ай надад 700.000 төгрөг өгөх өрөндөө л өгсөн юм тэр гүү нь удаагүй үхсэн... Шилүүстэй сумын гэдэг хүн л манайд нэг ирэхдээ миний адуу байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д., А.цэрэн, С., Х., Б., мэдүүлэг болон шүүгдэгч Н.айн хэргээ хүлээн мэдүүлсэн “...миний хариулж байсан адуунууд ...муудсан байсан тул тэд нар надад ирж тусалдаг байсан. Би а, нарт өөрийнхөө хариулж байсан адуунуудаас зараад тэжээл, хужир, өөр адуу маллахад хэрэгтэй зүйл байвал авцгаая гэж хэлж байсан, эдгээр хүмүүс миний зөвшөөрснөөр миний хариулж байсан муудсан адуунуудаас надад тусалж байх хугацаандаа зарсан юм...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар  тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.ай нь бусдын итгэмжлэн хариуцуулахаар өгсөн эд хөрөнгө буюу адуунаас нийт 11 тооны адууг бусдад худалдаж, завшсан үйлдэл нь тогтоогдсон. Харин итгэмжлэн хариуцуулж өгсөн бусад адууг дутаасан, үрэгдүүлсэн, бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйн зэрэгцээ завших  гэмт хэргийн шинжгүй байна.

Энэ талаар бичсэн хохирогч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

ан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх шүүгдэгч Н.айд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн,  хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдалд  тохирсон ял хүндэдээгүй байна. Энэ талаар бичсэн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.ай, түүний өмгөөлөгч *******, хохирогч *******,*******,******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

            Ж.БАТТОГТОХ