Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02475

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02475

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Хариуцагч:  холбогдох

Орон сууцыг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг *************ХХК-д даалгуулж, орон сууц захиалгаар бариулах 2022.08.18-ны өдрийн *********** тоот гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А

хариуцагч Н.Б

хариуцагчийн Т нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *********** хариуцагч ***********констракшн ХХК, ****** нарт холбогдуулан Орон сууцыг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг ***********констракшн ХХК-д даалгуулж, орон сууц захиалгаар бариулах 2022.08.18-ны өдрийн *********** тоот гэрээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

1.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** миний бие ***********констракшн ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах *********** тоот гэрээг 2021 оны 03 дугаар 16-ны өдөр байгуулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц нэртэй үйлчилгээтэй орон сууцны цогцолбороос 3 дугаарт давхарт *********** дугаартай 32.6 м.кв 1 өрөө орон сууцыг 32 600 000 төгрөгөөр худалдан авч 100 хувь төлбөрийг төлж барагдуулсан. Энэхүү орон сууцыг анх худалдан авсан ********* гэдэг хүн захиалгын төлбөрийн үлдэгдлээ төлж чадаагүй байсан тул гэрээний эрх үүргийг *********** надад шилжүүлэхийг ***********констракшн ХХК зөвшөөрсөн тул 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдсан болно. Энэхүү Орон сууц захиалгаар бариулах *********** тоот гэрээний дагуу орон сууцандаа орох гэтэл өөр этгээд би худалдан авсан, тэр захирлуудтайгаа ярь гэж хэлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ. Би нэгэнт орон сууц захиалгаар бариулах *********** тоот гэрээг байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул миний захиалсан орон сууцанд байгаа этгээдийг чөлөөлүүлэхээр шаардах, мөн надтай байгуулсан гэрээ хүчинтэй тул өөр этгээдэд миний өмчлөлийн байрыг эзэмшүүлэх ашиглуулах эрхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг ***********констракшн ХХК-аас шаардах эрх үүссэн хэмээн үзэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад хүрлээ. Иймд орон сууц захиалгаар бариулах *********** тоот гэрээгээр худалдан авсан хөрөнгийг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ***********д гаргуулж өгөхийг ***********констракшн ХХК-д даалгуулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Хоёрдугаарт, *********** нь нийтдээ 40 500 000 төгрөгийг төлсөн байх ба өөрийн өмчлөлийн 32.6 м.кв байраа бусдад зарах эрхийг ****** констракшн ХХК-д олгоогүй, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй атал 2022.08.18-ны өдөр ****** гэх иргэнтэй *********** тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-г зөрчиж хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хүрлээ. Иймд орон сууц захиалан бариулах 2022.08.18-ны өдрийн *********** тоот гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч ***********констракшн ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***********констракшн нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг барилгын компани юм. Маргаан бүхий орон сууцны төслийн ажлыг бол 2019 оноос эхлүүлсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 150 айлын орон сууц ****** хотхон нэртэйгээр төслийн ажлыг эхлүүлсэн. 2019 онд БНХАУ-д Ковидын анхны тохиолдол гарч 2020 онд хятад улс хийлээ хаасан байдаг. Монгол Улсын тухайд бол барилгын салбарын бүхий л хэрэгцээ материалыг хятадаас оруулж ирдэг. Анх төсөл эхлээд явж байх цаг хугацаанд бол Ковидоос үүдээд тухайн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болоод 2 жил хагасын хугацаанд барилгын материалын хомсдол бий болсон. Анх төсөвлөсөн өртөгтөө тухайн газрыг барьж хэрэгжүүлэхэд тухайн компанид алдагдалтай байсан учраас энэ байдлаас шалтгаалаад захиалагч нартайгаа гэрээгээ өөрчлөн байгуулахаар саналуудыг тавьж байсан. 2019 онд бол 150 айлын орон сууцны захиалга бол дууссан байсан. Тэгээд 2021 оноос эхлээд барилгын компани алдагдалтай ажиллах гээд байсан. Ингээд төсөв байхгүйгээс шалтгаалаад нэмж хөрөнгө оруулагч нар хайсан. Ингээд 2021 эхлээд н. ********** гэж хөрөнгө оруулагч манай компанид хөрөнгө оруулаад компанийн хувьцаа эзэмшээд сүүлд орон сууцны маргаан гараа байгаа н Батлхам гэдэг хүнтэй гэрээ байгуулах цаг хугацаанд н.********** гэж хүн гэрээ байгуулаад явж байсан. ***********компанийн үүсгэн байгуулсан хүн бол Хаш-эрдэнэ гэж хүн байсан. Энэ хүн 2019 онд захиалагч нартай байгуулсан гэрээнд метр квадратын үнийг бол н. ********** гэж захирал солигдсоны дараагаар үнийг нэмэхгүй бол компани алдагдалтай ажиллах гээд байгаа учраас захиалагч нартайгаа харилцан тохиролцоод гэрээнд өөрчлөлт оруулаад явж байсан. Нэхэмжлэгч **********тай бол уулздаг. Манай компани анх тантай орон сууц захиалан байгуулсан гэрээн дээр м.кв-ын үнийг нэмэхгүй бол алдагдалтай байгаа учраас харилцан зөвшилцөөд үнийг тодорхой хувиар нэмье гэдэг саналыг биечлэн уулзаад ярилцаж байсныг бол гэрчийн мэдүүлгээр батлагддаг. Ингээд бичгээр аваагүй ч гэсэн өмнө нь 2022 оны 7 болон 8 дугаар сараас эхлээд **********тай бол хэд хэд уулзсан байдаг. Тухайн цаг хугацаанд бол нэхэмжлэгч ********** нь хагалгаанд ороод эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой хэмжээнд бичгээр зөвшөөрөл өгөх энэ асуудал хойшлоод байсан асуудал байгаа. Манай компани үйл ажиллагаагаа явуулаад 2021 онд бас нэг захиалагч гараад ирлээ өмнө бол **********тай гэрээ байгуулсан орон сууц зарагдсан байгаа мэдээг мэдээд н. **********аас тодруулахад эхний захиалагч ***********тай ярилцаад тохиролцоод тухайн орон сууцыг зарахаар болсон. Зөвшөөрлийг өгсөн учраас Батлхамтай сүүлд орон сууц захиалгын дагуу өгсөн гэдэг тайлбарыг өгч байсан. Ингээд бид нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд н.**********ийг гэрчээр оруулсан. Өөрөө **********тай уулзаж байсан талаараа мэдүүлсэн байгаа. Тийм учраас ********** бол н.**********т тухайн орон сууцыг зараад төлсөн мөнгийг буцаагаад авъя гэдэг зүйлийг амаараа ч гэсэн бас үзлэг хийхэд чатандаа бас хэлсэн гэдэг нь харагдаж байгаа учраас зөвшөөрлөөр дараагийн захиалагчтай гэрээ байгуулжээ. Тийм учраас ********** нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

3. Хариуцагч ******ын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** нь ***********констракшн ХХК-тай орон сууц захиалан бариулах *********** тоот гэрээг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, 150 айлын бүрэн цутгамал орон сууц нэртэй үйлчилгээний орон сууцны цогцолбор хотхоноос 33.05 м.кв нэг өрөө орон сууцыг 57 837 500 төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээж авсан. Байраа хүлээж авахад дотоод заслын гүйцэтгэл ажил дутуу байсан тул өөрийн мөнгөөр бүх дутуу зүйлийг гүйцээн хийж байрандаа орсон. Анх гэрээ байгуулахдаа уг байрыг өөр хүмүүстэй давхардуулж гэрээ байгуулсан талаар огт мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс дуудах үед л мэдсэн. Нэхэмжлэгч *********** нь энэ манай байр гэж нэгч удаа ирж байгаагүй хэрнээ байрнаас гаргана гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ байранд манай дүү амьдардаг бөгөөд нялх биетэй хүнийг ийм хүнд байдалд оруулж байгаа нь хүндрэл үүсгэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид энэ байрандаа шударгаар мөнгөө төлж орсон хүмүүс гэв.

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021.03.16-ны өдрийн *********** дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021.03.17-ны өдрийн ********* дүгээр итгэмжлэл, тооцооны үлдэгдлийг баталгаанууд, бэлэн мөнгөний орлогын баримт, 2023.09.13-ны өдрийн итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.28-ны өдрийн *********** дугаар захирамж, 2021.03.17-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримт, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай хүсэлт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-11, 29,30, 37/

5. Хариуцагчаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.08.18-ны өдрийн *********** дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, тооцоо нийлсэн акт, мессеж чатны зураг, мемориалын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг болон зарлагын баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 17,18, 61-71, 81-82, 102-141/

6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.01.23-ны өдрийн 76 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2023.01.13-ны өдрийн********* дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.06.29-ний өдрийн ************ дүгээр тодорхойлолт, хаяг байршлын зураг зэргийг хавсаргасан./хх-ийн 44-50/

7. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Б.**********ийг оролцуулж, мэдүүлэг авч, гэрч Б.**********ийн гар утасны нэхэмжлэгч ***********тай харилцан бичсэн вайбер чатад үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 88-93, 143-144/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг анх худалдан авсан ********* гэдэг хүн захиалгын төлбөрийн үлдэгдлээ төлж чадаагүй байсан тул гэрээний эрх үүргийг *********** надад шилжүүлэхийг ***********констракшн ХХК зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдсан. Орон сууц захиалгаар бариулах *********** тоот гэрээний дагуу орон сууцандаа орох гэтэл өөр этгээд би худалдан авсан, тэр захирлуудтайгаа ярь гэж хэлсэн. Би нэгэнт орон сууц захиалгаар бариулах *********** тоот гэрээг байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул миний захиалсан орон сууцанд байгаа этгээдээс байх чөлөөлөхийг шаардах, мөн ***********тай байгуулсан гэрээ хүчинтэй тул өөр этгээдтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-г зөрчиж хийсэн байх тул хариуцагч *************байгуулсан орон сууц захиалан бариулах 2022.08.18-ны өдрийн *********** тоот гэрээг хүчингүй болгож өгнө үү. гэж тайлбарласан байна.

3. Хариуцагч ***********констракшн ХХК татгалзлын үндэслэлээ ...2022 оны 7 болон 8 дугаар сараас эхлээд ***********тай хэд хэд уулзсан байдаг. Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч *********** нь хагалгаанд ороод эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой хэмжээнд бичгээр зөвшөөрөл өгөх энэ асуудал хойшлоод байсан асуудал байгаа. Тухайн үед Ковид цар тахлын нөхцөлөөс болоод хойшлогдсон, мөн орон сууцны үнийг тодорхой дүнгээр нэмэх болсноос болж *********** нь тухайн орон сууцыг зарах зөвшөөрлийг тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Б.**********т өгсөн нь гэрчийн мэдүүлэг болон хоорондоо бичсэн чатаар тогтоогддог. Иймд зөвшөөрлийг өгсөн учраас ************* Орон сууц захиалгын гэрээг байгуулж, энэ хүн мөнгөө төлсөн асуудал байгаа. Харин ***********д тухайн үедээ мөнгөө төлж чадаагүйгээс маргаан үүссэн. Байрны мөнгийг өгөхөд татгалзахгүй, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

4. Хариуцагч ****** татгалзлын үндэслэлээ :...****** нь ***********констракшн ХХК-тай орон сууц захиалан бариулах *********** тоот гэрээг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, 150 айлын бүрэн цутгамал орон сууц нэртэй үйлчилгээний орон сууцны цогцолбор хотхоноос 33.05 м.кв нэг өрөө орон сууцыг 57 837 500 төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээж авахад дотоод заслын гүйцэтгэл ажил дутуу байсан тул өөрийн мөнгөөр бүх дутуу зүйлийг гүйцээн хийж байрандаа орсон. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. ***********констракшн ХХК, *********** нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *********** дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны гэрээнд заасан орон сууц нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны гэрээнд заасан орон сууцны барилгаас 3 давхар *********** тоотод байрлах, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 000 төгрөг, нийт 32 600 000 төгрөг байх ба төлбөрийн урьдчилгаа төлбөр болох 30 600 000 төгрөгийг харилцахаар, бартераар төлсөн ба үлдэгдэл 2 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дотор орох сууц ашиглалтанд орох хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна./хх-ийн 4,5/

Орон сууцны анхны захиалагч болох иргэн ************** нь орон сууцны захиалгын төлбөрөө төлж чадахгүйн улмаас дээрх гэрээг ***********д шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг, хариуцагч маргаагүй.

Хавтаст хэргийн 7,8 дугаар талд нэхэмжлэгч нь Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг ирүүлсэн байх ба уг баримтаар иргэн ******** нь 2020 оны 05 сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар ***********констракшн ХХК-нд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 4 600 000 төгрөгийг, бартерт ************* арлын дугаартай, **** УБГ улсын дугаартай, Toyota pruis, маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг 26 00 000 төгрөгт тооцож, нийт 30 600 000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Үүний дараа 2021 оны 03 сарын 17-ны өдөр *********** нь 2021.03.17-ны өдөр 2 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр ***********констракшн ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх ба №*********** гэрээний үүрэгт захиалагч нь 32 600 000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

Талууд дээрх гэрээг байгуулагдсан болон гэрээнд заасан төлбөрийг төлсөн асуудлаар маргаагүй боловч хариуцагч ***********констракшн ХХК-нь маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулахаар өөр этгээдтэй гэрээ байгуулснаас дээрх маргаан үүссэн байна.

7. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *********** дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болох орон сууцны барилга нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.3-д ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь ...Б.********** нь өөрөө дур мэдэж бусдын авсан байрыг өөр хүнд шилжүүлж, мөнгийг нь авсан байдаг. Үүнийгээ ***********аас зөвшөөрөл авсан гээд байгаа нь хуульд нийцэхгүй. Хуульд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах асуудал нь яаж хэрэгжсэн нь тодорхойгүй, бичгээр санал хүргүүлсэн зүйл байхгүй. гэж тайлбарласан.

Хариуцагч ***********констракшн ХХК татгалзлын үндэслэлээ ... *********** нь тухайн орон сууцыг зарах зөвшөөрлийг тухайн үеийн захирлаар ажиллаж байсан Б.**********т өгсөн нь гэрчийн мэдүүлэг болон хоорондоо бичсэн чатаар тогтоогддог. ...худалдан борлуулсан мөнгөө өөрөө авъя гэдгээ харилцан тохиролцоод тухайн орон сууцыг худалдан борлуулсан. гэж тайлбарласан.

8. Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

Гэрч Б.**********ийн мэдүүлэг, түүний гар утсан дахь фейсбүүк чатанд хийсэн үзлэгийн баримтад нэхэмжлэгч *********** нь ...2022.10.30-ны өдөр Б.**********: байрны асуудлыг яах уу 2лаа гэхэд, ***********:Зарчих уу би ч хөрөнгө оруулалт хийсиймалдаа., 2022.11.16-ны өдөр Б.**********: Зарж болно ах 2-лаа ахиж уулзах уу. ***********: Чи хаагуур байна. гэсэн болон эдгээр хүмүүс нь 2023.04.08-ны өдрийг хүртэл хоорондоо харилцан мессэж бичиж байсан нь тогтоогдсон, түүнчлэн тус байр нь 2023.01.13-ны өдөр ашиглалтад орж улсын комисс хүлээн авч, айл өрхүүд орон сууцандаа орсон зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

9. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч *********** нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *********** дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлахыг зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх ба үүнийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч ***********констракшн ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг тодорхойгүйгээс шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй, шүүхэд хандсанаар хаягийг олсон гэж тайлбар гаргаж байх боловч гэрээний үүргээ хэрхэн шаардаж байсан талаараа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй.

10. Мөн нэхэмжлэгч *********** нь ***********констракшн ХХК, ****** нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах 2022.08.18-ны өдрийн *********** тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан үндэслэл тогтоогдсон тул хариуцагч ***********констракшн ХХК, ****** нарын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхгүй байна.

11. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд зохигч 2021.03.16-ны өдрийн №*********** гэрээнээс татгалзсан, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч хэдийгээр төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар шаардаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр төлбөрт төлөгдсөн 32 600 000 төгрөгийг хариуцагч ***********констракшн ХХК-аас нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.

 

12. Нэхэмжлэгч нь тайлбартаа тухайн байрны төлбөрийг иргэн ****** төлөхдөө өөрийн хадгаламжнаас 10 000 ам.доллар буюу 28 500 000 төгрөгийг авч өгсөн, мөн өөрийн эзэмшлийн Приус машиныг өгсөн, ***********констракшн ХХК-нд 2 000 000 төгрөгийг төлж, нийтдээ 40 500 000 төгрөгөөр худалдаж авсан талаар тайлбар гаргаж байх боловч талуудын байгуулсан гэрээ болон тооцоо нийлсэн актаар 32 600 000 төгрөгийг хариуцагч ***********констракшн ХХК-нд төлсөн нь тогтоогдсон болно.

 

13. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь гэрчээр *********г оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***********ы орон сууцыг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг ***********констракшн ХХК-д даалгуулж, орон сууц захиалгаар бариулах 2022.08.18-ны өдрийн *********** тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай ***********констракшн ХХК, ****** нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ***********констракшн ХХК-иас гэрээний дагуу төлсөн төлбөр 32 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***********д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***********ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 768 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********констракшн ХХК-иас 320 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ