| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03856/И |
| Дугаар | 183/шш2024/01908 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 183/шш2024/01908
2024 оны 04 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/01908 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Э********* ХХК-д холбогдох түрээсийн гэрээний төлбөрийн үүрэгт 44 099 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 44 099 900 төгрөгийн 15 203 900 төгрөгөөс татгалзаж, үлдэх 28 896 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 28 896 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7 224 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7 224 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 7 224 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7 224 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******** ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э********* ХХК-иас 302 430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М********* ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН