Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 *******д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0048/Э

*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Батсүх

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Атарбямба

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /онлайн/, түүний өмгөөлөгч П.Батжаргал

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 211800**************20008 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Болдбаатарын Элбэгзаяа , ******* өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, нөхөр, ******* хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сум, 1******* дугаар баг, *******, оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр УБТ улсын дугаартай “Тоёота Приус *******0” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж *******-Уул аймгийн ******* сумын 1******* дугаар баг, “Эрдэнэс плаза” төвийн урд талын авто замын явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*******-Уул аймгийн Прокуророос: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.*******.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд *******г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1.т зааснаар шүүгдэгч *******гаас *******.78*******.0*******6 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагын “Тайкун” ХХК-д холбогдох болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,   *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч ******* гаргасан гомдолдоо:

...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлж байсан, хонины мах, сүү, памперс, эм тариа аваад эргэхээр Улаанбаатар орсон. Би хоригдсон болохоор ах дүү, найз нөхдөөсөө хохирлынхоо талаар дуулгаж, тусалж дэмжихийг гуйсан. Осол хийчхээд шокт орж, хохирогчийн охин байн байн “мөнгө явуул” гэж залгаад байхаар нь хэсэг хугацаанд утсаа авахгүй байсан дутагдал байгаа. ******* настай хүүхдийг найз маань гэртээ аваачсан, том охиноо эгчийндээ, хүүгээ эмээгийндээ аваачсан. *******-1******* насны ******* хүүхэдтэй, нөхөр хөдөө явчихдаг, би группэд байдаг зэрэг байдлыг харгалзан үзэж хөнгөн ялаар солих буюу ялыг тэнсэж өгнө үү. Хуралд биечлэн оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч *******гийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоон дээр маргадаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг доорх байдлаар нэхэмжилдэг.

-Эм, тариа, эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал  11.16*******.709 төгрөг,

-хохирогчийг асарч сувилах, зайлшгүй шаардлагатай хоол хүнс, барааны нийт зардал болох 1.**************8.917 төгрөг,

 -унаа, такси /машин үйлчилгээ/ болох *******89.900 төгрөг, нийт 2*******.802.*******4******* төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгчийн зүгээс зөвхөн эмчилгээ, эм тариатай холбоотой баримтуудыг зөвшөөрдөг. Хохирогчийн төлөөлөгчөөс гаргасан эм, тариа эмчилгээний зардал нийтдээ 11.16*******.709 төгрөг болсон.

Гэтэл анхан шатны шүүх 11.16*******.709 төгрөгийн баримтуудыг илт хасаж 4.922.*******0******* төгрөгийн баримтууд нь эм, тариа, эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч зөвшөөрөхгүй маргаж байгаа гэх үндэслэлээр 6.24*******.*******6 төгрөгийн эмчилгээ сувилгаатай холбоотой зардлуудыг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зайлшгүй зардал, нэмэгдэл хоолны зардал болох 1.**************8.917 төгрөг нэхэмжилснийг шүүх уг баримтууд нь гэм хор учирсантай шууд холбоотой бус гэж дүгнэсэн.

Гэтэл Иргэний хуулийн *******0*******.1.т “бусдын эрүүл мэндэд гэм хор. учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогчид уг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардлыг нэхэмжилсэн.

Жишээ нь: Жимс - хохирогч идэж уусан зүйлээ эргүүлж гаргадаг байсан учир шим тэжээлийн дутагдалд орж байсан учир амин дэм, шим тэжээлтэй жимс авч байсан,

Ор хөнжлийн даавуу - хохирогч хоолоо идэж чадахгүй асгаж цутгадаг байсны улмаас ор хөнжлийн даавуу болон өмссөн цамц подволк, дэвсгэр даавууг байнга солих шаардлага үүссэн ба энэ нь хохирогчийг асарч сувилахад зайлшгүй гарсан зардал юм.

Асаадаг лаа - хохирогч хурц гэрэлд унтаж чадахгүй байсан ба ойр ойр сэрдэг байсан учир цахилгаан гэрлийг орлуулж лааны бүдэг гэрэл асааж байсан.

Самбар -өвчтөн ярьж чадахгүй байсан учир самбар дээр бичиж ойлголцох гэж авсан. Гэх мэтчилэн хохирогчийг асарч сувилахад зайлшгүй гарсан зардлыг нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн байхад гэм хор учирсантай шууд холбоотой бус гэж үндэслэлгүйгээр тус баримтуудыг хасаж тооцсон.

Мөн унаа, такси /машин үйлчилгээ/-ны зардал болох *******89.900 төгрөгийг шүүх “хэн нэгэн рүү мөнгө шилжүүлсний гүйлгээний утгыг такси гэж бичсэнээр дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой гэж тооцох боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд түүний гэр бүлийн гишүүд асарч сувилах шаардлага үүсдэг Хохирогчийн зүгээс зайлшгүй гарах унаа, түлшний зардлыг нэхэмжлэх эрхтэй. Энэ тохиолдолд түлшний баримтыг нотлох баримтаар гарган өгч нэхэмжилдэг. Гэвч энэхүү хэргийн хохирогчийн ар гэрийн зүгээс хувийн унаа тэрэггүйн улмаас такси барьж хохирогчид хоол хүнс зөөх, шаардлагатай эд зүйлс, эм тариа хүргэх гэх мэтчилэн хохирогчийг асарч сувилах зорилгоор гэр бүлийн гишүүд өдөрт удаа дараа нааш, цааш явах шаардлага үүсэх нь тайлбарлалтгүй ойлгомжтой байдаг. Такси, машины үйлчилгээний зардлыг дансны хуулгаар нотлохоос өөр боломжгүй юм. Шүүх ЭХХШТХ-ийн 16.1******* дугаар зүйлийн *******-т Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана. гэж заасны дагуу энэхүү гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой баримтуудыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээгүй.

Хохирогч 2018.11.06-ны өдөр Хас банкнаас 21,.*******00.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлээ ажил хөдөлмөр эрхэлж зээлийн төлөлтөө хийдэг байсан боловч энэхүү гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад гэр бүлээ тэжээн тэтгэх, зээлийн эргэн төлөлтөө төлөх боломжгүй байдалд хүрсэн. Хохирогч эрүүл байсан бол зээлийн төлөлтөө төлөөд явах бүрэн боломжтой байсан боловч өнөөдөр болон цаашдын нөхцөл байдал хохирогчид хүнд тусч байна. Эрүүл мэндээрээ болон зээлийн төлөлтөө төлөх боломжгүйд хүрээд байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.******* дугаар зүйлд заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм. Гэтэл шүүх “гэмт хэрэг гарахаас өмнө авч ашигласан. энэ хэрэгт хамааралгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт нэхэмжилсэн 2*******.802.*******4******* төгрөгөөс 700.000 төгрөгийг хасаж тооцуулахаа шүүх хуралдаан дээр тайлбарласан. Ингээд нийт 2*******.102.*******4******* төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн 2.1*******0,000 төгрөгийг хасаж тооцоход 20.9*******2.*******4******* төгрөг болж байна. Үүнээс анхан шатны шүүх *******.78*******.0*******6 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул үлдэгдэл 17.167.*******07 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан гэмт хортой холбоотой зайлшгүй зардлыг хангуулах хүсэлтэй байна.

Иймд *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хангагдаагүй үлдсэн 17.167.*******07 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Гаргасан гомдлоо дэмжиж байна. Хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй. Хохирлыг тооцохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогчийн биеийн байдал дээрдэж сайжирсан зүйл байхгүй. Хохирогч нь байнгын асаргаанд байгаа. Иймд хохирлыг бүрэн гаргаж өгнө үү. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Хохирол бүрэн арилаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх гэмт хэрэгт шууд шалтгаант холбоогүй гэж хохирлыг хассан нь үндэслэлгүй. Иргэний журмаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбартаа:

Миний аавын биеийн байдал өнөөдрийг хүртэл сайжраагүй байна. Баруун зүүн тархи бяцарсан. Цаашид энэ гэмтэл эдгэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Зээлээ эргэн төлж чадахгүй маш хүнд байдалтай байна. Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Гэнэтийн ослоос гарсан зардлаа нэхэмжлэхэд дарамталж байна гэж ойлгож харьцдаг. Шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшсэн зүйлийг олж хараагүй. Хохирогчид учирсан гэм хор уршиг арилаагүй гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлын баримтыг нэг бүрчлэн судалсан. Хохиролд *******.1*******6.000 мянган төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж шийдвэрлэсэн. Цалингийн зээлийг гэмт хэргийн шалтгаант холбоотой шууд холбоогүй гэж үзсэн. Хохирогч цаашид гарах зардлыг нэхэмжлээд явах боломжтой. Шийтгэх тогтоолоор гарсан хохирлыг төлсөн гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1., *******.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр УБТ улсын дугаартай “Тоёота Приус *******0” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч ыг мөргөж зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогчийн биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай, тархины гүүрний эдийн няцрал, аалзан хальсан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, сарвуу, шилбэнд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт болжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 сарын 08-ны өдрийн 19.00 цагийн орчим УБТ дугаартай цайвар цэнхэр өнгийн “Приус *******0” маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. Ингээд “Эрдэнэс плаза” төвийн урд талын явган хүний гарц дөхөж тухайн үед харанхуй болж байсан болохоор үзэгдэх, орчин муу байсан, гарцын ойр орчимд харахад явган зорчигч харагдахгүй байсан. Тэгтэл гэнэт үйлчилгээний төв талаас “Эрдэнэс плаза” төвийн чиглэлд явган зорчигч гарцан дээр гараад ирсэн. Би түүнийг хараагүй, мөн гарц хэсэг рүү орсон учраас мөргөсөн. Миний утас дугараад авах гээд утас руугаа тонгойгоод буцаад харахад гарцан дээр хүн явж таарсан. Тэр хүн жолоочийн эсрэг тал буюу зүүн урд гупер хэсгээр мөргөж, цонх хэсэгт явган зорчигч мөргөж газар унасан. Би тухайн үед явган зорчигчийг мөргөөд шууд зогсоод 70*******710******* дугаарын утсанд мэдэгдэж, түргэн тусламж дуудсан. ...би хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр болон эм тариа, хоол хүнсний материал зэрэг эд зүйл нэмэгдээд нийт 2.670.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг, зам тээврийн ослын болон хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9810 дугаартай “...ы биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай, тархины гүүрний эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, сарвуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.1.*******.т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 124-12*******/, *******-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ************** дугаартай “...жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1.т заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Тоёота приус *******0 маркийн УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч ыг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзнэ” гэх магадалгаа /хх 128-129/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “...*******гийн жолоодож явсан УБТ улсын дугаартай “Тоёота приус *******0” загварын тээврийн хэрэгсэлд осол гарснаар жолоочийн урд талын салхины шил хагарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 1**************/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгийг чиглээд явж буй “Тоёота приус *******0” маркийн тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ явган зорчигчийг мөргөж байх бөгөөд бичлэгт явган зорчигчийн царай, өмссөн хувцас, нас, хүйс зэрэг тодорхой харагдахгүй байв” гэх тэмдэглэл /хх 2*******/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад “...ы согтолтын зэрэг 1.4*******%, жолооч *******гийн согтолтын зэрэг 0.00%” гэх тэмдэглэл /хх 19-20/, хохирол нэхэмжилсэн баримт болон хохирлоос төлсөн баримт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч *******гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.*******.т заасан ял оногдуулсан байна.             Анхан шатны шүүх шүүх хуралдаанаараа иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт байгаа бүх баримтуудыг баримт тус бүрээр нь нэг бүрчлэн авч хэлэлцэн, шинжлэн судалж, хохирогчийн
эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан *******.9**************.0*******6 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнээс шүүгдэгч *******гаас шүүх хуралдаанаас өмнө төлсөн 2.1*******0.000 төгрөгийг хасаж, үлдэх *******.18*******.0*******6 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, эмч сувилагчид өгсөн гэх мөнгө, хоол хүнс авсан гэх баримтууд, гэмт хэрэг гарахаас өмнө авсан хохирогчийн зээл зэргийг гэм хор учирсантай шууд холбоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн унаж явсан УБТ улсын дугаартай “Тоёота приус *******0” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “Тайкун ХХК” бүртгэлтэй байх боловч шүүгдэгчийн хамтран амьдрагч Т.Отгонзаяа нь уг тээврийн хэрэгслийг барьцаалан 2020 онд “Тайкун” ХХК-иас зээл авч, уг зээлийн гэрээний баталгааг хангах зорилгоор тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр бүртгүүлээд зээлээ бүрэн төлж барагдуулж дуусгасан боловч компанийн өмчлөлөөс автомашиныг хасуулаагүй, буцаагаад өөрийнхөө нэр дээрээ автомашиныг шилжүүлсэн бүртгэл хийлгээгүй нь тогтоогдож байгаа хэдий ч энэ тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь шүүгдэгчийн хамтран амьдрагч Т.Отгонзаяа мөн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, “Тайкун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямсайханы “...2020 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр Т.Отгонзаяа гэдэг хүн манай “Тайкун” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, УБТ улсын дугаартай “Тоёота приус-*******0” загварын автомашиныг унаж явахаар барьцаанд тавьж, 1 жилийн хугацаатай *******.000.000 төгрөгийн зээл авч машиныг “Тайкун” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлийн *******.000.000 төгрөгөө ******* гэдэг хүний дансаар шилжүүлэн аваад машинаа унаад явсан. Ингээд 2021 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаад зээлээ хаасан. Зээлээ хаасан ч гэсэн одоогоор манай компаниас автомашины нэрээ шилжүүлж аваагүй. ... манайх олон харилцагчтай тул зээлдэгч өөрөө ирж бичиг баримтаа шилжүүлэх үүрэгтэй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  гаргуулахаар хэрэгт “Тайкун” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна. 

Ослын улмаас хохирогч ы биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, эрүүл мэндийн хувьд хүнд, цаашид эмчилгээ, асаргаа сувилгаа хийлгэх, хөрөнгө мөнгөний хэрэгцээ шаардлагатай байгаа нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байна.

Шүүх хуралдааны үед болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээ сувилгаа, түүнтэй холбоотой гарах зайлшгүй зардлыг нотлох баримтын дагуу төлнө гэж мэдүүлдэг.

Хэрэгт хохирогчоос эмчилгээ, сувилгаатай холбоотой иргэний нэхэмжлэлтэй баримтуудыг ирүүлсэн байх боловч нотлох баримтын шаардлага хангасан хэсгийг нь хангаж, тухайн баримтуудын зарим нь нотлох баримтыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн эмчилгээ, сувилгаатай холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх эрхийг нь хязгаарласан гэж үзэхээр байх тул эмчилгээ, сувилгаанд зарцуулсан нотлох баримтын шаардлага хангасан мөнгөний баримтаа иргэний журмаар дахин хэлэлцүүлж нэхэмжлэх боломжийг нь хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлээгүй ч, анхаарал болгоомжтой байж Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй, явган хүний гарц руу ойртон ирэхдээ хөдөлгөөний эрчим, хурдаа сааруулж явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч хараагүй, түүнчлэн жолоо барьж явахдаа гар утас хэрэглэснээс осол гаргасан гэж үзэхээр байна. 

Гэвч шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн *******.т заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцааг өөрөө болон ах дүү нараасаа туслалцаа авч үзүүлсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн *******.78*******.0*******0 төгрөгийг төлсөн, эрүүл мэндийн хувьд дуу хүлээн авах хэлбэрийн хоёр чихний дүлий өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60% алдсан өвчний Н90.******* оноштой, группэд байдаг, ар гэртээ 07-1******* насны  хүүхдүүдийн хамт амьдардаг, хамтран амьдрагч нөхөр Т.Отгонзаяа нь хөдөө ажилладаг тул хүүхдүүдийг нь түүнээс өөр харж хандах, хамгаалж асрах хүн байхгүй, ******* хүүхдээ цагдан хоригдох хугацаандаа ******* өөр айлд тараан байлгаж байгаа, хүүхдүүдэд нь эхийн асаргаа, анхаарал халамж хэрэгтэй болох нь түүний мэдүүлэг, багийн Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байгаа, түүнчлэн хохирогч ы эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх нөхцөлийг хангах зорилгоор анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******гийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй, анхан шатны шүүхээс хохирлын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

2022 оны 0******* сарын 16-ны өдрийн урдах давж заалдах шатны шүүх хуралдаанаар  шүүгдэгч *******д урьд анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсныг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэ таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байгаа болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.4., *******9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, *******, 4, ******* дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.*******.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассугай.” гэж,

-*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2.1., 2.*******.д зааснаар цаашид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар санаачилгатай арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч *******д үүрэг болгосугай., гэж,   

           -4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., *******.д зааснаар шүүгдэгч     ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэж,

-*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1.д зааснаар шүүгдэгч *******гаас *******.78*******.0*******6 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагын “Тайкун” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардал болон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай., гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

*******. Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 сарын 17-ны өдрөөс 2022 оны 0******* сарын 16-ны өдөр хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн *******.78*******.0*******0 төгрөгийг хохирогч д төлснийг тус тус дурдсугай

4. Шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ