Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02424

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7 526 617.26 төгрөгийг хариуцагч ********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 254 436 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1 254 436 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1 254 436 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 254 436 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 254 436 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 254 437.26 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 376 төгрөгөөс 67 688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 67 688 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 67 688 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ************ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ