| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03969/И |
| Дугаар | 184/ШШ2024/04020 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/04020
| 2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 184/ШШ2024/0*******20 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт *******ийн ******* /РД ЧП5*******72070-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай янан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.
нь:
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 10 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Такси баазад слесарь, жолоочоор ажиллаж байсан. Би 2006 онд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ял авч, эдлэн 2015 оны 01 дүгээр сард 62 настай суллагдсан. Ингээд иргэний үнэмлэх, бичиг баримт байхгүй учир 2015 оны 5 сард шүүхэд нэхэмжлэлээ өгөхөд шүүгч бичиг баримт дутуу бүрдүүлж байгаад дараа нь өг гэхээр нь нэхэмжлэлээ буцааж авсан. Үүнээс хойш 2023 онд Цагаан сарын дараа хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзалдахад намайг тэтгэвэрээ тогтоолгооч гэхээр нь шүүхэд хандахаар шийдсэн.
Манай бааз 1992 онд компани болсон бөгөөд би бичиг баримтаа буцааж аваагүй юм. Би 2016 онд Онц тээвэрчин, Алтан гадас одонгоор шагнуулсан. 1976-1979 оны 6 сар хүртэл цэргийн албанд байсан. 1979 онд анх слесараар ажилд ороод 1985 он хүртэл ажиллаад 1985 оны 6 сард жолоочийн курст орж, 1986 оны 4 сард төгсөөд дагалдан 1 сар хийгээд шууд жолооч болсон. 1990 онд Ардчилсан намын анхны хуралд оролцож байсан. Сая шүүхээс бүрдүүлсэн баримтаар би 1984 оны 5 сараас 1985 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ял эдэлж байсан тул энэ хугацааг хасч тооцоход татгалзахгүй. Иймд хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
нь:
С.******* нь 1979 оны 10 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Такси баазад слесарь, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч С.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.******* нь Улаанбаатар хотын Такси баазад 1979 оны 10 дугаар сараас 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд слесараар, 1986 оны 6 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь
шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан /РД /-ын ...С.******* 1979 онд Авто такси баазад слесарь засварчнаар ажилд орж байсан. Би тухайн үед үйлчилгээний жолоочоор ажилладаг байсан. Манай байгууллага 1990 онд татан буугдан нэрээ өөрчилж, Авто такси компани болсон. Би тухайн байгууллагад 2000 он хүртэл ажилласан. С.******* 1 жил гаруй засварчнаар ажиллаж байгаад 1980 он хавьцаа жолооч болсон байх. С.******* 1992 он хүртэл ажилласан байх. Тухайн оны 9 сард 115 дугаар тушаалаар жолооч нарыг ажлаас халсан тушаал гарч байсан. Би тухайн үед бичээчээр ажиллаж байсан учир тушаалын он сарыг сайн санаж байна. Манай байгууллага бичиг баримтаа архивт өгдөггүй байсан. Хуучин гараж гэж газар байдаг байсан, тэнд харанхуй өрөөнд бүх бичиг баримтаа хийсэн байдаг байсан, 1990 оны хавьцаа тухайн гараж шатаж бүх бичиг баримт устсан. Би 1991 онд 4 хүүхдээрээ тэтгэвэрт гарсан ч гэсэн такси компанид бичээчээр ажилласан. Төлөвлөгөө норм сайн хийвэл 1,000 төгрөгийн цалин авдаг, С.******* онц тээвэрчин болж, сайшаалын үнэмлэх, баярын бичгүүд авч байсан. Ажилдаа сайн залуу байсан. Хамт ажиллаж байсан үеийн зураг байхгүй, өндөр настнууд нийлж уулзаж байсан ойролцоогоор 5-6 жилийн өмнөх үеийн зураг байгаа гэх,
гэрч /РД /-гийн ...би 1984-1991 он хүртэл такси баазад жолоочоор ажилласан. С.******* намайг ажилд ороход такси баазад жолоочоор ажиллаж байсан. Такси бааз 1991 онд хувьчлагдсан, хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан. Такси баазын бичиг баримт гаражийн хажууд архив шиг газар байсан. Сүүлд Сансарын 27 дугаар бааз байхад архивын бичиг баримтууд шатсан байсан. Хэдэн оныг нь сайн санахгүй байна. Би 1991 онд 4 хүүхдээрээ тэтгэвэрт гарсан. Нормоо сайн хийвэл 1,000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Бид өглөө 5 цагт гараад орой л буудаг байсан учир бие биетэйгээ тэр бүр таардаггүй байсан. С.******* дуу цөөнтэй хүн байсан гэх,
гэрч ын ...Би 1989-1992 он хүртэл Такси баазад ашиглалтын хэсгийн даргаар ажиллаж байсан. Намайг тухайн баазад ажилд ороход С.******* жолоочоор ажиллаж байсан. Ашиглалтын хэсгийн дарга гэдэг нь жолооч нарын тээвэрлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалт, ажлын хуваарийг баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг. Өдөр тутмын тээвэрлэлтийн төлөвлөгөөг баталж, тээврийн тооцоог баталгаажуулан сар бүрийн эцэст цалин олгох баримтыг бүрдүүлж өгдөг албан тушаал. 1992 онд Автотакси бааз татан буугдаж, Монгол такси компани болсон. Монгол такси компанид ч С.******* ажиллаж байсан. Тухайн үед эзэмшиж байсан машинуудыг нь жолооч нарт хувьчилж өгсөн юм. Такси баазын конторт архивын өрөөтэй байсан. 1992 оны хавар тухайн конторын хэсэг дээвэртэйгээ тэр чигтээ шатаад боловсон хүчний, хүний нөөцтэй холбоотой баримт бичгүүд бүгд шатсан байх. Хөдөлмөрийн дэвтэр бүгд шатсан. Би 2020 онд тэтгэвэрт гарах үед Такси баазад ажилласан баримт дутуу байсан учир хөөцөлдөж чадаагүй, энэ жилээ хасуулаад орчихсон. Жолооч нар хийснээрээ өндөр авдаг байсан. 1200 төгрөгөөс дээш. С.******* ажиллаж байх үедээ яамны жуух бичиг гээд нилээн шагнал авч байсан, сүүлд төрийн шагнал авсан байх ёстой. С.******* Такси баазын үндсэн жолооч нарын нэг. Тухайн үед миний гарын үсэгтэй тооцооны хуудас, тээвэрлэлтийн төлөвлөгөө хийж байсан баримтууд хагас дутуу гарч ирж байгаа сураг гарсан мэдүүлгүүд болон тэдний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаарх хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаагаар Улаанбаатар хотын автотакси баазыг 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдөр татан буулгасан тухай Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 285 дугаартай тогтоол,
Автотакси баазыг хувчилсан талаарх Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай тогтоол,
Автотакси баазыг хувьчлах төсөл,
Монгол такси компан /ББХК/-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан гэрээ, компанийн дүрэм зэрэг баримтууд,
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13б/2082 дугаар бүхий нэхэмжлэгч С.*******ийн ял шийтгэлийн лавлагаа,
Мөн албаны 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 15/2633 дугаар бүхий С.*******ийн ял шийтгэлийн лавлагаа, ял шийтгүүлсэн Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,
БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай тогтоол,
Мөнгөнморьт дахь ЗХХ-ийн колонийн Суллагдсан хүмүүст олгох справка 89,
Нэхэмжлэгч С.*******ийн 2022 онд хамт олонтойгоо авахуулсан фото зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэн, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай тогтоолоор 1985 оны 3 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлээс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан хугацааг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг Улаанбаатар хотын Такси баазад 1979 оны 10 дугаар сараас 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарыг хүртэл слесараар, 1986 оны 6 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,
1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ