| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2022/0123/Э |
| Дугаар | 2022/ДШМ/28 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/28
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2022/0/Э
*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , , /онлайн/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
*******-Уул аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.тамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 22100000007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны ******* дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овгийн ******* *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “ ” -д ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт *******-Уул аймаг ******* сум дугаар баг дүгээр хэсэг - тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-*******-Уул аймаг дахь Сум ын шүүхийн 200 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-*******-Уул аймаг дахь Сум ын шүүхийн 200 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 1017 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон, /Регистрийн дугаар *******/,
шүүгдэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0 цагийн орчим согтуугаар *******-Уул аймгийн ******* сумын дугаар баг дугаар байрны иргэн тай маргалдан сандал руу түлхэж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
*******-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******-Уул аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт ******* *******г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч материаллаг хохирол 70*******0 төгрөг төлж барагдуулсныг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хөндлөн хээтэй сандлын бүтээлэг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дэвсгэр суудал, түшлэгтэй хар өнгийн төмөр рамтай сандал 1 ширхэг, нийт урт нь 2 см ногоон өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, нийт урт нь 2 см заазуур 1 ширхэг, нийт урт нь 20 см гадна талдаа хуванцар хамгаалалттай, ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэг, шүрүүпний тав толгой 1 ширхэг, см урттай 1 ширхэг шүрүүп, амь хохирогч ын өмсөж байсан цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн арьсан тэлээ 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг устгуулахаар *******-Уул аймаг дахь Сум ын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч *******гийн өмсөж явсан хар өнгийн урдуураа цахилгаантай малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхэг, биеийн тамирын хар өнгийн өмд 1 ширхэг, урд хэсгээрээ хэрээсэн оёдолтой хар өмд 1 ширхэг, цагаан алаг өнгийн 1 хос оймс, хар алаг өнгийн 1 хос оймс, бор өнгийн үдээстэй гутал 1 хос, хар өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол ин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,
Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн 2 ширхэг СD бичлэгийг хэрэгт хавсаргаж,
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор дад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол ин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гэрч, шинжээч эмч Д.Туяаг шүүх хуралдааны танхимаас гаргаагүй шүүх хуралдаан явуулсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5. дугаар зүйлийн 1-д "..Гэрчийн мэдүүлгийг сонсох хүртэл түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.." гэсэн заалтыг зөрчжээ.
Насанд хүрээгүй нас сартай гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25. дугаар зүйлийн 2-д "Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл төрөл садны хүн, сурган хүмүүжүүлэгч оролцуулах" заалтыг зөрчсөн, сурган хүмүүжүүлэгч оролцуулаагүй хууль зөрчиж авсан мэдүүлэгт үндэслэн шүүх шийтгэх тогтоол гаргалаа.
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн асуусан асуултад хариулахдаа ‘..сандлын арын түшлэг нь салсан байсан.." гэсэн байна, гэтэл шүүх хуралдаанд сандлын ар талыг юу гэдэг вэ гэсэн асуултад хариулж мэдэхгүй байгаагаас үзвэл хүүхдээс авсан мэдүүлэг үнэн зөв гэдэгт эргэлзээ төрж байна, хүүхдийн хэлснийг өөрийнх нь үгээр аваагүй, мөрдөн байцаалтын шатанд хүүхэд унтаж байгаад хэдийд сэрснийг тогтоож шалгаагүй том хүний үгээр бичигдсэн мэдүүлэг гэж үзэж байна.
Хэргийн газрын үзлэгээр сандалд үзлэг хийхдээ сандлын 2 төмөр рамд нүх, зүүн талын рамын доод талын нүхэнд толгойгүй шруп тогтож үлдсэнийг дурдаагүй байх ба" одоо гээгдэхэд бэлэн" Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлийн дахь хэсгийн"..хэсэгчлэн хураан авах .." гэсэн заалтыг зөрчжээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байх ба талийгаачийн оршуулгын зардалд хэдэн төгрөг нэхэмжилснийг шалгаагүй, хавтаст хэрэгт оршуулгын зардлын баримт бүрдүүлж өгсөн боловч хэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, гарын үсэг, гарчиггүй, тайлбаргүй баримтууд хэрэгт хавсаргажээ.
Гэрч ын мэдүүлэг эргэлзээтэй, зөрүүтэй, ******* талийгаачтай юунаас болж маргалдсан талаар ярьж мэдэхгүй,согтуурал шалгах багаж үлээлгэхэд ,*******% -ын согтуу байсан,шүүх хуралдаанд хэргийн талаар лавтай сайн мэдүүлж чадахгүй байсан, гэрч утсаар ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч уучлаарай эгчээ Удаах биеэ хянах чадваргүй болчихдог юм, Би Золоог түлхсэн гээд хэлчихсэн юмаа,өөрөө шоронд орохгүйн тулд тэгж хэлсэн, манай ээж хүүхдэд үг зааж өгсөн гэж хэлээгүй гэж маргаж байгаа тул шалгаж, нүүрэлдүүлж мэдүүлгийн зөрүүг гаргах.
Гэрч шүүх хуралдаанд талийгаач сандалтай уначхаад өөрөө сандлаа сугалсан гэж мэдүүлсэн,гэтэл ******* би бие засаад 00-ын өрөөнөөс гарахад талийгаач газар сандалтай уначихсан байхаар сандлыг нь сугалж авсан гэдэг зөрүүтэй мэдүүлгүүд байхад шүүх анхаарч дүгнэлт хийлгүй шийдвэрлэлээ.
Миний үйлчлүүлэгч *******г гэм буруутай эсэхийг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй гэж үзэж байна.Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагаа хангаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг ингүй болгож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж өгнө үү. Үүнд:
. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд криминалистикийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах
. Гэрч , нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах
5. Гэрч дахин мэдүүлэг авах
6. гэрчээр мэдүүлэг авах
7. , нараас гэрчээр мэдүүлэг авах
. Гэрч , ******* нарын мэдүүлгийн зөрүүг гаргаж шалгах зэрэг болно... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч талийгаач нар маргасан, барилцаж авсан гэх хэдий ч юунаас болж маргасан, барилцаж авсан ул мөр, нотлох баримтууд хавтас хэрэгт байхгүй. Тодорхой шалтгаанаар маргалдсан байна гэж, мөн тухайн үед байсан насанд хүрээгүй гэрч болон гэрч ын нарын мэдүүлгээр өрөөсгөл дүгнэлт хийлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч нь талийгаачтай олон жилийн найз нөхдийн харилцаа холбоотой, цуг ажилд дагуулж авч явдаг байсан, байнга хамт байдаг бөгөөд тухайн өдөр талийгаач согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн амьдралын талаар ярилцаж байсан болохоос хоорондоо маргалдаж муудалцаж улмаар айлын гэр орны эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн зүйл ч болоогүй үйл баримт тогтоогдсон байгаа.
Мөн гэрч нь хэрэг учрал болох үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн /согтуурал шалгах драйгер багажаар үлээлгэн шалгахад ,******* % хэмжээтэй гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл ХХ-ийн 77-р тал/ байдалтай байсан, насанд хүрээгүй гэрч настай/ хэрэг учрал болох үед зурагт үзэж, хүүхэлдэйн кино үзэж байсан үйл баримт бас тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа. Иргэдийн төлөөлөгч дүгнэхдээ санаатайгаар хүнийг алаагүй гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, санаа зорилгыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв тогтоож чадаагүйн улмаас хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Иймд шүүгдэгч *******гийн үйлдлийг хууль шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн болно. Гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй. Насанд хүрээгүй этгээдээс мэдүүлэг авахдаа сурган хүмүүжүүлэгчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг зөрүүтэй. Насанд хүрээгүй этгээдээс авсан мэдүүлэг биш байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар хууль зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй. Гэрч мэдүүлгийг огт үнэлж дүгнээгүй. Гэрч талийгаач өөрийн биеэс тухайн сандлыг салгасан гэж худал мэдүүлдэг. тухайн өдөр маш өндөр согтолттой байсан гэдэг нь тогтоогддог. Түргэний эмч асууж тодруулах боломжтой байсан. Хэрэг гарсан цаг хугацаа тодорхой . Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:
Хэрэг анхан шатны шүүхэд шилжихэд нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Гэрч ын мэдүүлэг нь эргэлзээ бүхий байхад түүний мэдүүлгийг үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг санаатай үйлдээгүй. Болгоомжгүйгээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:
Хэргийн үйл баримтыг явцуу дүгнэж шийтгэх тогтоол гарсан нь үндэслэлгүй. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Шинжээчийн дүгнэлт шинжилгээ хийх журмыг зөрчсөн, ойлгомжгүй тодорхой . Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчиж дүгнэлт гаргасан. Насанд хүрээгүй гэрчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Зөвхөн яллах талын баримтыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг бодит байдлыг тогтоож чадаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийг дахин шалгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруу хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч гэмт хэргийн газраас зугтааж явсан байдаг. Гэрч ын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан. Охин бас тухайн үйл явдлыг үнэн зөв мэдүүлсэн байдаг. Заавал сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах шаардлагагүй. Хохиролд 7.55.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэдэн төгрөг нэхэмжилсэн тодорхойгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна гэв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Өсвөр насны шүүгдэгчээс хууль зөрчиж мэдүүлэг аваагүй. Хохирол төлбөр төлөгдөж дууссан. Гэрч ын мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй. Шүүхийн шатанд өмнө өгсөн мэдүүлгээ нотолж байсан. Энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэх үндэслэл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0 цагийн орчим согтуугаар *******-Уул аймгийн ******* сумын дугаар баг дугаар байрны иргэн тай маргалдан сандал руу түлхэж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
сэрээд зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байхад ******* ах аавтай хэрэлдээд байсан. Тэгснээ ******* ах аавыг гараараа түлхээд, аав унахдаа сандал дээр унаад тэгээд шалан дээр аавын цээжнээс цус гараад ээж тэр цусыг нь цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 50/,
байгаа юм гэвэл өнөөдөр өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ******* талийгаач хоёр маргалдаад би юунаас болж маргалдсан, яагаад маргалдсан талаар юу ч санахгүй байна. ******* талийгаач хоёр манай гэрийн аркийн арын өрөө буюу манай зочны өрөөнд босож зогсоод барилцаж аваад манай гэрийн зочны өрөөний үүдэн талын буюу ширээний зүүн талын сандал руу ******* талийгаачийг түлхээд унагаасныг би санаж байна. Тэгэхэд талийгаач сандал дээр унаад дараа нь шууд шалан дээр хэвтээд өгсөн. Сандал руу унасныг дараа талийгаачийн нуруу болон цээжнээс нь цус гараад эхэлсэн юм. Яг энэ үед ******* “би хүн алчихлаа шүү дээ” гэж хэлээд манай гэрээс гараад зугтаасан. Би зурагтын тавиур дээрээс нойтон салфетик аваад талийгаачийн цусыг тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байсан болохоор 10 руу залгаж дуудлага өгсөн юм. Намайг яг ийм байдалтай байж байхад *******гийн ээж, аав хоёр орж ирсэн, удалгүй түргэн тусламж ирээд талийгаачийг аваад явсан юм. Би талийгаачийг түргэн ирээд аваад явсны дараа харахад манай зочны өрөөний үүдэн талын сандлын түшлэг нь эвдрээд унжсан байсан бөгөөд сандал хананаас 0 орчим см зайтай байсан. Тэгээд би сандлын түшлэгийн рам төмөр дээр талийгаачийг унасан юм байна гэж мэдсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх 55/,
сарын 25-ны өглөө 10 цагийн орчим намайг эхнэрийн хамт гэртээ байж байхад эхнэр рүү манай хүү ******* танихгүй дугаараас залгаад “би зодоод эмнэлэг рүү явуулчихлаа би одоо гэрт нь байна” гэсэн.
Тэгэхээр нь би эхнэрийн хамтаар гадагш гараад ******* сумын 0 дугаар багт байрлах “Магнолия” супермаркетын замын эсрэг талын автоны буудал дээр хүү *******тай таараад гэрийг асуугаад, надаас хүү таксины мөнгө асуусан. Харин би 2000 төгрөг өгөөд тухайн зодоон болсон айл руу орсон. Гэрт ороход шалан дээр хэвтчихсэн эхнэр нь бөөр нурууны хэсгийн шархыг 00-ын цаасаар дарчихсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 0-1/,
.*******-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт:
5.Шүүгдэгч п.*******гийн согтуурал шалгасан тэмдэглэл “...согтуурал шалгах драйгер багажаар үлээлгэн шалгахад .77 хувь гарсан болно” /1-р хх 1/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Анхан шатны шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч , нарын давж заалдах журмаар гарсан гомдолд дурдсан асуудлууд нь хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугүйд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий зүйл биш бөгөөд гомдолд дурдсан нөхцөл байдлууд шүүгдэгчийн гэм буруугүйг нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийг давж заалдах журмаар хянах явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1.1., . дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******-Уул аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР