| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2016/0582/З |
| Дугаар | 582 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 582
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, “Монголболгаргео” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан ““Монголболгаргео” ХХК-ийн эзэмшдэг 311А, 456А, 015А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.Ундрахын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газар нь “Монголболгаргео” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Жинлиань ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “Монголболгаргео” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Батбаярын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баянмөнх шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу ““Монголболгаргео” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт 311А, 456А, 015А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.Ундрахын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, “Монголболгаргео” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Жинлиань ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “Монголболгаргео” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Батбаярын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах””-аар Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах үндэслэл нь:
1. Нэхэмжлэгч “Монголболгаргео” ХХК–ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон.
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгялыг үйл ажиллагаа эрхэлдэггүй төлөв байдалд оруулж бүртгэсэн тул тэрээр шүүхэд нэхэмжлэгч компанийг төлөөлөх боломжгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрх зүйн чадамжгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.
Иймд уг захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Монголболгаргео” ХХК-ийн төлөөлөгч нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь шүүхэд анх нэхэмжлэл гаргасан “Монголболгаргео” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялын тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь дуусгавар болж Ц.Баянмөнхөд шилжсэн нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, “Монголболгаргео” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. “Монголболгаргео” ХХК-ийн захирал Ц.Баянмөнх нь хуульд заасан эрхийн дагуу тус компаний Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт 311А, 456А, 015А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.Ундрахын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газар нь “Монголболгаргео” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Жинлиань ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “Монголболгаргео” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Батбаярын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч “Монголболгаргео” ХХК-ийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ дурдсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт 311А, 456А, 015А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.Ундрахын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газар нь “Монголболгаргео” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Жинлиань ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “Монголболгаргео” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Батбаярын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Монголболгаргео” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Монголболгаргео” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдасугай.
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ