Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 582

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан ““М*******” ХХК-ийн эзэмшдэг *******, *******, ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.У*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газар нь “М*******” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Ж******* ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “М*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Б*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу ““М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “М*******” ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт *******, *******, ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.У*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, “М*******” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Ж******* ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “М*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Б*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах””-аар Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. 

Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах үндэслэл нь:

1. Нэхэмжлэгч “М*******” ХХК–ийн гүйцэтгэх захирал Л.П******* нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон.

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.П*******ыг үйл ажиллагаа эрхэлдэггүй төлөв байдалд оруулж бүртгэсэн тул тэрээр шүүхэд нэхэмжлэгч компанийг төлөөлөх боломжгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрх зүйн чадамжгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд уг захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “М*******” ХХК-ийн төлөөлөгч нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Учир нь шүүхэд анх нэхэмжлэл гаргасан “М*******” ХХК-ийн захирал Л.П*******ын тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь дуусгавар болж Ц.Б*******өд шилжсэн нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, “М*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. “М*******” ХХК-ийн захирал Ц.Б******* нь хуульд заасан эрхийн дагуу тус компаний Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “М*******” ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт *******, *******, ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.У*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газар нь “М*******” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Ж******* ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “М*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Б*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ  дурдсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “М*******” ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт *******, *******, ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд Л.У*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр баталсан уулын ажлын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газар нь “М*******” ХХК-ийн 2016.05.06-ны өдөр гаргасан 2016 оны УАТ-г Ж******* ХХК болон эрхгүй этгээдэд баталж өгч болохгүй талаарх гомдолд хуульд заагдсан хугацаанд хариу өгөөгүй буруутай болохгүй хүлээн зөвшөөрүүлж, “М*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох үйлдвэр хариуцсан дэд захирал гэгч Д.Б*******ын хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын УУХ-ийн 2016.05.27-ны өдрийн Уулын ажлын төлөвлөгөөг баталж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “М*******” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдасугай.

 

 

 

ШҮҮГЧ                 С.ТӨМӨРБАТ